Өглөө хүүгийн сургууль дээр:
Ээж охин 2 хувцсаа сольж байна. Охин нь: Ээжээ 600 төгрөг өгөөч, би завсарлаад МАНТУУН БУУЗ авч идье гэв. Ээж нь уцаарлангуй өчигдрийн өгсөн мөнгийг яасийн??? .... мөнгө өгсөнгүй

POCKET MONEY MANAGEMENT
Нэгэн зүйл бичихээс өмнө найз нараасаа нэг асуулт асуумаар санагдлаа.
ТА ХҮҮХЭДДЭЭ ӨӨРИЙН ГЭСЭН ХЭРЭГЦЭЭНД НЬ САРД ХЭДЭН ТӨГРӨГ ӨГДӨГ ВЭ?
ТА ӨӨРИЙГӨӨ ТААЛАМЖТАЙ БАЙЛГАХАД ХЭДЭН ТӨГРӨГ ЗАРЦУУЛДАГ ВЭ? / оройд уудаг шил пиво, найз нартайгаа наргих зардал, элдэв хэрэгцээгүй эд зүйлс .../
...Одоогоос арав гаран жилийн өмнө хамт ажилладаг байсан AUS зөвлөх маань цай уугаад сууж байх зуураа маш хэрэгтэй зөвлөлгөөг надад өгч билээ. Дээрх асуултыг надаас асуухад нь би сайн хариулт өгч чадаагүй юм. Өгсөн зөвлөгөө нь үнэхээр хэрэгтэй байсан болохоор найзууд маань санаа аваг гээд сийрүүлье.
ТА:
1. Яг өнөөдөр хүүхэдтэйгээ хамт сууж сайхан яриа өрнүүлээд хүү охинд нь мөнгөний хэрэгцээ байдаг эсэхийг асуугаарай

2. Мэдээж байгаа гэнэ. Тэгвэл юу юу авахад хэдэн төгрөг хэрэгтэйг нь өөрөөр нь хэлүүлж цаасан дээр жагсааж бичүүлээрэй. Эхлээд үнийг нь мэдэхгүй хэсэг юм хэлнэ түүнийг нь хамтраад үнийг нь санаж бичээд нийт үнийг нь тооцоорой / энэ нь сарын хэрэгцээ гэж ойлгуулаарай /

3. Хөөрхий минь, тэр нь 2500-10000 төгрөгөнд багтана... За сайн байна гэж урамшуулаад ээж аав 2 нь чиний хэрэгтэй гэсэн мөнгийг сард тогтмол өгч байна гэж итгэл үнэмшилтэй амлалт өгөөд, аав ээж мөнгөө өгөх болон хүү охин төсөв гаргах өдрийг яг тодорхой товлоорой. Гэхдээ төсөв батлагдсан бол нэмж мөнгө авах ёсгүй, мартсан бол дараа сарын хэрэгтэй зүйл дээрээ нэмж болно гэдгийг хэлээрэй... Тэд мөнгө авсан даруйдаа бөөндөөд үрчихнэ, ахиад мөнгө асуувал “уучлаарай хэрэгтэй гэж чи өөрөө л төсөвлөсөн, мөнгийг чинь өгсөн, чи буруу тооцож, буруу зарцуулсан болохоор аав ээжид нь хамаагүй ахиж мөнгө өгөх боломжгүй” гэж хэлээд мөнгө өгч болохгүй шүү.. Мөнгөгүй болсон болохоор хүү охин хашраад ирэх сард маш хянамгай байх болно.

4. Дараа сарын төсөв дээр мартсан зүйлээ нэмээд ирэхэд нь битгий дургүйцаарай. МӨН ЧАМД ӨМНӨ НЬ ТӨЧНӨӨН ТӨГРӨГ ӨГСӨН БИЗ ДЭЭ ТЭРИЙГЭЭ ЯАСАН ГЭЖ ХЭРХЭВЧ АСУУЖ БОЛОХГҮЙ шүү.

5. Энэ ажил тогтмолжоод ирэхээр хүү охин мөнгөө хэмнээд / save / хийж эхлэнэ.. төд удалгүй аав ээж яаралтай үедээ хүүхдээсээ мөнгө зээлэх болдог юм.

Сурах зүйл нь:
• Хүүхэд аав ээжээсээ мөнгө тогтмол гуйхгүй
• Аав ээж байн байн мөнгөө харамлан харамлан асуудал үүсэхгүй
• Хүүхэд өөрт хэрэгцээтэй зүйлийг тодорхойлж сурна
• Аав ээж хүүхдүүдийн дунд итгэлцэл үүснэ.
• Хүүхэд мөнгөө элдвийн хэрэггүй зүйлд үрэхгүй хянамгай болно
• Мөнгөний ашиг тусыг сайн ойлгосон хүүхэд том болоод та бүхний хүсэн хүлээсэн САЙН ХҮН болж төлөвшинө...

ЖИЧ: Өөрийн том хүүг 5-р ангид байхад нь ийм зүйлд сургасан болохоор одоо хүний нутагт сурч амьдарч байгаа хүүгээ хэрэггүй зүйлд мөнгөө үрэхгүй дээ гэсэн 100% ийн итгэлтэй байдаг болохоор та бүхэндээ хэрэгтэй байх болов уу гэж санаад хуваалцлаа..

Туршаад үзээрэй.
ХАРИН АНХААРАХ ЧУХАЛ ЗҮЙЛ НЬ: ААВ ЭЭЖ НЬ ХЭЛСЭН Л БОЛ ХИЙДЭГ БАЙХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ.

Эх сурвалж: Dream Damn