Чөлөөтэй байр сууриа илэрхийлэх, хуулийн орчинд шийдвэрээ гаргах, эдийн засгийн хувьд чөлөөтэй хамтын үйл ажиллагаа явуулан, өөрийн бодлогоо хийх зэрэг нь улс орныг хараат бус тусгаар гэж тодорхойлдог.
Эдийн засгийн ашиг сонирхлын үүднээс том Компани тухайн улс орны чухал механизмуудад нөлөөлөн Засгийн газар, хэвлэл мэдээллүүдийн тусламжтайгаар эрх мэдлээ тогтоодог хэсэг нь болж болдог.
Корпораци тухайн улсын Нэг хэсэг ямар тохиолдолд болдог вэ гэвэл, тус улсын оршин тогтнохын суурь болох эдийн засагт нь дураар нөлөөлж, хөрөнгөө зарцуулах салбарыг сонгох, өр зээл, мөнгөний ханшны өсөлтийг хянаж, түүнийг сул тавьж туйлдуулах, хэвлэл мэдээллийг хяналтандаа байлгах чадвард хүрсэн бол тэгж нэрлэж болно. Монгол улсад Рио-Тинто компани энэ хэмжээнд хэдийнээ хүрчээ.
Дэлхийн бүх санхүүгийн институуд, хэвлэл мэдээллийг барууны хүчин хянаж байна. Тухайн улсын хувьд зөвхөн хүчний байгууллагуудаа ямар нэг хэмжээнд захирах эрх нь үлддэг, гэхдээ энэ эрх нь ч сүүлийн үед байхгүй болж байна.
Америк улс өөрийн төрийн байгуулагуудын тусламжтайгаар бүх улсуудыг хянаж, процессуудад дээрэнгүй нөлөөлж байсныг ил болгосон Эдвард Сноудэний хэрэг үүнийг баталсан. Вашингтоны засаг захиргаа түүнийг баривчлан хүлээлгэж өгөх шаардлагыг Венесуэл, Болив, Гонгконг, Исланд, Ирланд улс руу илгээсэн. Ингэж байгаа нь бусад улсын хүчний болон шүүхийн системийг хөдөлгөөнгүй болгодог өмнө хийгдсэн “Тохиролцоо, Гэрээний” дагуу өөрсдийн хүслийг өөр улсын хүчний байгууллагуудаар гүйцэтгүүлдэг арга юм. Тухайн улсын хууль зүйн дүрэм эрх зүйн орчин нь хүчингүй болж зөвхөн зориуд хийгдсэн “тохиролцоонд” захирагдаж байгаа нь тухайн Улс орон өөрийн хүчний байгууллагуудаа захирах хянах чадвар алдагдаж байгаа юм.
Энэ бол цэрэг зэвсгийн оролцоогүйгээр захирагдаж байна гэсэн үг. Эдийн засаг нь хараат, хэвлэл мэдээллэл нь хараат, эрх зүйн орчиндоо өөрийн шийдлээр бус зөвхөн “тохиролцоонд” уяагдан олзлогдсон бол.
Д.Даш