Төв цэнгэлдэх хүрээлэнд өнөөдөр "Их хаанаа хүндэтгэн залах ёслол”-ыг Мөнх тэнгэрийн оньс гэгээнтэн гэж өөрийгөө олонд зарласан И.Мөнхсаруул зохион байгууллаа.
Ёслолыг зохион байгуулагчид өөрийн цахим хуудаснаа “Их Эзэн Чингис хаанаа залан буулгах тул Монголчууд бүгдээр баярлан угтаж, идээ ундаагаа дээдлэн баясаж, эцэг өвгөдийн буянаар эрин зуунд тохиож буй энэ сайхан өдрийн хишиг буяныг нь хүртэж, эрч хүчээ нэмж, гал голомтоо тэтгэн газар дэлхийнхээ хайр энэрлийг гэрэлт их тэнгэр бүхний хувь хишиг бүхнийг үр ач, өргөө гэртээ өргөж бүгдээр дээдлэн аваарай. Үүний тулд өөр өөрийн харсан тэнгэр, өвөг дээдэс бүхэндээ сайн сайхны ерөөлийг дуулгаж, овог нэрээ хэлэн сүү, идээ будааныхаа дээжийг өргөж, эзэн их хаанаа дагаж үерлэн буух тэр их хувь хишгээс хүртэж авахыг хичээх хэрэгтэй” хэмээн уриалж байсан билээ.
Гэрэл зургийг MPA.mn