Таны хүүхдэд дараах муу зуршил байдаг бол сургуульд орохоос нь өмнө засах хэрэгтэй шүү

• Ах дүүстэйгээ таарамж муутай хүүхэд
- Дараах зүйлийг даган мөрдөж ахыг нь ах шиг, дүүг нь дүү шиг хүмүүжүүлэх.
- Хоорондоо эвтэй найртай байж, бие биедээ хамтран тусладаг байлгах.
- Дүүгийнх нь хажууд ахыг нь загнаж болохгүй.
- Ахыг нь ах хүн шиг, эгчийг нь эгч хүн шиг зөв үйлдэл хийвэл магтаж байх.
- Мөн хоорондоо муудалцвал аль алинд нь буруу байгаа тайлбарлан ярилцах хэрэгтэй.
- Ах дүүс эв найртай байвал гэр бүл амар амгалан сайхан байна гэдгийг ойлгуулах хэрэгтэй.
• Олон хүний өмнө юм ярьж чаддаггүй хүүхэд
Ичих шалтгаануудыг тогтоож түүнд тохирсон арга ашиглан ичимхий байдлыг арилгаж магтаж, дэмжиж, урамшуулан өөртөө итгэх итгэлтэй болгох
- Хэт их эрх танхил өссөн айлын ганц хүүхэд юмуу айлын том, эсвэл отгон зэрэг хүүхдүүд аливаа юм өөрийнх нь хүссэнээр болохгүй үед юм ярихгүй тохиолдол байдаг
- Мөн хэн нэгэнд загнуулчих вий, шараа болчих вий гэж дотроо айн болгоомжилсноос юм ярихгүй тохиолдол ч бас байдаг
- Эсвэл эцэг эх нь хэтэрхий түргэдээд бүх юмыг нь өмнүүр нь орж хийсээр байгаад юм ярих шаардлага гарахгүй ч үе байна
- Хэл ярианы хөгжил, нутгийн аялгуу, буруу дуудах зэргээсээ санаа зовох буюу ичээд юм ярихгүй тохиолдол ч бас бий
• Анхаарал нь их сарнидаг хүүхэд
Ийм хүүхэд хичээл дээр өөрөө болон өрөөлд их нөлөөлдөг тул ангийн багшийн сэтгэлийг зовоодог.
- Багаасаа эцэг эхийн хэт анхааралд өсөөд хэн нэгэнд найдаж өссөн хүүхэд сургуулийн амьдралд ороод анхаарал сарниж өөрөө болон өрөөл бусдын суралцах үйлд саад болдог Иймд хүүхдээ тэсвэр хатуужилтай байхыг эцэг эх өөрөө үлгэрлэн сургаж ямар нэгэн зүйлийг өөртөө итгэлтэйгээр дуустал хийдэг чанар мөн анхаарлаа төвлөрүүлж чаддаг байхыг сурга
• Гадагшаа гарахдаа зүгээр хирнээ гэртээ эрхэлдэг хүүхэд

- Найзууд нь шоолж тохуурхдаг, бүрэг хэтэрхий дотогшоо зан чанартай хүүхдийг найзуудтай үерхэж нөхөрлөхөд нь дэмжиж туслах хэрэгтэй.

- Гэр бүлээсээ хайр халамж, энхрийллийг авч чадаагүй хүүхдүүдэд гэр бүлийн хайр халамж бүхнээс чухал юм
- Хүүхдээ хэтэрхий эрхүүлэн эрх болохоос болгоомжлох хэрэгтэй
- Хүүхдийн бие сул дорой бол өвчин тусах гол шалтгаан болох тул мэргэжлийн эмчээс зөвлөгөө авах хэрэгтэй
• Юм ярихдаа ээрч түгдэрдэг хүүхэд
- Уртаар гүнзгий амьсгаа авах дасгал хийлгэж нэг амьсгаа авах хоорондоо нэг өгүүлбэр хэлж дуусгаж сургах
- Хэлэхэд хялбар үг, болон үйлдэл хийх уур амьсгалыг бүрдүүлж өгөх хэрэгтэй
- Хэт их ярих юмуу юм ярихдаа амьсгаа ч авах сөхөөгүй ярьдаг хүний дэргэд байвал хүүхэд ярихдаа түгдэрдэг
- Юм ярихад нь яаруулах юмуу эсвэл зовоож, ичээхгүй байх
• Залхуу удаан хөдөлгөөнтэй хүүхэд
- Хэт их хайр халамжинд өссөн хүүхдүүд ийм байх явдал их байдаг
- Ямар нэгэн юмыг хийхдээ удаан хүүхдийг томчууд хүлээлгүй шууд туслан тухайн хүүхэд өөрөө бие даан хийх боломжийг нь алдуулдаг тохиолдол ч багагүй байдаг. Болж өгвөл хүүхдээ өөрөөр нь хийлгэх хэрэгтэй
- Найз нөхөд болон ойр орчных нь хүмүүс шоолох болон яаруулах байдал гаргахгүй байх хэрэгтэй
- Хүүхэд ямар нэгэн даалгаварыг сайн хийлвэл урамшуулан магтаж байх хэрэгтэй
- Биеийн тамирын дасгал тогтмол хийлгүүлж бас болно шүү
• Тоглоомонд хэт автсан хүүхэд
- Ерөнхийдөө шууд хориглож тоглоомыг нь булаан авч загнах юм бол тийм ч сайн үр дүнд хүрч чадахгүй .
- Болж өгвөл хүүхдийнхээ хүсэл сонирхлыг бодолцож, тоглох үед нь ажиглан харж, тоглох цагаа сайн баримтлах зуршилтай болгох, мөн аажмаар анхаарлыг өөр тийш нь хандуулах хэрэгтэй.
- Үлгэрийн ном унших юмуу зураг зурах зэрэг янз бүрийн аргаар анхаарлыг нь татаж байгаад боломжтой үед хэрэгжүүлэх хэрэгтэй.
- Хүүхэлдэйн кино зээлдүүлэн үзүүлдэг газар болон компьютер, автомат тоглоомын газар луу анхнаасаа л ойртуулахгүй байх хэрэгтэй.
Эх сурвалж: Давалгаа.мн