Эр эмийн ажлын талаарх хүмүүсийн мөрөөдөл ямар буйг тогтоохоор судлаачид Google хайлтын системээр хайж буй сексийн тухай агуулгатай үгнүүдэд судалгаа хийж үзжээ. Мөн порно сайтуудыг судлаж тэд уншигчдадаа ямар агуулгатай зүйл санал болгож буйг ч судалж үзэж.

Сэтгэл зүйч Оги Огас ба Саи Гаддам нар судалгаандаа үндэслэн "тэрбум хогийн бодол" (A Billion Wicked Thoughts) ном гаргасан байна. Ер нь хэм хэмжээнээс гажих үзэгдэл гэж байхгүй учраас “сексийн гаж үзэгдэл” гэж байхгүй гэж судлаачид нотлохыг оролдсон байна.

Ихээхэн өргөн хүрээг хамарсан учраас энэхүү туршилтыг хүний сексийн хүслийн тухай иж бүрэн судалгаа гэж олон судлаачид хүлээн зөвшөөрчээ. Гетеросекс эрчүүд нилээн мяраалаг аль эсвэл бүр туранхай хүүхнүүдэд илүү дуртай байдаг гэж судлаачид тогтоосон байна. Үүнээс гадна эрчүүд ахимаг насны эмэгтэйчүүд болон транссекс хүмүүс оролцсон порно маягийн материал интернетээр их хайдаг ба эмэгтэйчүүдээс илүүтэй ихээр бүлгийн секс сонирхдог нь харагдсан байна.

Харин гетеросекс эмэгтэйчүүд болохоор хос эрчүүдийн тухай гэхдээ сэтгэл санааны байдалд биш гол нь сексэд илүү анхаарсан бол харах дуртай байдаг аж. Мөн гомосекс хандлагатай эрчүүд болохоор эр эм аль аль нь оролцсон порно үзэх дуртай байв.

Гомосекс болон гетеросекс эрчүүд бүгд л хүний биеийн адилхан хэсгийг буюу цээж, өгзөг, хөлийг сонирхдог аж. Google, Yahoo, Bing хайлтуудаас харахад ихэнх секс хайлт ердөө 20 сонирхолд л хуваагдаж байна. Хамгийн их асуусан хайлтууд бол нас бага залуу (13,5%), ижил хүйстэн (4,7%), нас тогтсон эмэгтэй (4,3%), эмэгтэйн хөх (4%), араар тавигч эмэгтэй (3,4%) байв.

Энэ бүхэн өргөн тархсан учир өөрийнх нь секс хүсэл тийм ч гажууд эд биш байна гэдэгт уншигчид итгэж тайвшрах болно гэж эмч нар энэхүү судалгааны ач холбогдлыг үнэлж буй юм байна. Ийм хайлт хийх нь тэдний хувьд мөн тийм секс хандлагатай гэсэн үг хараахан биш зүгээр л хэрэгт дурласан байж ч болох гэж АНУ-ын нэрт сэтгэл судлаач Дональд Симонс үзжээ. Харин номыг зохиогчид үүнийг үгүйсгэж, хэрвээ тийм бол тэд төлбөр хийн порно сайтыг захиалж уншихгүй байсан гэжээ.

Д.Цагаан