Хлортой усанд орж, хлортой усаар угааж байна.Усан дахь хлор таны нүүрэндээ түрхсэн лосьон, тос, цэвэрлэгч зэрэгтэй урвалд ордог.

Будгаа арилгалгүй унтах. Хүн бүр будгаа арилгахгүй унтвал 14 хоног хөгширдөгийг мэднэ. Тэгвэл дэрэнд наалдсан нүүрний будганд нян үржсээр биднийг бүр өвчлүүлдэг байна. Тиймээс нүүр цэвэрлэх зориулалттай нойтон салфетки орныхоо хажууд тавьж заншвал нойрон дундаа ч будгаа арилгах боломжтой.

Кофе. Гоёмсог аягатай, гоёхон хөөстэй кофе уух хичнээн сайхан. Гэтэл кофенд агуулагддаг коффейн арьсыг хуурайшуулж, үрчлээний хэмжээг улам тэлдэг. Кофе уух дуртай бол ус бүр ч их уух хэрэгтэй.

Батга шахах. Батгаа шахах гэж нүүрнийхээ арьсыг бага багаар хуулах нь хог шороо, бактерийг арьсныхаа улам л гүн рүү оруулж байна гэсэн үг.

Хоол идэхгүй байх нь арьс хурдан хөгшрөх, хуурайших гол шалтгаан. Таны идэж байгаа хоолонд C, B3, E, A витаминууд байвал та арьсаа хооллож байна гэсэн үг.

Халуун шүршүүр. Үе үе халуун шүршүүрт орох арьсанд дуртай ч хэт олон, удаан орох үед арьс улайж, загатнадаг.

  • Хэт олон төрлийн бүтээгдэхүүн турших, хэрэглэх.
  • Хангалттай их ус уухгүй байх.
  • Утсаар их ярих. Эрүү хацрын дагууд үрэвсэл гарах гол шалтгаан.
  • Үсэндээ лак цацахдаа нүүрнийхээ арьсыг хамгаалахгүй байх.
  • Нүдний шилээ цэвэрлэхгүй бол хамар, нүдний доогуур үрэвсэнэ.
  • Огцом жин хасах гэж хоол идэхгүй байх нь арьс унах шалтгаан болно.
  • Найман цаг унтаж амарч чадахгүй бол арьс улам хуурайшна.
  • Хүнсэндээ сода хэрэглэх тусам арьсны чийглэг багасдаг. Сода хэрэглэдэг бол нүүрээ чийгшүүлэх бүтээгдэхүүн нэмж хэрэглэ.
  • Нүдээ байнга онийлгож байна уу? Хуучин линз, шилнээс улбаалж нүдээ байнга онийлгож үрчийлгэх арьсанд таагүй.
  • Хэт ойрхон вакс хэрэглэх. Хамгийн ойрдоо гурван долоо хоногт нэг удаа ваксдаарай.
  • Таны уруул 3-5 үетэй арьснаас тогтдог. Энэ арьснууд маш хурдан хөгширдөг учраас уруул хагарсан, арьс нь хуурайшсан харагддаг.
  • Удаан угаагаагүй дэрний уут.
  • Арьсаа хэт ойрхон гуужуулвал.
  • Сэтгэл хөдлөл, зуршлаас үүдэлтэй нүүрний олон янзын хувирал үрчлээ үүсгэдэг.
  • Стресс бол арьсанд нокаут л гэсэн үг. Иймээс иог хийж, ном унших, дуртай хоолоо хийх зэргээр стрессээ байнга тайлж байгаарай.
  • Чихэр ихдүүлэх. Кофены чихэр, дуртай амттатны орцонд орсон чихэр зэрэг нь таны арьсанд хадгалагдаж байгаа коллагенд сөрөг нөлөөтэй. Чихэр идэхийн оронд манго, хан боргоцой зэрэг жимс хэрэглээрэй.
  • Дасгал хийхгүй бол цусны эргэлт нэмэгдэж, арьс гэрэлтэхгүй гэсэн үг. Бас биеэс хорт бодис гадагшлахгүй хуримтлагдсаар байх болно.
  • Хими цэвэрлэгээнээс хувцасаа авсан л бол гаднах уутыг нь авч хая. Ууттайгаа байх тусам хорт бодис хувцсанд нэвчиж улмаар таны арьс загатнаж эхэлнэ.
  • Аль талдаа жолоотой автомашинтайгаас шалтгаалж нэг гар нөгөөгөөсөө илүү наранд борлож, түлэгддэг. Иймээс нар их үзэж байгаа гартаа нарнаас хамгаалах бүтээгдэхүүн хэрэглэх нь зөв.
  • Согтууруулах ундаа таны арьсыг хуурайшуулна. Чийг үгүй бол үрчлээ үүсч, хуурайшилт эрчимжинэ.
  • Саунд бага суу. Арьсны уян хатан байдал, өөрийнх нь коллаген алдагдаж байдаг.
  • Эйр кондишн их хэрэглэх нь арьсны чийглэгийг бас л алдагдуулж байдгийг бид мэддэггүй.
  • Тамхины утаа.
  • Нүүрээ зузаан будсанаас арьс амьсгалахаа больдог.
  • Хөмсөгний үсээ байнга зулгаах. Юуны өмнө хөмсөг зулгаагчаа нянгийн эсрэг савангаар угаана. Хөмсөг зулгаах хэсэгтээ бүлээн арчуур тавьж, арьсны нүхийг нээж өгнө. Зулгааж дууссаны дараа зуун настын тос түрхвэл үс дотогш ургахаас сэргийлнэ.