Сайн байцгаана уу? Юуны өмнө та бүгдийн амар амгаланг айлтган мэндчилье!

…Би Турк улсад ажиллаж амьдардаг нэгэн бөгөөд наашаа ирэхээр шийдсэн болон шийдвэр гаргаж чадалгүй эргэлзэж буй нутаг нэгт ахан дүүстээ сэрэмжлүүлэг болгон дараах зүйлсийг уламжлахыг хүссэн билээ… Та бүхнийг ч бас заавал нийтлэж бусдыг хууртаж алдаж эндэхээс сэрэмжлүүлнэ гэж найдана.

1. Турк улсын яг одоогийн байдал улс төр болон эдийн засгийн хувьд маш тогтворгүй байгаа бөгөөд үүний шалтгаан нь хөрш зэргэлдээ улс болох Сири, Орос, Украйн, Грек, Ирак, Иран, Саудын Араб улсуудын дайн дажин, эдийн засгийн хямралтай байдал болон саяхан болж өнгөрсөн дотоодын улс төрийн сонгуулаар хамтарсан засгийн газар байгуулах шаардлагатай болсон зэрэг нь улс төр, эдийн засгийн тогтвортой байдлыг алдагдуулж евро, долларын ханш, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг сүүлийн 1 жилд 11,8 хувь өсөхөд хүргээд байна.

2. Турк улсад өндөр цалинтай ажилд оруулж өгнө гэдэг зард итгэж нааш зүглэх Монголчуудын тоо нэмэгдлээ. Энэ худал зард итгэхийн хэрэггүй гэдгийг та бүхэнд дуулгая… Гадаад захиалагчдын тоо буурснаас энд жижиг үйлдвэрүүд хаалгаа барих нь олширч жил ирэх бүр ажлын байрны олдоц муудаж Туркийн 19-35 насны 2 сая иргэн ажилгүй байгаа бөгөөд жижиг үйлдвэрийн эзэд өөрсдийн иргэдэд цалин өгөх дээр нь нийгмийн даатгалыг төлөх шаардлага гардаг тул гадаадуудыг хямд өртгөөр цалинжуулах хүсэлтэй байдаг. Ийм газруудад манайхан 7 хоногийн 100$-оор ажилладаг. ( 7 хоногийн 300 Турк лир (тл) авдаг. 1$ 2.70 тл ханштай гээд бодохоор 270 тл 100$ болно. Дээр нь өдөр хоол өгдөг газар тун цөөхөн, ажлаасаа хол гэртэй бол унааны зардал өөрөөсөө гаргана) Гэвч цалингаа өгөхөөсөө өгөхгүй газар их нэгэнт ажилласан юм чинь цалингаа бүтэн авчихмаар ирэх 7 хоногт бүтнээр нь өгнө гэсэн даргийн амлалтанд хууртаж таллаж авсаар сүүлдээ тэр чигт нь хаяж өөр найдвартай цалин өгөх газар бараадана. Гэтэл ганц 2 долоо хоног цалингаа өгчөөд мөн л дутуу өгч эхлэнэ. Ингээд бас л мөнгөний асуудал толгой гашилгана. Ажилсан л юм чинь үлдсэн мөнгөө бүгдийг нь авчихмаар л байна шт тиймүү найзуудаа…

3. Ажил, байр бэлэн гэдэгт бүү итгэ… Ажилд зуучилж өгч байгаа хүн зуучлалын хөлс гэж 7 хоногийн цалин авна. Хаалгаар нь дагуулж ороод л даргад чинь хүлээлгэж өгөөд л 100$ шүү. Цаашид юу болох нь таний л асуудал хэл мэдэхгүй бол бүр асуудалтай ална ч гээд байгаа юмуу аврана ч гээд байгаа юмуу ойлгохгүй болохоор бүр хэцүү. Байрны асуудал бас явдалтай тавилгатай байр хямд олдохгүй хамгийн хямд нь сарын 1000 тл тавилгагүй байр 500 тл Монголчууд олуулаа 3, 4, 5 өрөө хөлслөнө. Олуулаа хөлсөлдөг болохоор сайдаж муудаж, салж нийлэх нь их. Нэг л өдөр хөөгдөөд гудманд гарах нь энүүхэнд…

4. Манайхны нэр хүнд маш их унасан. Өмнө нь байсан болон одоо ажиллаж байгаа нутаг нэгтнүүдийг маань ажилд сайн гэх боловч эрийг нь архичин, эмийг нь янхан гэж ойлгодог… Ажил байхгүй түр зогсолт олширсон бөгөөд улиралд 7 хоног амрах нь энүүхэнд энэ үеэр манайхан эр эмгүй ууж хүний нүдэнд олзлогдох нь их… Дээр нь дунараар (талхан завсар шарсан тахианы мах хавчуулсан идэх юм) явдаг хүүхэн ч гэх шиг, архи пивоний хүүхэн, тэр байтугай түмний энэ тэр гэж нэрлэгдсэн хүүхнүүд байх л юм билээ… Эрчүүд маань найркадаад л парк саадан дотор 4-5-уулаа амьдрал болохгүй байгаагаа яриад суух нь элбэг. Ухаантай л байхгүй бол манайхны тамын тогооны үлгэр, атаа жутуу, хов жив, бие биенээ буруу юманд уруу татах гэх мэтийн зүйлсд зүгээр урсгалаараа яваад орчихно. Тэгээд тэр намгаас гарахын тулд гарц хайгаад тусламж гүйгаад ч нэмэргүй…

5. Энд байгаа бүгдийг хар бараанаар будаад дуудаад ч яахав тавьсан зорилготой хүссэн хүсэлтэй түүндээ хүрэхээр зорьж зүтгэж сайн сайхан яваа залуучууд ч бас байнаа байна.

6. За одоо бичих зүйл жаахан таагүй л юм гэхдээ бусдад хүргэхээс өөр арга алга… Манай эрчүүд арчаагүй, амьдралгүй, халамжгүй гээд муулсаар байгаад би чамд хайртай гэж хамт цай ууя гэсэн Туркийг дагаад л намирчих хүүхэн байх юмаа. Эдний заншлаар эрэгтэй хүнтэй цай уусан эмэгтэй бараг л чинийх болоё гэсэн утга агуулдын байхаа. Тэгээд л нэг л цай уугаад салахаа байчихна. Нөгөө хүүхнээ өөрийн болгохын тулд хайр, халамж, энхрийлэл энэ тэрийг бол үзүүлж өгнө. Үгүй чи энэ хулмастай Туркийн юунд нь болдын гэхээр халамжтай, соёлтой, хайр халамжаар дутаадаггүй энэ тэр гэж өмөөрөөд л сүйд болно… Монгол эр хүн бид ч гэсэн сэтгэлтэй бүсгүйгээ хайрлаж халамжилж энхрийлдэггүй гэж үү. Тэгээд л хэлээд тайлбарласаар байтал нэг хар юмтай зууралдчихнаа… Нөгөөдөх нь ч салж хагацахаа мэдэхгүй зууралдаж өгнө. Хардана ч гэж мундаг бага багаар хардсаар байгаад бүх зүйлсийг өөрийнхөө хараа хяналтанд байхаар болгочихно. Одоо л хүүхэдтэй болоё чамдаа маш хайртай чамтайгаа адилхан хөөрхөн охинтой болмоор байна гэж хошгоруулаад жирэмсэн болгочихно. Төрвөл тэгээд ажил дуусаа та зүгээр л тэр гэрийн нэг хуучин тавилга болж байгаа нь тэр ямарав.

Хүүхэдтэй болсны баяр тэмдэглэе найзуудаа дууд гээд ирсэн найзуудыг чинь танийг анх яаж оролдож байсан тэрэн шигээ л эргүүлж эхэлнэ…Таний өөрийн чинь амнаас цэцэг өгдөг, хоолонд урьдаг гээд сайн сайхнаар төсөөлөх болсон болохоор нэг нь ч үгүй гэж татгалзахгүй л болвуу… Тэд бол хов ярих, хүүхэн эргүүлэхдээ мэргэжлийн болсон улс. Дээр нь авгай хүүхэн олддоггүй учраас царай зүс, нас намба нээх чухал биш… Бас өөрсдөөрөө сайрхах их дуртай тэдэн шиг ухаантай улс энэ дэлхийд байхгүй ккк. 20 хүрээгүй жоохон охин Турк сугадчихаад баас үнэртсэн юм шиг ярвайгаад, алтны уурхай эзэнтэй суусан юм шиг маадайчаад ажилчдыг нь загнаад ээжтэйгээ адилхан настай авгайг хурдлаач чи гээд омогдоод байхаар нь тэсэлгүй чи наадахынхаа салтаанд удахгүй дээ гэж хэлээд ажлаасаа хөөгдөж л явлаа. 40-50 хүрсэн авгайчууд нь 19-20-той жоохон банди нартай айл гэр болж тоглоцгоогоод л та чинь одоо хүүхэд шигээ хүүхдүүдтэй ингэж болж байгаа муу гэхээр болохоор барах уу гоо сайхандаа анхаарч, залуужиж байгаа юм гэнэ. Энэ чинь одоо юу болоод байнаа нөгөө цэвэр ичимтгий Монгол бүсгүйчууд нь хаана явна вэ?

7. Танийг зүгээр л энд авчраад зарж орхино. Хичнээн сайхан найзууд байсан ч амь амьдралыг чинь үгүй хийнэ шүү. Эвроп гаргаж өгнө гэхээр нь найздаа итгээд ирсэн паспортыг минь байсан хэдэн ногоонтой маань аваад намайг гудманд хаясан гээд хог түүж яваа Монгол, эхнэр маань Турктэй болчоод намайг гэрээс хөөчихлөө гээд далайн эрэг дээр архи уугаад сууж буй Монгол, нөхөр маань хайрлаж харамладаггүй болохоор нь 2 хүүхэдтэйгээ орхиод ирсэн гэж яриад таксимын баранд Турк тэврээд бүжиглэж байгаа монгол, ингээд болохгүй бүтэхгүй байгаа болгоныг дурдаад явбал мөд дуусахгүй шинжтэй…

Арай ч дээ төрөл нэгт Монгол түмэн минь ийм бие биенээ гэдэггүй хойд урьдахаа боддоггүй болчих гэж “эвлэвэл бүтнэ ховловол гутна” гэж үг бий. Бие биенээ мэрж хөлжихийн тулд бус, нэг нэгнээ тулж амьдрахын төлөө, үндэс угсаагаа бүрэн бүтэн байлгахын төлөө, бодол санаа сэтгэл зүрхээ нэгтгэцгээе…