1. 69 байрлалыг туршиж үзэх хамгийн хялбар арга юу вэ?
Өөрөө зориг гаргаж, түүний дээр буруу тийшээ харж хэвтээд, эрхтнийг нь хөхөх.
2. Яагаад эрчүүд өглөө секс хийхийг хүсдэг юм бол?
Өглөөгүүр тэдний тестострений хэмжээ ихэссэнээр дур хүсэл нь оргилдог.
3. Би илүү удаан сексийг хүсэж байна. Тэгвэл би түүнд өөрийнхөө дур тавьж байгааг харуулж чадна. Надад зөвлөөч?
Байрлалаа солиод үз. Нэг байрлалаар удаан хиймэгц, хамтрагч чинь автоматаар тавьчихна. Тиймээс оргил хэсэгт нь хүрэхээс нь өмнө байрлалаа солиорой.
4. Би намхан, харин манай хүн өндөр. Бид хоёрт тохирох байрлал юу вэ?
Эмэгтэй нь дээрээ гарах байрлал. Чи урагшаагаа харж ч болно, эсвэл хамтрагч руугаа нуруугаа харуулах байрлалыг ч сонгож болно. Аль аль нь чиний G цэгийг шүргэнэ.
5. Түүний хийж байгаа үйлдэл надад таалагдаж байгаа гэдгийг яаж мэдэгдүүлэх вэ?
Арай илүү чангаар гиншиж, өгзөг, гуяныхаа хэсгийг өөр лүү нь чиглүүлж хөдөлгө.
6. Би ойрд нэг л танихгүй хүнтэй секс хийж үзмээр санагдаад байх боллоо. Гэхдээ би найз залуутай. Түүнтэй секс хийж байхдаа яаж энэ фантазаа хэрэгжүүлэх вэ?
Хайрттайгаа шинээр танилцаж байгаа мэтээр тогло. Бааранд ороод, бие бие рүүгээ яг анхных шигээ харц чулуудан, сээтэгнэ. Нэг нэгнээ жаахан өдөж байгаад, танилцаад, “шинэ танил”-аа гэр лүүгээ дагуулж яваад “ганц шөнө”-ийн жаргал эдлэ.
7. Би түүнээр нүдээ боолгомоор байна. Түүнд ингэх нь миний сэрлийг хөдөлгөнө гэдгийг яаж ойлгуулах вэ?
Эхлээд түүний өөрийнх нь нүдийг боож байгаад секс хий.
8. Сексийн “эрх мэдэл”-ийг яаж гартаа авах вэ?
Хамтрагчаа ширүүнээр үнсэнгээ, цамц, эсвэл гарнаас нь зуураад түүнийг өөрийнхөө хүссэн байрлал руу шилжүүл. Тэр чиний “тушаал”-ыг биелүүлнэ.
9. Ораль сексийг сайнаас гайхалтай болгохын тулд би яах ёстой вэ?
Ораль сексэд хэр их сайжрахыг чинь таны өөрийн хүсэл тачаал, юуг ч туршиж үзэхэд бэлэн зан, идэвх шийднэ.
10. Унтлагын өрөөнд юу идвэл секси вэ?
Шахдаг бэлэн крем. Амтлаг сүүн кремийг түүний амнаас бусад ямар ч газарт түрхээд долоож болно.
11. Хамаг биеийг нойтон болгож, халууцуулах, эрч хүчтэй сексийг мэдрэхийн тулд яах вэ?
Амрагийн ажлаа эхлүүлэхдээ хурдан хэмнэлтэй хөгжим тавь. Та хоёрын бие хөгжмийн хэмнэлтэй зохицож, уусах болно.
12. Би вибратороор гар хангалга хийхдээ маш хүчтэй дур тавьдаг юм л даа. Харин нөхөртэйгөө хийхдээ тэгдэг болмоор байна?
Тэгвэл нөхөртэйгөө секс хийхдээ ч хажуугаар нь вибратороо ашиглаад үз. Түүнд дүрсгүй тоглоомоо бариулаад, өөрийгөө өдөөхийг хүсэж болно шүү дээ. Таныг өөрөөр нээх нь түүнд таалагдах болно.
13. Олон хүнтэй унтсан эмэгтэйнх суначихдаг гэж үнэн үү?
Үгүй.
14. Би түүний дээр гарахаар биенээсээ санаа зовоод байдаг юм. Өөртөө итгэлгүй байдлыг багасгах арга байна уу?
Секс хийж байгаа эмэгтэй хүн ямар ч биетэй байсан секси харагддаг гэдгийг сана. Бүр болохгүй бол түүний дээр гарсан хойноо урагшаа бөхийж нүүрэнд нь ойртоорой. Тэгвэл таны хөх, хэвлий хоёр дээш доош савлахгүй.
15. Эрэгтэй хүний эрхтнийх нь хамгийн эмзэг хэсэг аль вэ?
Үзүүр хэсэг нь. Тэр хэсгийг нь яг л зайрмагны жигнэмэгний үзүүр долоож байгаа юм шиг хэлээрээ тойруулан хөх.
16. Секс хийж байхдаа үтрээнийхээ булчинг байн байн чангалах нь эрэгтэй хүнд сайхан байдаг гэлцэх юм?
Түүний эрхтнийг таных хэдий чинээ чанга барина, мэдрэмж нь төдий чинээ дээшилдэг учраас тэр.
17. Бүх эрчүүд стриптиз клубт ордог уу?
Үгүй.
18. Секс хийх үед тэр миний үсээр оролдоход, хамаг юм хөдөлчих юм. Яагаад ингэдэг юм бол?
Мэдээж сексийн үеэр таны мэдрэлийн эсүүд улам эмзэг болсон байгаа. Хуйханд хэдэн мянган мэдрэлийн цэгүүд байдаг учраас тэгэх нь аргагүй.
19. Эрэгтэй хүнд товруутай бэлгэвч, жирийн бэлгэвч хоёрын ялгаа мэдрэгддэг болов уу?
Үгүй ээ. Товруу нь бүсгүйчүүд бидний таашаалд зориулагдаж бүтээгдсэн.
20. Аналд зориулсан гелийг шүршүүрт секс хийхдээ ашиглаж болох уу?
Усан суурьтайг нь ашиглах юм бол нэмэргүй. Урсаад арилчихна. Харин силикон суурьтайг нь ашиглаж болно.
21. Би илүү удаан, бас аажмаар оргилох дур тавилтыг мэдэрмээр байна?
Секс хийж байхдаа урт амьсгал авч, биеэ сул байлга.
22. Секс хийх үед түүнийх буугаад зөөлөрчихвөл яах вэ?
Эрхтнийх нь угаас барьж байгаад, дээш доош нэг хэмнэлээр хэд хэдэн удаа хөдөлгө.
23. Би сексийн үеэр хэтэрхий их шингэн ялгаруулаад байх шиг. Энэ хэвийн үү?
Тийм ээ. Энэ бол хэвийн үзэгдэл.
24. Өөр эрчүүдийн талаар секс төсөөлөлтэй байх нь зүгээр үү? Эсвэл би гаж донтой болж байгаа юм болов уу?
Үгүй ээ, энэ бол байдаг л зүйл. Гэхдээ хамтрагчдаа энэ талаар хэлэхгүй байхыг зөвлөе.
25. Хэрэв удаан хугацаанд сексээс хөндий байвал миний үтрээ агших болов уу?
Бараг л үгүй.
26. Би орондоо чангаар хашгирах дуртай. Түүнийг айлгачих вий гэж заримдаа бодох юм?
Эхлээд аяархнаар гиншиж байгаад, дараа нь хоолойгоо чангаруул. “Ямар сайхан юм бэ!” гэсэн үгээр хачирлавал бүр ч янзтай.
27. Халдаг гель мэдрэмжийг ихэсгэдэг үү?
Зарим хүмүүст тий. Харин зарим хүмүүст халуун температур сэрлийг нь бууруулдаг. Туршаад үзэхэд алдах юм байхгүй.
28. Бүх эрчүүдэд таалагддаг тачаангуй дотуур хувцас?
Практикийн талаас гэвэл хар өнгөтэй, тайлахад амархан хөхний даруулга бүх эрд таалагдах нь мэдээж. Харин нүдийг нь хужирлахыг хүсвэл торон, эсвэл торгомсог даруулгыг сонгоорой.
29. Бразилийн вакс (бүтэн биеийн вакс) хийлгэх нь сексийг илүү дээр болгох уу?
Үгүй.
30. Хоёр дахь тойрогт бэлэн болохыг нь би хэдэн минут хүлээх ёстой вэ?
5-30 минут хүлээхэд болно.
31. Би түүнээр алгадуулмаар байна. Яаж энийг хэлэх үү?
Эхлээд өөрөө түүний өгзгийг алгад. Дараа нь тэр өөрөө таныг алгадах болно.
32. Эрэгтэй хүнийг өмнө нь ижил хүйстэнтэйгээ явалдаж байсан эсэхийг мэдэх арга бий юу?
Орон дотроо мэдэх арга бараг л үгүй. Та түүний анусных нь агшилт суналт, уян хатан байдлыг мэдэж чадвал болох л юм.
33. Хэрэв минийх хуурай байхад, секс хийж эхлэвэл үтрээ минь сунах уу?
Үгүй, гэхдээ өвдөх болно.
34. Секс хийж байхдаа ямар хувцастай байвал секси вэ?
Өсгийтэй гутал.
35. Ямар байрлалаар хийвэл тэр дур тавилгүй удах бол?
Эмэгтэй нь дээрээ байрлал. Чи хурдыг удирдах боломжтой болно.
36. Яагаад тэр асаалттай гэрэлд секс хийхийг хүсдэг юм бол?
Чиний бие галбирыг тодоор харах нь түүнийг өдөөдөг болоод л тэр.
37. Тэр орондоо эрх мэдлийг ганцаараа авах гээд байх юм. Яах вэ?
Түүнийг ор руу түлхэж хэвтүүлээд, яаж өөрийгөө энхрийлүүлмээр байгаагаа шууд хэл.
38. Эрэгтэй хүний номер нэг секс фантаз юу вэ?
Гурвалсан секс. Баталгаатай.
39. Тэр миний хөлний хурууг долоох гээд байдаг. Надад энэ нь эвгүй байх юм.
Эрэгтэй хүний сэрлийг заримдаа бүсгүй хүний гоолиг шилбийг илж, жижиг хөлийг нь хэлээрээ ирвэгнүүлэх нь хөхний толгой үнсэхээс илүү сонирхолтой, сайхан байдаг.
40. Биений юм ирсэн үед яаж секс хийлгүйгээр таашаал авах вэ?
Бие биедээ эротик массаж хийж өг.
41. Эрэгтэй хүнд миний дур тавьж байгаа мэдэгддэг үү?
Тэр таны үтрээний хана байн байн чангарч суларч байгаагаар мэдэж болох юм.
42. Эмэгтэй хүний бэлгийн уруул өөр хэмжээтэй байх нь эр хүний сэрлийг унтраадаг уу?
Үгүй.
43. Миний найз залуу тачаангуй биетэй найзуудыг минь секс төсөөлөлдөө оролцуулдаг болов уу?
Эвгүй сонсогдож болох ч, хариулт нь тийм.
44. Хүйтэн усанд орох нь эрэгтэй хүний сэрлийг бууруулдаг юм уу?
Тийм ээ, хүйтэн ус шодойг нь жижгэрүүлж орхидог. Тэглээ ч дагжин чичирч байхдаа сексийн тухай бодож чадна гэж үү?
45. Би жаахан ширүүн секс хийж үзмээр байна. Яаж эхлүүлэх вэ?
Түүнийг үнсэж байхдаа хоёр гарыг нь хананд наа.