Нүүр номын найз Чингис Гантуяа сонирхолтой пост оруулжээ. Нээрээ сонсоод мэдчихэд илүүдэхгүй мэдээлэл байна.

Chingis Gantuya “Та тивүүдийн нэр ямар утгатайг мэдэх үү? Бараг л үгүй байх. Учир нь, аль ч 10-н жилд үүнийг заадаггүй. Тэгвэл ийм учиртай.

Антарктид. Грекээр баавгайг Арктос гэдэг. Их Баавгайн оддын орд үргэлж хойд зүгт оршдог тул хойд туйлыг Арктик гэх болж. Тэгтэл их мөс бүхий өмнөд туйл нээгдсэнээр Анти Арктик буюу Арктикийн эсрэг хэмээн түүнийг нэрийдэх болсон нь Антаркдид болсон бөлгөө.

Америк. Аялагч Америго Виспүчи/Веспуччи/ энэ тивийг нээсэн тул түүний нэрээр нэрлэсэн гэж бодож байвал буруу. Эртний Перу улсад байсан Маяачуудын омогт Амару гэх бурхан байсан бөгөөд уг бурханыг шүтдэг иргэдийн хязгаар нутгийг Амарука гэдэг байж. Нүүдэллэж ирсэн цагаанууд эхэндээ үүгээр нь Амарука гэж дууддаг байсныг овжин аялагч Албэрихо Виспүчи /Веспуччи/ өөрийн нэрээ Америго Виспүчи /Веспуччи/ болгон сольж, тус тивийг нээсэн хэмээн бусдад итгүүлснээр бид энэ тивийг Америк гэх болсон бөлгөө.

Австрали. Латинаар Terra Austrail буюу өмнөд газар гэдэг үг шууд утгаараа нэр болон үлдсэн бөлгөө.

Африк. Тоос шороог Афар гэх бөгөөд тоост газрыг Африк хэмээн нэрийдсэн нь анхны Ромын эзэнт улсыхан Африкийн хойд эргийн Тунисуудтай найзалж эхэлсэн үеэс улбаатай бөлгөө.

Европ болон Ази. Их олон арван таамаг байдаг бөгөөд хамгийн үндэслэлтэй нь Эртний Грекийн Мезопотама хэлээр наран ургахыг Аза, наран шингэхийг Ерэпу хэмээдэг байсан нь орчин цагт Ази, Европ болон үлдсэн бөлгөө.

Өөр бусад олон таамгууд бас байдаг тул дээрхи хувилбарууд туйлын үнэн биш гэдгийг бас болгоогоорой” гэжээ.

Г.Самбаа

http://gereg.mn/