1960 онд идэх хоолгүй өлбөрч үхэж байсан Солонгосууд 1988 онд Сөүлийн олимпийг хийх хэмжээнд хүртлээ хөгжсөн.

Солонгосууд 28 жилийн дотор бослоо. 1945 онд 2 хотоо цөмийн бөмбөгдөлтөд өртүүлээд үнс нурамнаасаа боссон Япончууд ердөө 19 жилийн дотор Токиогийн олимпийг хийх хүртлээ асар хурдан хөгжиж чадсан.
Манайтай хүн амаар ойролцоо Сингапурыг хар даа. 1960 онд бас л “Үхлийн хязгаар” байсан. Нэг хүнд оногдох дотоодын нийт бүтээгдэхүүн ердөө 80 ам доллар байлаа. 1980-аад онд 10 мянга гаруй ам доллар болгож чадсан. Тухайн үеийн Солонгос, Сингапур, Хонгконг, Тайвань улсууд нь ядуурал, өлсгөлөн, өвчин нүүрлэсэн иргэд нь хир даганд баригдсан ноорхой хувцастай, хот нь тэр аяараа хогондоо даруулсан гол ус нь өмхийрсөн аймшгийн байдалтай байв. Асар хүнд нөхцлөөс эдийн засгийн ийм гайхамшгууд Ази тивд бий болов.

Гэтэл Монголчууд бид 26 жил болчоод байхад яагаад хөгждөггүй дампуураад сууж байдаг юм. Бидний дээр байгаа эрх баригчдын ухаанд нь ухна ишиг үхжээ. Солонгосыг армийн генерал Пак Жөн Хи гэгч эрхэм босгосон. Өнөөдрийн Монголын эрх баригчид ердийн нэгэн армийн генералаас долоон доор ухаантай байна гэж үү. Үнэмшмээргүй юм.

Жаран оны Пак Жөн Хи-д интернет, фейсбүүк гээд цахим ертөнц огт байгаагүй. Тэр эрхэмд эдийн засгаа хөгжүүлэх сүйдтэй бодлого ч анхандаа байгаагүй. Эдийн засгийн мундаг зөвлөхүүд түүнд байсангүй. Солонгос байгалийн баялаггүй учраас тэр эрхэм гаднаас хөрөнгө оруулалт татах гэж их зүдэрч байсан байдаг. Түүнд байгаа зүйл нь тартагтаа тулж модоо барьсан маш ядуу ард түмнээ хайрлах асар хүчтэй сэтгэл байсан.

Генерал Пак Жөн Хи-д өөрийн эх орон ба ард түмнийг эдийн засгийн бодлогоор хөл дээр нь бат зогсооно гэсэн аминаас нь үнэтэй эрхэм зорилго байсан. Тухайн үедээ тэрээр баруун Герман улсад айлчилж багахан хэмжээний зээл аваад улсаа хөгжүүлэх сэдлээр жигүүрлэсэн.
Монголын эрх баригчдаа!!! Та нарт энэ улсыг хөгжүүлэхэд юу дутаад байнаа? Та нар хүн юм уу мал юм уу?

Та нарт цахим ертөнц нь байна. Гадаад дотоодод төгссөн олон мэргэжилтэн байна. Бүхэл бүтэн Ази тивд улсаа эдийн засгаар цогцлоосон өчнөөн жишээ, загвар, бодит жишээнүүд байна. Та нарт байгалийн баялаг байна. Та нарт өчнөөн хөрөнгө оруулалтын ба зээлийн хэдэн тэрбум доллар байсан. Тэгээд одоо та нарт юу дутсан юм вэ.
Улсаа энэ олуулаа гараад хөгжүүлж чадахгүй бол зайлаач дээ новшийн МАН, АН-чуудаа !!!!!

Манай улс төрчид зарим нь өнөөдөр бордмол гахай шиг түнтийсэн улаан тарган юмнууд болсон. Гэтэл ард түмэн туранхай хатсан борц шиг боллоо. Элдэв идэх юм баруун солгойгүй амандаа чихэж өмхийгөөр унгаж хэхэрсэн мулгуу махан толгойнууд болж гүйцлээ. Наад хөлдүү толгойнуудаас чинь эрүүл саруул оюун ухаан хэзээ ч төрөхгүй.Төрөөс зайлцгаа олигархиудаа!
Иргэн Б.Болд sonin.mn

Image may contain: 1 person