ТЭД-нд танд мэдэгдэхийг хүсдэггүй зарим нэг нууц зүйлс байдаг тухай бодож үзэж байсан уу?
Дэлхий ертөнцийг хэдхэн хүмүүс хянаж байдаг гэдгийг хамгийн тэнэг хүн ч мэддэг байх. Зарим нь тэднийг хамгийн баян гэр бүлүүд хэмээдэг бол зарим нь ерөнхийлөгчийн баруун гарын туслах зэрэг алба хашдаг нууц байгууллагууд, бүр зарим нь баг зүүсэн харийхан энэ тэр ч гэж ярьдаг.
Үнэн гэвэл хэн байхаас үл хамааран дэлхий ертөнцийн хүн амын 99% нь үлдсэн 1%-даа захирагдаж байдаг ба энэ 1%-д хамаарах хүмүүст үлдсэн 99%-т мэдэгдэхийг ч хүсдэггүй зарим нэг нууц зүйлсүүд байдаг.
Хэдий тийм боловч тэдгээр хүрд эргүүлэгчдэд зориулж хэлсэн Murphy-н хууль хүчинтэй үйлчилсэн хэвээр л. Хуулинд “Буруугаар эргэж болох бүхий л зүйл буруугаар эргэх л болно” гэдэг байна.
“ТЭД”-ний танд мэдэгдэхийг хүсдэггүй 6 нууц
Ямар нэгэн хуйвалдааныг олж илрүүлээд түүнийгээ мэдээлдэг хүмүүсийг хүнлэг чанартай нэгэн гэх, харин зарим логик сэтгэлгээтэй хүмүүс нь хүн төрөлхтний 99%-с нь нуусан үнэнийг олоод л мэдчихдэг. ТЭД яагаад бидэнд мэдэгдэхийг хүсдэггүй том нууцтай байдаг талаар заримыг дурдвал:
6. Дэлхийн байгаль орчныг тэд хянадаг
High Frequency Active Auroral Research Program (HAARP) гэж та магадгүй сонссон л байх. АНУ-н тэнгисийн болон агаарын цэргийн хүчний байгууллагаас санхүүжүүсэн уг төслийн халхавч нь АНУ-ын цэргийн хүчинг тэнгисийн явган цэргийн хүчинтэй асар хол зайнаас холбоо тогтоолгох зорилготой технологи гэгддэг.
Хэрхэн ажилладаг вэ гэж үү? HAARP-д “Ionospheric Research Instrument – Ионжсон бүлгийн судалгааны төхөөрөмж” нэртэй өндөр хүчний богино долгионы давтамжийг ионосферийн хязгаарлагдмал бүс рүү шууд дамжуулдаг байгууламж байдаг.
Энэхүү байгууламж нь ионжсон бүлэг, чөлөөт электронтой газрыг ерөнхийд нь удирддаг ба дэлхийн соронзон орныг удирддаг радио долгионыг үүсгэх чадамжтай юм. Дэлхийн соронзон орны удирдлагыг гартаа авах нь дэлхийг хянаж болно гэсэн үг.
Үүнээс ч илүү аймшигтай нь HAARP долгионы давтамжаар дамжуулан сэтгэл хөдлөлийг, хүний оюун ухааныг ч удирдах чадвартай. Бидний сэтгэл санааны гэнэтийн өөрчлөлтөнд тэд буруутай ч юм билүү хэн мэдлээ. HAARP төслийг 2013 оны 5-р сард зогсоосон гэдэг. Зогссон болов уу?
5. Крантны ус таныг ядууралд хүргэнэ
Крантны усыг фторжуулах хэрэг огтоосоо ч байхгүй, бидний л хувьд шүү дээ. Харин дэлхий нийтийг хянаж, хэн нэгнийг өөрсдөөсөө илүү гаргахгүй байхыг хүсдэг нэгний хувьд бол фторт ус нь хамгийн чухал зүйл. Яагаад гэж үү? Багахан тайлбар хэлье л дээ.
Усыг фторжуулах санаа нь Зигмунд Фрэд /Sigmund Freud/-н ач хүү Эдвард Бэрни /Edward Bernays/-с гарсан байдаг. Оюуны удирдлагын тухай тэдний тархи, бодол санаа дүүрэн байдаг байх.
Фторт нэгдэл нь бидний тархины Булцуут булчирхай, зарим тохиолдолд “3дагч нүд” ч гэж нэрлэгддэг серотонин, мелатонин гэх мэт сэтгэл хөдлөлийн түвшинг удирддаг эрхтэнд нөлөөлдөг.
Энэхүү булчирхайг фторт нэгдэл гэмтээснээр сэтгэл гутрал, хайхрамжгүй байдал, шийдэмгий бус зан гэх мэт байдлууд нэмэгддэг. Үүний дүнд бид урам зориггүй, уйтгартай, эрүүл бус нэгэн болдог.
Өнөөдрийн дэлхий ертөнцөд амьд үлдэхийн тулд бидэнд хоол, ус, ургамал, эм тан гэх мэтийн шаардлагатай зүйлсийг худалдаж авах мөнгө олох ёстой болдог. Өөрсдийн мөрөөдлийг дагаж, нийгмийн тогтсон системээс зайлсхийлгүй өөртөө гутарч, урам хугарснаар өдөр тутмаа л болгохын тулд хэн нэгний дор ажиллах шаардлагатай болдог. Гэтэл өдөр тутмаа өнгөрөөх араншин, сэтгэл гутрал 2 хүчин зүйл нь биднийг тогтсон системийг дуугүй аялдан дагалдагч, үүний эсрэг хэзээ ч зогсож чадахгүй нэгэн болгодог.
Бид өөрсдийн өдөр тутмын амьдралын төлөө санаа зовнидог ч өөрийн хүслээр явж зориглодоггүй. Энэ зан нь таныг хэн нэгнээр удирдуулах боломжийг бий болгодог. Бид үүнийг өөрсдийнхөө аюулгүй байдлын төлөө гэдэг боловч үнэн хэрэгтэй “ТЭД”-ний аюулгүй байдлын төлөө юм шүү дээ. Яг л эзэн харгалзагтай хонин сүрэг мэт.
4. Фторт нэгдэлтэй химийн элемент
Та тэнгэрт зам татуулан яваа утаат онгоцыг хардаг ч энэ нь утаат онгоц биш химийн элемент, бодис ч байж болно. Санаа зоволтгүй дээ энэ нэг их онцын зүйл биш, зарим нэг залуучууд хөнгөн цагаан, хүнцэл, бари, боор тэгээд мэдээж фторт нэгдэл цацаж яваа хэрэг. Гэхдээ яах гэж? Яагаад гэвэл чи хэтэрхий ихийг асуудаг учраас. Харин одоо амаа хамхиад “ТЭД”-ний юу гэхийг харая.
Фторт нэгдлийг одоо цагт усаар хийдэг бараг бүх л бүтээгдэхүүний найрлагад оруулдаг болсон. Мөн фторт нэгдлийг шавьж устгах бодис, бусад хорт бодис, шүдний оо, ам зайлагч шингэн тэгээд маш олон төрлийн сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлд хийдэг. За яахав эдгээрийг хэрэглэдэггүй юмаа гэхэд бидний гэр маань фторийн найрлагатай шүү дээ, тиймээ!
3. GMO-генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүн хүн төрөлхтнийг үгүй хийж байна
Генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүн буюу GMO нь биотехнологийн гени нэгтгэх техникээр гарган авсан ургамал, амьтныг хэлдэг. Энэ технологи нь байгалийн жамаар тохиолддоггүй тогтвор муутай ургамал, амьтан, бактерийн болон вирусийн генийг өөр өөр үүлдэрийн ДНК-г нийлүүлэн гаргаж авдаг арга юм.
Өөрөөр хэлбэл, GMO нь бурхны шоог өөрийн гарт оруулсантай ялгаагүй. Энэ байгаль дэлхийд хэзээ ч тохиож байгаагүй тэнцвэрийн алдагдлыг үүсгэдэг.
Дэлхий ертөнцөд бурхнаас гаргасан ганцхан үндсэн журам үйлчилдэг нь ямар ч тохиолдолд тэнцвэрт байдлыг хадгалах байдаг. Аливаа үйл бүхэнд хариу урвал байдаг. Байгалийн тэнцвэрийг бид алдагдуулдаг ч Байгаль дэлхий ямар ч тохиолдолд тэнцвэрийг хадгалдаг гэдгийг бид мэддэг. Тиймээс бидний хийж буй үйл нь эргээд байгаль дэлхий хүн төрөлхтөн хоёрын хооронд зөрчил үүсгэдэг.
Бид өөрөө байгаль дэлхийн бүтээл гэдгийг хорвоо ертөнцийн хамгийн тэнэг хүн ч мэддэг. Гэтэл зөрчилдөөн нь бид болон бидний өөрсдийн буй болгосон ямар нэг зүйлийн хооронд л болдог, харин байгаль дэлхий ч юмуу эсвэл түүний бүтээсэн ямар нэг зүйлийн хооронд биш шүү. Яагаад гэвэл бид байгалийн асар их хүчний эсрэг зогсч чадахгүй шүү дээ.
2. Геометр дүрслэл бол дэлхий ертөнц болон гоо сайхан хоёрын хэл юм
Гоо сайхан гэж юу вэ? Викториас Секретийн сахиусан тэнгэрүүд гэж үү, би тэднийг мэднэ ээ. Гэхдээ гоо сайханы тодорхойлолт юу вэ? Хэлбэр, хэмжээ, өнгө зүс зэрэг харц булаадаг элементүүдийн нэгдэл. Гэтэл хөгжимд, үнэрэнд хүртэл гоо сайхан оршдог гэдгийг бид мэддэг шүү дээ. Харин энэ тухай надаас асуувал би гоо сайханыг элементүүд болон хүчнүүдийн хоорондын зохицол гэж нэрлэнэ.
Элементүүдийн Төгс Харьцаа (1.618033989…) дээр геометр дүрслэл үүсдэг ба гараг ертөнцийн таталцал, байгаль дэлхий, цэцэгсийн хэлбэр, амьтдын төрх, газрын тэнцвэрт харьцаа, газар тариалан, Леонардо Да Винчийн уран зураг, Бетховений 5 дахь симфнони, Грек, Ромын уран баримлууд гэх мэт хүний гараар бүтээгдсэн обьектууд гээд л хорвоо ертөнцийн бүхий л хэсэгт оршин байдаг.
Бараг л бүх зүйлээс зохицолдлогоо, гоо сайхныг олж хардаг хэдий ч бидний тайлбарлаж чаддаггүй X-фактор нь тухайн зүйлд байдаг Төгс Харьцаа юм.
Энэ яагаад нууц гэж? Энэ яг л илбийн үзүүлбэртэй адилхан. Дээрх Төгс Харьцаатай зүйлсэд ямар нэгэн шийдийн зүйл байгааг бид олж илрүүлдэг. Гэхдээ хэрхэн яаж гэдгээ мэддэггүй. Илбэчин хуурах аргыг мэддэг ч олныг удирдахын тулд нууцаа бусдад хэлдэггүйтэй яг адил.
1. Хөгжим таныг тэмцэгч болгодог
Олон улсын стандартчиллын байгууллага 1955 онд 440Hz үелзлийг дуу хөгжмийн түвшин болгосныг та мэддэг үү? Тэрнээс өмнө энэ үелзэл 432Hz байсан.
Хөгжим бидний бодол санаанд маш их нөлөөлдгийг бид мэднэ. Харин 432Hz үелзэл нь илүү амгалан, бодлогоширсон, аз жаргалтай байдлыг дэмжсэн аязыг гаргадаг байсан бол 440Hz нь илүү эрч хүчтэй, түргэн хэмнэлтэй болгож өгсөн.
Энэ нь бидний харж буй зүйлийнхээ тухай илүү гүнзгий ойлгож, анхаарал төвлөрүүлэхэд илүү идэвхийг нэмж өгдөг. Гэхдээ 432Hz үелзлээс 440Hz үелзэл илүү чухал гэж хэн нэгэн үзэх болсон гэж?
Яагаад гэвэл хөгжим өөр бусад ямар нэгэн зүйлийн хүрч чадахгүй зүйл буюу бидний сэтгэл хөдлөлд хүрч чаддаг. Харин та хөгжим сонсоод хөдөлдөг өөрийнхөө сэтгэл хөдлөлийг хянаж чаддаг бол дэлхийг удирдах ажлын тань 99% нь биелэлээ оллоо гэсэн үг.
ТЭД таны Үнэн төрх, одоогийн Таны сайжруулсан хувилбарыг танд мэдэгдэхийг хүсдэггүй. Тэд таныг ямар нэгэн зүйлд яарч байхыг, зөвхөн харж буй зүйлдээ итгэхийг бас материаллаг зүйлсийн төлөө зүтгэдэг нэгэн байлгахыг хүсдэг.
Энэ бол бодит байдалд 99% нь амьдраад үлдсэн 1% нь тэдэнд ийм нөхцлийг бий болгож өгдөг арга зам нь юм. Харин 1% нь ТЭД-ний туулаад өнгөрсөн олон зүйлсэд тулгуурлан өнөөх 99%-д зориулын бодит байдлыг хэлбэржүүлэх ажлыг гүйцэлдүүлдэг.
Тэд энэ төрлийн хяналтын ажилдаа үнэхээр гаргууд сайн хүмүүс байдаг.
http://mangas.mn/