Эрүүл амьдралын хамгийн чухал хүчин зүйлсийн нэг бол эрүүл хооллолт. Эрүүл хооллолт нь хоол хүнсээ зөв танин мэдэх, зөв хооллох дадалд суралцах, эзэмшихээс эхлэх бөгөөд таны юу идэж байгаагаас ихээхэн шалтгаална.

Тэгвэл зуны улиралд хоол, хүнсний зүйлээ ялангуяа түргэн муудах бүтээгдэхүүнийг буруу нөхцөлд хадгалснаас болж хоол хүнсээр дамжин хүмүүс хоолны хордлого авах тохиолдол гардаг.

Үүнтэй холбогдуулан хоол хүнсний бүтээгдэхүүнээ хэрхэн зөв хадгалах цуврал зөвлөгөөг хүргэж байгаа билээ.

Энэ удаад сүү, сүүн бүтээгдэхүүнийг хөргөгч, хөлдөөгчинд хэрхэн зөв хадгалах зөвлөгөөг хүргэж байна.


gogo.mn