Насанд хүрэгчдийн нууцхан дурсамжийг улам ч бахархалтай мэт болгодог хэд хэдэн газар бий хэмээдэг. Хэрэв та энэ талаар боддог бол, тэдгээр газрын заримыг толгойноосоо бүр мөсөн авч хаях хэрэгтэй юм байна шүү.

Автомашинд

Автомашинд энгэр зөрүүлэх болбол автомашинаа зогсоолд тавьсан нь дээр гэнэ. Гэвч, ерөнхийдөө автомашинд ийм зүйл хийх, мөн янз бүрийн хэлбэрээр таашаал авах нь олигтой зүйл биш юм. Үүнээс болж олон хүн нийтийн газар зохисгүй үйлдэл хийсэн хэргээр шоронгийн хаалга татсан байна. Үүний дээр, автомашин жолоодож явах үедээ ямар нэг хэлбэрээр таашаал авах гэж оролдох нь осол аваарт хүргэх өндөр эрсдэлтэй.

Элсэн дээр

Хүмүүс далайн эргийн сайхан элсэн дээр эр, эмийн жаргал эдлэх тухай мөрөөддөг. Гэвч доктор Алисса Двек энэ бол аюул гэдгийг сануулж байна. Үүнээс болж хүмүүс эмзэг эрхтэнээ гэмтээж, халдвар авдаг гэнэ. Иймд энэ тухай бодохгүй байсан нь дээр.

Ойд

Модон дунд зугаалж яваад амрангаа амжуулаад нэг цэнгээд авах юмсан гэж та боддог уу? Гэвч, доктор Двек ойд хортой ороонго өвсөнд хатгуулахаас ч илүү аюул бий гэж сануулж байна. Тэрбээр олон эмэгтэйн эрхтэнээс өвсний тоолж баршгүй олон шимэгч хачиг түүсэн гэж хэлсэн юм. Мөн хачиг нь лайма өвчний бактерийн халдвар дамжуулах аюултай билээ.

Усан дотор

Хатуу хориглох зүйл биш ч, усан дотор энгэр зөрүүлэх нь эрүүл мэнд, ариун цэвэрт тохирохгүй зүйл. Ус эмэгтэй хүний үтрээн дэх тослох бодисыг угааснаар, үүнийг хуурайшуулдаг хэмээн Двек эмч хэлсэн юм. Үтрээний хана хуурайшснаар улам нэмэгдэх үрэлтийн нөлөөгөөр шарх үүсэх, мөн шээсний суваг үрэвсэх аюултай. Мөн ариутгаагүй бассейны ус хор хөнөөлтэй бактериудыг агуулж байдаг.

Тагтан дээр

Их л романтик сонсогдож байгаа биз. Гэвч, энэ нь аюултай хэмээн Ава Каделл эмч хэлэв. Тухайлбал, Лондон хотод үүнийг хийж байсан хоёр оюутан зургаан давхарын тагтнаас унаж, нас барсаныг BBC телевиз мэдээлжээ.

Албан өрөөнд

Хэрэв та ажлаа үзэн ядаж, халагдахыг хүсээгүй л бол үүнийг хийхгүй байсан нь өлзийтэй. Хэдийгээр өрөөнийхөө хаалгыг цоожилсон ч гэсэн хэн нэгэн мэдэж л орхино. Хэдийгээр танд сайхан байсан байж болох ч, энэ нь албан тушаал, нэр хүнд рүүгээ буудаж байгаагаас ялгаагүй.

Олон нийтийн газар

Кино театр гэх мэт олон нийтийн газар хаа сайгүй камер бий. Таны нүдэнд өртөөгүй байж болох ч, таны дүрс бичлэгийг хийж буй камер хаа нэгтэй байж л байдаг юм. Хэрэв та олон нийтийн газар баригдвал, хуулиар шийтгүүлэх болно.

Yahoo.com-оос орчуулав

Эх сурвалж: www.gashuun.mn