СУИС-ийн Дүрслэх, Дизайн Урлагийн сургуулийн оюутнуудын Метаморфозис үзэсгэлэн нь урлаг, нийгмийн салбарынхнаас “Сүүлийн 10 жил үзээгүй, шинэлэг сайхан үзэсгэлэн байна" гэсэн сайшаал хүртлээ.
Энэхүү үзэсгэлэнгээр оюутан залуус маань нийгмээ хэрхэн харж, хүлээн авч байгаа өөрсдийн үзэл бодол, дуу хоолойгоо илэрхийлэх зорилготой юм. Тэд энэхүү санаагаа компьютер график, хувцас дизайн, уран зураг зэрэг дүрслэх, дизайны олон төрлөөр, түүнчлэн инсталяц зэрэг эд зүйлсийг өрж байрлуулах өвөрмөц аргыг хэрэглэн илэрхийлсэн нь үзэсгэлэнгийн онцлог.




1-р байрын шагналт Э.Энхтулгын “Хуванцар нүүр" бүтээл






2-р байрын шагналт Б.Баярмагнайн “Хэлгүй, нүдгүй, чихгүй" бүтээл



3-р байрын шагналт Мөнхгэрэлийн “Catarisis-Гэрэл гэгээ" бүтээл



Үзэсгэлэн 2-р сарын 26-наас 3-р сарын 5 хүртэл Монголын Урчуудын Эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд өдөр бүр 10-18 цагийн хооронд нээлттэй байх болно.



Энэхүү үзэсгэлэнгээс та бүхэн оюутан залуусын шинэлэг, өвөрмөц сэтгэлгээг мэдрэх болно.