“Чингис хаан” онгоцны буудал дээр Монголын анхны өөрийн өмчлөлийн “Чингис хаан” онгоц буусан нь МИАТ компанийнхан төдийгүй манай хэдэн дарга нарын магнайг тэнийлгэлээ. Түрээсийн онгоцоор аргацаадаг байснаа бодвол өөрийн гэсэн онгоцтой болсон нь Ерөнхий сайдын хэлснээр “монгол хүн бүрийн баяр бахдлыг төрүүлж байгаа нь лавтай”. Харин энэ үйл явдлын хажуугаар хэвлэлийнхэн ам амандаа шуугиад өнгөрсөн нь дарга нарын цуглаан байлаа. Манай хэдэн дарга нар лхагва гараг бүрийн өглөө хуваарьтай байдаг хурлаа таслаад шинэ юм үзэхээр ирсэн нь араасаа шүүмжлэл дагууллав.


Хүлээн авах ёслолын ажиллагааг нүдээр үзсэн нэгэн "1928 оны үед “Сэрэлт” кинон дээр хүүхдүүд “чийчаан” гээд ором машин дагаж хуйлардаг шиг л юм болсон” хэмээн ёжилж байх юм. Манай дарга нар өмнө нь Боинг онгоцонд сууж үзсэн үү? гэвэл үзсэн. Албан томилолт гээд орон орноор л аяладаг хүмүүс. Чухам өөрийн юм гэхээр ондоо санагддаг бололтой сандал, суудалд нь гар хүрч, сайхныг нь шагширан зургаа татуулж байсан. Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон салбарын сайд нар нь шинэ онгоц хүлээн авах ёслол дээр ирэх ньэнгийн үзэгдэл. Гэтэл Шадар сайд Д.Тэрбишдагва, УИХ-ын дэд дарга Л.Цог, Эрүүл мэндийн сайд Н.Удвал, Сангийн сайд Ч.Улаан, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг, УИХ-ын гишүүн О.Баасанхүү, УИХ-ын гишүүн С.Бямбацогт гээд нам намын төлөөлүүд хатуухан хэлэхэд хонь хурга шиг нийлжээ. Шинэ Боинг дотор орж сандал, суудлыг барьж үзэн эгээл хүүхэд шиг аашлах нь сонихон.

Үүнээс гадна манай дарга нар нүд гялбам шинэ онгоц дээр Монгол Улсын далбааны соёмбыг буруу талд нь зурсныг төдийлөн анзаараагүй бололтой. Дуучин Д.Хаянхярваа энэ алдааг нь гярхайгаар ажиглан шүүмжлэхэд МИАТ компанийнхан алдаагаа засна гэдгээ амласан юм. Ер нь энд тэндхийн уулзалт, цуглаан дээр манай улсын далбааны соёмбо нь буруу талдаа гарсан байдгийг анхаарууштай.
0e42b41350a96fbf50c6a45ec9fbb987
миат

Харин тэр хооронд “Монгол Улсын хууль тогтоомжийг 2016 он хүртэл боловсронгуй болгох Үндсэн чиглэлийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх эсэхийг хэлэлцэх чухал хурлын танхим хов хоосон. Ирсэн цөөн хэдэн гишүүд ирц хүрээгүй тул чухал асуудлыг үл тоосон “ангийхан”-даа бухимдаад гарч одсон. А.Тлейхан гишүүн "Ийм чухал асуудлыг хэлэлцэхэд холбогдох яамдын сайд, ядаж газрын дарга нарыг оролцуулж байж хуралдааныг явуулах ёстой” гэв.
Гэхдээ үүний цаана манай дарга нар нөгөө баяр ёслолд хуйлардаг зан нь хэвээрээ байгааг илтгэнэ. Улс төрчид өөрсдөө иймэрхүү зүйлд ажлаа таслан байж гүйлдэх нь учир мэдэх хүмүүст инээдэмтэй харагддаг биз.

4
IMG_01333
IMG_01333

BKSCGQDCQAAkZt3.jpg large
Т.Гэрэл
24tsag.mn
т...