-Цыган үндэстний үл өөдлөх хувь заяаг ингэж тодорхойлжээ-
Газар газар бэдрэн тэнэж, хүний алга харан хувь заяаг нь мэргэлэн, бас цирк тоглуулдаг чингэлэг тэргэн байшинтай хүмүүс хэн бэ? гэж асуухад хүмүүс цыганууд гэж ам булаалдан хариулах биз ээ... Гэхдээ тэдний үүсэл гарлын тухай цыган бүсгүйн мэргэн зөнг оролцуулаад ч тэгтэл хялбар ярьж чадах нь ховор. Цыган хэмээх нүүдллэн амьдардаг үндэстнийг хэзээнээс л тэнүүлчин цыганууд гэдэг.
Нүүдэлчин монголчууд бид тэднийг бодвол өөрийн гэсэн газар нутагтай учраас мэдээж, тэнүүлчин хэмээн дуудуулахгүй л дээ. Гэхдээ сүүлийн үеийн цыганууд нүүдллэн амьдрахаа больжээ. Европод зургаан сая цыган тодорхой газар нутаг эзэмшин амьдардаг ч тухайн орны эрх баригчдын хувьд хуруунд нь шигдсэн өргөс мэт шаналгаа болдог гэхэд хилсдэхгүй. Учир нь цыганууд хамгийн их ажилгүйчуудтай, хамгийн боловсрол муутай, дандаа гэмт хэрэг хийн шоронд ордог ядуу хүмүүс байдаг. Азиас цагаачлан Европод очсон гэгддэг тэр хүмүүсийн үүсэл, одоогийн байдлын тухай та мэдэхийг хүсч байна уу?
Хулгай хийдэг цыганууд суурин амьдралд шилжсэнгүй.
Үнэндээ цыгануудыг ямар хүмүүс гэдгийг тодорхойлоход тун хэцүү гэдэг. Тайлбар бичигт хинди гаралтай, хар бараан царайтай румынээр ярьдаг хүмүүсийг цыган гэдэг хэмээсэн байдаг. Гэхдээ бүх цыганууд хар арьстай биш бөгөөд румынтэй төстэй л хэлээр ярьдаг шүү дээ. Америкийн профессор Ян Ханкок цыгануудыг 11 зууны үед лалын байлдан эзлэгчдийг эсэргүүцэж Европод ирсэн Энэтхэгийн зарим овгийн хүмүүсийн үр удам хэмээн "оношилжээ". Баруунд цынгануудыг анх үзэгдсэн тухай тэмдэглэл 1054 онд хамаарагддаг. Тэр үеэс хойш цыганууд төмрийн дарх хийж, урлагийн үзүүлбэр тоглохоос гадна "хулгайчийн алба" хаших болжээ. Мэдээж очсон газраасааа хулгай хийгээдалга болдог тэд тогтсон амьдралд хэвшиж чадсангүй. Сүүлдээ ч тэднийг хотдоо нэвтрэхийг зарим газрууд хорьж эхэлсэн нь өнөөх л юм дэлсчихдэг зантай нь холбоотой.
Хөөрхий тэдгээр хүмүүсийг Румынд 1864 он хүртэл боолчилж байсан нь нууц биш юм. Англи, Францын хаадын тэмцлийн үед ч цыганууд хоёрын дунд алтан хошуу өргөж гүйдэг байсан учир нэр хүнд муутай байлаа. Хүний газар амиа хоохойлох аргаа дэндүү хялбарчилж сонгосон цыганууд худал хуурмаг, хулгай зэлгийнхээ харгайгаар хэзээч сайн нэртэй байсангүй. Нацистууд Европыг "галдаж" байх тэр үедээ ч цыгануудыг Еврейн адил ад үзэж үхлийн лагерь руу илгээж байсан. Энэ үед цыгануудын тоо 500 мянгаар цөөрсөн гэдэг.
Хамгийн сүрхий цыган хүүхэд цэвэрлэгч л болдог.
Газар дундын тэнгисийг тойрон, тэр хавийн улсуудад байх цыганууд тухайн орондоо багагүй төвөг тарьдаг тухай дээр өгүүлсэн. Хоёр сая цыган хүн амьдардаг Румын улс хамгийн олон цыгантай оронд тооцогддог. Харин нийт цыгануудын гурван хувь нь амьдрах Унгар, Чехэд сүүлийн арван жилд энэ тоо эрс цөөрчээ. Эдгээр оронд цыгануудын ажилгүйдэл сүүлийн үед 70 хувь хүртэлээ өссөн харамсалтай. Цыган үндэстний хувьд төрөлтийн үзүүлэлт ажилгүйдэлтэйгээ адил өндөр байдаг. Гэхдээ тэдний олон хүүхдүүд бусад үндэстний хүүхдүүдтэй адил суралцаж чаддаггүй байна. Уг нь оюун ухааны хомсдолгүй гэгддэг ч нас чацуу бусад хүүхдүүдтэй адил хэвийн өсч өндийж чаддаггүй бололтой.
Хамгийн сүрхий цыган хүүхэд гэхэд цэвэрлэгч болох төвшинд л суралцдаг гэнэ. Үүнтэй холбоотой ч юмуу, эсвэл арьсны үзэл байдаг ч хэрэг үү, Унгар зэрэг оронд "Цыган хүүхдийг авахгүй" гэсэн хаяг бүхий сургууль ч байна. Тухайн орны Засгийн газраас цыгануудад тэтгэлэг өгдөг ч улам бүр өсөх энэ үнднстэн тухайн орноо дампууруулж болох талтай.
Европын холбоо тэдний халамжит ивээн тэтгэгч. Тэд одоогоор олон мянган жилийн турш хэвшээд ирсэн эл байдлыг чухам хэрхэн өөрчлөхөө мэдэхгүй байгаа учир дэмий л тэтгэмж өгдөг хэвээр байна. Хэдийгээр энэ үндэстний өсөлт тун өндөр ч эх, нярайн эндэгдэл дэндүү их ажээ. Зарим цыганууд "21 зуунд цыган хүн 13 зууны үетэй адилаар төрж,өсч байна" гэж гомдолдог. Үнэхээр л цыган хүүхдүүд хөрвийн аргаар бойждог бололтой.
Хэзээ ч жинхэнэ цыган удирдагч төрөхгүй.
Он жилийн уртад тэнүүчилсээр ирсэн энэ үндэстний хөгжиж дэвшдэггүйн гол шалтгаан нь тэд хэзээ ч жинхэнэ удирдагчтай байж үзээгүйнх биз ээ. Түүхээс үзсэн ч цыганууд хэзээ ч хэн нэгнийг удирдагчаа гэж хүлээн зөвшөөрч байгаагүй бөгөөд өөрсдийгөө "хаан" өргөмжлөх дуртай аж. Цыганууд хар арьстнууд шиг хар тамхи хэрэглэн,хүч хэрэглэдэггүй сайн талтай ч, хэзээ ч тэдний дундаас Мартин Лютер шиг удирдагч төрөхгүй нь үнэн билээ. Хэсэг хэсэг бүлгээрээ явдаг цыгануудыг жинхэнэ нэгтгэх хүн байсан сан бол тэд өдийд арай өөр өнгө төрхтэй амьдрах байсан биз ээ. Орон нутагт болон энд тэндхийн сонгуульд цыганууд өрсөлдөх тохиолдол бий. Гэхдээ ид нэр дэвших үедээ "паакталж'', эсвэл сонгогдоод удаагүй хусагдах нь элбэг гэнэ. Ийнхүү удирдагчгүй цыган үндэстэн тэнүүчилж явахаа больсон ч зорилгогүй суурин амьдрал нь бүтэл муутай байх шиг.
Э.Энэрэл