Берлинд 4 давхар байшин нурахад 1 давхарт амьдардаг Сирийн гэр бүл, 2 давхарт амьдардаг Ливийн гэр бүл, 3 давхарт амьдардаг Сомалийн гэр бүл амь үрэгдэцгээж, зөвхөн 4 давхарт амьдардаг Герман гэр бүл амь үрэгдээгүй үлдсэн байж. Бүх мэдээгээр цацагдахад толерастууд тэр даруй гүйн ирж, энд тэндгүй орилолдоно.

"Яагаад өнгөт арьстнууд, лалын шашинтангууд амь үрэгдсэн байхад цагаан арьстнууд амьд байдаг юм?! Гэтэл гал сөнөөгчдийн нэг нь ярилцлага өгөхдөө "Яагаад гэвэл Герман гэр бүл ажилдаа явсан байсан юм" гэж хэлэв.

Толерастууд гэж үгийг тайлбарлах санаатай үүнийг орчуулмаар санагдлаа. Энэ бол хэн нэгний өмнөөс түүний эрхийг хамгаалахаар тэдний эрхийг урдаа барин таны гэрлүү дайрагсад.

Жишээлбэл бидний дунд бас төлөөллүүд нь байна. Эрчүүд чинь биднээс хүчтэй шүү дээ, битгий зодуулах юмаа хий л дээ, дааганаас унаж биш далчиграасаа болж үхдэг гэх мэт зүйл ярьж явдаг эмэгтэйчүүд байдаг даа, за тийм хэсэг бүлэг эмэгтэйчүүд нэгдчихсэн "Эмэгтэйчүүд, эрчүүдэд үгүй гэж хэлэх эрхгүй" гэх лоозон өргөсөн байна гэж бодъё л доо. Үүнийхээ талаар эрчүүд бидний төлөө хэдэн зуунаар дайдаж, газар нутгаа авч үлдэж, эрчүүд л биднийг хооллож, эцэстээ тэд одоо биднийг тэжээж тэтгэж авч явж, ирээдүй хойч үеээ үлдээхэд том үүрэг гүйцэтгэж байхад тэдэнд үгүй гэж хэлж болно гэж үү? гэсэн ухуулаг хийнэ. За үүнийг дагаад нийгэмд эмх замбраагүй байдал үүсэж эхэлнэ. Ийм зүйл сонсож дагаж хөөрцөглөн бузар бодлоо өөрөөсөө хүртэл нууж явсан гаж донтонгууд эмэгтэйчүүдийн амьдралд гай тотгор үүсгэж эхэлнэ. Хүчирхийлэгчдийг хөхүүлэн дэмжих бодлого, адил зүйлийг ухуулан сурталчилна. Мэдээж энэ бодлыг нь дэмждэггүй хэсэг нь хохирогч болно, тэднийг эсэргүүцэхэд өнөө гаж донтонгууд гайхаж баргал чи яагаад эсэргүүцээд байгаа юм бэ, үүргээ мартаа юу? гэх мэт авир гаргаж эхэлнэ.

Энэ жишээнд гарч байгаа толераст эмэгтэйчүүд бол хүчирхийлэгчдээс ч илүү эмэгтэйчүүдийн хамгийн том дайсан. Тэд бол хянах боломжтой аюулыг хянах боломжгүй түвшинд хүргэж буй дайсны талд зогсож буй чиний талын хүн, чиний талын хүн дайсны эгнээнд зогсох цагт хамгийн аюултай дайсан болж байгаа юм.

Улсын их хуралд удаа дараа ард иргэдийг төлөөлөн сууж, засгийн газрын сайд хүртэл хийж байсан бизнесийн асар их туршлагатай нэгэн эрхмийн хийж буй мөн адил Толераст ухуулгыг бас жишээ авмаар санагдлаа л даа. Энэ бол дээрхи жишээнээс илүү том, гарах үр дагавар нь хэд дахин хор уршигтай байж болохоор жишээ.

Түүний мэдэлд байдаг ТВ болон түүний хөрөнгө оруулалттайгаар явж буй хамгийн өндөр борлуулалттай Монгол контентууд нийгэмд Толераст маягаар нөлөөлж байгаа юм. Тодруулбал цөсний хөөрөл өндөртэй Монгол залуусын тархийг угааж Толераст өвчнөө халдааснаар эдийн засгийн ач холбогдол бүхий ашигтай төслийг 7 жил гацааж эцэстээ Монгол улсад ямар ч ашиггүй талаас шийдэгдсэн. Түүний хэлж байсан хамгийн аймшигт ухуулга нь “Монголчууд биднийг Хятадууд төмөр замаар орж ирж эзэлнэ шүү. Би эх оронч хүн болохоор үүнийг эсэргүүцэж байна” гэсэн. Яг үнэндээ Монголчуудын өмнөөс бидний аюулгүй байдлыг хамгаалж буй хүний дүр эсгэн биднийг өөрсдийнхөө эсрэг түүнд туслахад хүргэснээр санасандаа хүрсэн. Одоо Монгол улсын хуулийн этгээд өөрийн хөрөнгөөр төмөр зам тавих гэж байсан нь ч бүтсэнгүй, өнөө үзэн ядаад дайн болох вий гээд байсан Хятад улстай нь ч ОХУ нарийн царигаар холбогдоод эдийн засгийн ач холбогдол бүхий гэрээ хэлэлцээрүүдээ байгуулаад дуусчихсан. Үүний л тулд тэр бүхнийг гацаасан, зогсоосон саад болсон харин толерастууд түүнд тусалсан.

Өөртэй нь үзэл санаа нэгдээгүй, түүний талд зогсохгүй байгаа бүх хүмүүс хичнээн зөв зүйлийн төлөө ярьж байсан ч Хятадын эрлийз, “муу хужаа” гэж дуудуулдаг. Түүний энэ үйлдэл, сэтгэлгээ нь төлөвшөөгүй, оюуны дархлаа суугаагүй нийгмийн хэсэгт хандаж хэлээд хөрш Хятад улсыг шалтгаангүйгээр үзэн ядах үзэл төвлөрүүлж байгаа нь үндэстнийг хагаралдуулах, түүнээс цаашилбал үнэхээр Хятад орныг манайхруу дайрч болох эрсдэлд оруулж байгаа гэдгийг ойлгоход хэцүү биш. Хятад улс 2 000 000 000 000 хүн амтай, Монгол улс маань 3 000 000 хүн амтай, манай эдийн засаг Хятад улсын хил хаахад л хямрахаар хамааралтай, тэдний цэргийн хүчин дэлхийд толгой цохидог. Учир нь эдийн засгийн өсөлт нь буурахгүй байсаар дэлхийн хамгийн хүчтэй эдийн засагтай орон болчихоод байна. Үүнийг дагаж цэрэг арми нь улам өргөжиж байна. Тэд олон улсын энхийн нэртэй “төмсөгдөх” гэрээ конвенцуудад хамаардаггүй учир муу зүйл боллоо гэхэд биднийг хамгаалж дайтах зоригтой орон олоход хэцүү. Толераст гишүүн маань тусалж дэмждэг Орос руугаа зугатаачихна, баян хүн газардахгүй л дээ. Энэ бол эр хүний хийж буй толераст үйлдэл. Толераст гэдэг бол ийм аймшигтай хор уршигтай зүйл, таны эх орон нэгт итгэж найдсан хүн таны эрхийг ярьсаар байгаад эсрэг талын эрх ашгийг хамгаалж, танд ашиггүй үр дүнг гаргаж байгаа жишээ.

Популизм бол ийм хортой үр дагаваргүй, зөвхөн хүнийг төөрөгдөлд хэсэг зуур оруулах, өөрийгөө дөвийлгөж харуулах төдий үзэгдэл.

Харин Толераст гэдэг бол популизмтай андуурч болохуйц ч гэсэн гарах үр дагавар нь илүү хөнөөлтэй, мөн ялгаж олж харахад маш төвөгтэй байдаг.

З.Мандухай MGLtimes.com