Өмнөд Солонгосын Сөүл хотын ойролцоох цэргийн нисэх бааз дээр ойролцоогоор 11 000 цэрэг, 190 байлдааны техник болон 120 нисэх онгоц оролцсон сүрт цэргийн парад болжээ. 1950-1953 оны хооронд болсон Солонгосын дайны дараагаас өдгөө хүртэл дайны байдалд байдаг Өмнөд Солонгос улс өөрсдийн зэвсэгт хүчиндээ маш их анхаарал тавьдаг билээ. Мөн Өмнөд Солонгос улсад 28 500 орчим америк цэргүүд байрлаж байдаг.

Өмнөд Солонгос улсын өөрсдийн үйлдвэрлэсэн дундын зайны Hyumni-3 пуужингийн цогцолбор.

4. Hyumni-3 пуужин 300 км тусгалтай.

Мөн энэ үеэр 300 км тусгалтай болгож сайжруулсан Hyumni-2 баллистик пуужинг танилцуулсаны зэрэгцээ Хойд Солонгосын артиллерийн эсрэг ашиглагдах израилчуудтай хамтран бүтээсэн Spike пуужинг олонд харуулжээ.

Өмнөд Солонгосын Spike пуужин. Хойд Солонгосчууд цөмийн зэвсэгтэй болж байгаа энэ үед өмнөдийнхөн сансрын зэвсэглэлийг ихээр сонирхож эхэлсэн гэнэ.

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Пак Кын Хе дайчдынхаа өмнүүр.

Өмнөд Солонгосын зэвсэгт хүчин байгуулагдсны 65 жилийн ойн мэндийг ерөнхийлөгч Пак Кын Хе хүргэв.

Цөмийн зэвсгийн асуудлаас болж тэд нар АНУ болон олон улсын зүгээс батлан хамгаалах салбартаа ихээхэн дэмжлэг авах төлөвтэй байна.

25 хавтан хагалж байгаа цэрэг.

Нисдэг тэрэгнээс дүүжлэгдэн үзүүлбэр үзүүлж байгаа тусгай ангийн байлдагчид.

Өмнөд Солонгосын F-15K онгоцнууд.

Warfare тусгай хүчний байлдагчид.

Өмнөд Солонгосын хорлон сүйтгэгч бүлэг.

Энэ өдрийг Өмнөд Солонгосын Зэвсэгт хүчний өдөр гэж нэрлэдэг юм байна.

Энэ парад нь 2008 онд Сөүл хотын гудамжинд болсон парадаас хойших анхны парад юм байна.

«Хар бүргэд» бүлгийнхэн.

Өмнөд Солонгосын цэргүүд.

«Хар бүргэд» бүлгийнхэний үзүүлбэр.