Лос-Анжелес хотноо “Оскар" гардуулах 87 дахь удаагийн ёслол болж өнгөрлөө. Энэ үйл явдлыг далимдуулан кино карьерынхаа өмнө тамирчин байсан Оскартнуудыг танилцуулья.

Хилари Суонк, 40 нас

Юуны төлөө "Оскар" гардав: “Хөвгүүд уйлдаггүй" (2000 он), "Саяар үнэлэгдэх бяцхан охин " (2005) кинонуудын эмэгтэйн шилдэг дүрээр

Спортын түүх: Хилари Суонк хүүхэд ахуйдаа усанд сэлэлт, гимнастик хоёроор зэрэг хичээллэж байлаа. Вашингтон мужийн олон төрөлтийн гимнастикийн тэмцээний тавдугаар байр нь түүний гимнастикийн дээд байв. Усанд сэлэлтийн хувьд 1967 оноос хойш АНУ-д жил тутам явагддаг Өсвөрийн насныхны олимпийн тоглолт гэх тэмцээний шигшээд Суонк шилдэгдэж байлаа. Театрын урланд суралцаж эхлэнгүүтээ спортоо тэр орхижээ.

Жейми Фокс (Эрик Марлон Бишоп), 47 нас

Юуны төлөө "Оскар" гардав: "Рэй" (2005) киноны шилдэг эрэгтэй дүрээр

Спортын түүх: Жейми Фокс Америкийн хөлбөмбөгийн сургуулийн багийн квотербекийн байрлалд тоглон шилдэг нь байлаа. Тэрээр Үндэсний хөлбөмббгийн лигийн (NFL) "Даллас Ковбойз" (Dallas Cowboys) багт тоглохыг үнэнээсээ мөрөөдөж байсан ч хөгжмийг сонгожээ. Фокс их сургуульд элсээд сонгодог хөгжим, хөгжмийн зохиомжид суралцжээ.

Дензел Вашингтон, 60 нас

Юуны төлөө "Оскар" гардав: "Дасгалжуулалтын өдөр" (2002) киноны шилдэг эрэгтэй дүр; "Алдар" (1990) киноны туслах дүрийн шилдэг эрэгтэй дүрээр

Спортын түүх: Фордемийн их сургуулийн сагсан бөмбөгийн багийн хамгаалагчийн байрлалд Дензел Вашингтон тоглодог байв. Тэр багийн дасгалжуулагч Пи Жей Карлесимо нь хожим "Бруклин Нетс" (Brooklyn Nets), "Оклахома-Сити Тандер" (Oklahoma City Thunder), "Голден Стейт Уорриорз" (Golden State Warriors) зэрэг NBA-гийн багуудын дасгалжуулагч болжээ. Ерээд оны сүүлчээр "Түүний тоглолт" (He got game) кинод Дензел Вашингтон авъяаслаг сагсчин хүүгийн эцгийн дүрийг бүтээжээ.

Вуди Аллен, 79 нас

Юуны төлөө "Оскар" гардав: "Энни Холл" (1978) киноны шилдэг найруулагч; "Энни Холл" (1978), "Ханна түүний охин дүү нар" (1987), "Парист шөнө дунд" (2012) кинонуудын ер бусын зохиолуудаар

Спортын түүх: Залуудаа Вуди Аллена бейсболыг сургуульд сурахаас илүүд үзэж байв. Тэрээр тэмцээнийг сонирхохоос гадна өөрөө муугүй тоглодог байжээ. Өөрийнх нь ярьснаар багийн ахлагч түүнийг тоглолт бүрд ямагт сонгон авдаг байсан гэнэ.Дараа нь тэрээр энэ спортыг мартаагүй. Европоор явж байхдаа телевизээр бейсбол бага үзүүлж байна гэж ямагт үглэж явдаг гэнэ.

Мэрил Стрип сургуулийн чирлидерүүдийн багт. Фото - Wikipedia

Мерил Стрип, 65 нас

Юуны төлөө "Оскар" гардав: "Софийн сонголт" (1982), "Төмөр хатагтай" (2011), "Наймдугаар сар" (2014) кинонуудын шилдэг эмэгтэй дүр; "Крамер Крамерийн эсрэг" (1979) туслах дүрийн шилдэг эмэгтэй дүрээр

Спортын түүх: Америкийн сурагч охидын хамгийн дуртай спортын төрөл болох чирлидингаар Мерил Стрип хичээллэж иржээ. Оскарын шагналтнууд Сандра Буллок, Риз Уизерспун нарын жүжигчид ч мөн чирлидингийн багт тоглодог байжээ.

Рассел Кроу, 50 нас

Юуны төлөө "Оскар" гардав: "Гладиатор" (2001) киноны шилдэг эрэгтэй дүрээр

Спортын түүх: Сурагч байхдаа Рассел Кроу крикетийг үеэлүүд Мартин ба Жефф Кроу нартай цуг тоглодог байв. Хожим тэр хоёр нь мэргэжлийн амжилттай тамирчид болсон юм. Рассел одоо ч рекламын зорилгоор үзүүлэх тоглолтод оролцдог. Регбид дуртай, австралийн South Sydney Rabbitohs багийг дэмждэг. Санхүүгээр ч ивээн тэтгэдэг. Тус багийг Үндэсний регбийн лигид буцаахад нь мөнгө цуглуулж байхад 42 мянган доллараар ширмэн хонх авч байв. Мөн 2005 онд "Нокдаун" (Cinderella Men) киноны рекламын гэрээг South Sydney Rabbitohs багтай байгуулан тэднийг кононы реклам хийсэн анхны баг болгож байлаа.

Сэлэлтийн сургуулийн дасгалжуулагч багш Клинт Иствуд. Фото - Wikipedia

Клинт Иствуд, 84 нас

Юуны төлөө "Оскар" гардав: "Өршөөгдөөгүй эр" (1992) шилдэг кино, "Саяар үнэлэгдсэн бяцхан охин" (2005) шилдэг найруулагчаар

Спортын түүх: Клинт Иствудын эцэг Клинт Иствуд нь хөнгөн атлетикаар хичээллэдэг байв. Түүний зураг нь Пьемонтын (Piedmont High School) сургуулийн Алдрын танхимыг чимдэг. Бага Клинт Иствуд өөрөө теннис, гольф тоглоно. Усан спортын амжилт нь ямар байсан талаар мэдээлэл бага ч тэрээр сургуулиа төгсөөд усан спортын дасгалжуулагч хийж иржээ.

Найруулагч Жон Форд. Фото - Moviebase.com

Жон Форд

Юуны төлөө "Оскар" гардав: "Мэдээлэгч" (1936), "Уур хилэнгийн бөөгнөрөл" (1941), "Миний хөндий ямар ногоон байв аа" (1942), "Чимээгүй хүн" (1953) кинонуудын шилдэг найруулагчаар

Спортын түүх: Сурагч байхад нь Жон Мартин Фини нэртэй байсан Жон Форд америк хөлбөмбөг тоглож байв. Портлендын дунд сургуульд түүнийг дуулга өмсөх зогсох маягаар нь “бух" хэмээн хочилдог байж. Одоо ч Портлендад "Bull Feeney's" нэр баарыг олж болно. “Оскарын" түүхэнд шилдэг найруулагчийн Оскарыг дөрвөн удаа авч байсан цорын ганц түүний нэрээр барнууд нэрлэгдсэн юм.

Пол Ньюман америк CART-цувралын уралдааны завсарлагаар. Фото - Autosport of America

Пол Ньюман

Юуны төлөө "Оскар" гардав: "Мөнгөний өнгө" (1987) киноны шилдэг эрэгтэй дүрээр

Спортын түүх: Ньюман 1969 оноос автоспортод дуртай болжээ. Тэрээр "Ялалт" (Winning) кинонд автын нисгэгчийн дүр тоглохоор тэр бүед бэлтгэж байв. Үүнээс хоёр жилийн дараа тэрээр автоспортын тухай (Once upon a wheel) анхны баримтат кино хийхэд оролцов. Жилийн дараа тэрээр Sports Car Club of America аварын тэмцээнд мэргэжлийн нисгэгч болов. Аварга цолыг нь дөрвөн удаа авсан байлаа. 1979 онд " Ле-Маны 24 цаг" уралдаанд хоёрт орсон юм. Америкийн жүжигчин ная хүртлээ автоспортыг орхиогүй мөн тэрээр Newman Freeman Racing багийг байгуулан Хойд Америкийн тэмцээнүүдэд оролцож байлаа. 1995 онд " Дейтоны24 цаг" тэмцээний нэг хэсэгт ялсан хамгийн өндөр настай нисгэгч болж байлаа. Тэр үед Ньюман 70 нас, найм хоногтой байв.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

Эх сурвалж: http://yellow.news.mn