Соён гэгээрэл

Та бидний ирээдүй үе сэрж байна шүү

Өнөөдөр нийслэлийн БЗ дүүргийн 21 дүгээр сургуулийн 7, 8 дугаар ангийн охид хөвүүдтэй уулзаж, НОМЫН ТУХАЙ ЯРИЛЦЛАА. 13-14 настай багачууд маань Ж.Лондоны "Цагаан соёот"-ыг уншсанаа ярьж байна. Тэр зэрлэг чонын эрлийз нохой хатуу ширүүн амьдрал дунд тэсч үлдэхийн тулд хатуу ширүүн, аймшигтай догшин хэрцгий байж сурсан. Гэтэл түүний хатуу ширүүн ...

Монголыг тайван орхиоч Далай багшаа

14-р Далай лам чухам ямар зорилгоор Монголд ирдэг,ирсэн.. Тэр үнэхээр Монголд хайртай юу эсвэл Төвдийн төлөө Монголд үдлээд байна уу. Түүнээс асуухыг хүссэн олон асуултууд хариултгүй байсаар л. Монголын хүн амын ихэнхи хувь нь Буддын шашин шүтдэг энэ нь түүнд ямар нэг тоглолт хийхэд үнэхээр ашигтайгаар санагдаж магадгүй. Түүнийг ирэхээс ...

Тархиа экспортольё

-МЭДЛЭГИЙН ЭДИЙН ЗАСАГ... Өнөөдөртөө энэ сэдэв улстөрчдийн анхаарлыг төдийлөн татахгүй бай­гаа болохоос уг нь шавхаг­дашгүй баялаг бүтээх чухал санаа- - Бөмбөрцөгийн олон мянган тэрбум хэрэглэгчийн өдөр тутмын хэрэглээ болсон фэйсбүүкийг үүсгэн байгуулагч Марк Цукерберг дэлхийн хамгийн баян 16 хүний нэг болоход түүнд алт зэсийн орд, алмазны уурхайн аль аль нь ...

Яагаад ном унших хэрэгтэй вэ?

(Залуусдаа зориулав) Саяхан нэг Мисс охины сонинд өгсөн ярилцлагыг уншиж суутал “Ном уншдаг уу” гэсэн асуултад “Хааяа уншдаг. Гэхдээ зузаан ном уншиж чаддаггүй” гэж хариулсан байв. Уг нь тэр үзэсгэлэнтэй сайхан охин байсан ч түүний энэ хариултаас харахад залхуу тэгээд толгой нь хоосон л байх даа гэж голох сэтгэл төрсөн. ...

Монголын дээд боловсролын шинэчлэлд

2013 оны эцсээс Монголд эхлүүлсэн дээд боловсролын байгууллагын бүтцийн өөрчлөлт, хөтөлбөрт баримжаалсан мэргэжлийн сонголтоос эхлэлтэй шинэчлэлтийн явц, үр дүн дааруу байна. Хөтөлбөрийн багт олон тооны эрдэмтэн, багш, судлаач ажилласан. Шинэчлэлийг сайтар боловсруулсан замын зураггүй, эргэлзээ төрүүлсэн, тодорхой бус байдалд түлхсэн байдлаар, гадаадын туршлагыг хэт хуулбарлан хийхийг оролдож байгаа нь цаашид ...

Монголчууд ба Ном...

Монголчууд бид дэлхийд нэг бол цойлон манлайлна, нэг бол баян ходоод болж сүүл хамдаг өвөрмөц онцлогтой. Жишээлбэл, бид ДНБ-ийн өсөлтөөрөө дэлхийн 200 гаруй улс орнуудын дунд гэнэтхэн цахиур хагалж гайхуулсан. - ДНБ-ий цэвэр өсөлтөөрөө 2011 онд II байрт, - 2012 онд III байрт, - 2013 онд IV байрт жагсан манлайлав. ...

Монголын ард түмэнд зориулав...

Өнгөрсөн зууны сүүл үе. Орос орон коммунизмыг байгуулах гэж оролдсон дал гаруй жилээсээ гэнэт татгалзаж, өөрчлөн байгуулалтын үйл явцад шилжив. Энд тэндгүй л “магазина” буюу хүнсний дэлгүүрийн үүдэнд уртаас урт оочер үүсч, нөхөр Ленин, Сталины хөрөг зургуудыг гудамж талбай, өрөө тасалгааныхаа хананаас юунд итгэж, хэнд найдахаа мэдэхгүй орос хүмүүс ширүүн, ...

Сайхан зүүднээсээ сэрцгээ, Уран зохиолчдоо

1987 онд ЗХУ-ын хоёр удаагийн, ЗОУ-ын гурван удаагийн төрийн шагналт, ЗХУ-ын хөдөлмөрийн баатар зохиолч В.Астафьевийн “Гунигт явдал" роман хэвлэгдэн гарч, социалист систем даяараа шуугиж билээ. Соц системийн нэгэн бүрэлдхүүн хэсэг байсныхаа хувьд Монголчууд ч энэхүү зохиолыг яаравчлан орчуулж, /орчуулагч нь зохиолч, сэтгүүлч, орчуулагч Р.Ганбат/, тухайн үеийн сэхээтнүүд энэхүү номын талаар ...

Хүн сүргийн үйлдвэрлэл

Автор: Джон Тейлор Гатто /АНУ/ Оригинал нэр: Dumbing Us Down Нэр: Хүн сүргийн үйлдвэрлэл Хэвлэл: Соёмбо Принтинг ХХК ISBN: 978-99929-4-660-1(мон.) Хэвлэгдсэн он: 2011 Хуудасны тоо: 130 ДЖОН ГАТТО, ХҮН СҮРГИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ Монгол хэл дээрхи хэвлэлийн өмнөх үг Нилээд хэдэн жилийн өмнөөс миний танил ажил олгогч хүмүүс нэг зүйлд гайхаж харамсан ...

Цагаан сар

Монгол түмэн өнө эртний үеэсээ үрийн үрд уламж­лан, ёсолж ирсэн үндэсний зан үйлийн томоохон баярын нэг бол яах аргагүй сар шинэ буюу цагаан сар билээ. Өвөг дээдэс маань цагаан сарыг хавар биш намар тэмдэглэдэг байсан гэдгийг та мэдэх үү? XIII зууны эхээр Тэмүүжинг Чингис хаанд өргөмжлөх ёслол улаан барс жилийн ...