“Der Spiegel” Михаил Ходорковскийн зарим захидлыг нийтэлжээ. Ходорковский тус сонины Москва дахь төлөөлөгч Маттиас Шеплитэй захидлаар харилцдаг байжээ.

2011 оны долдугаар сар

“Энд шоронд олон сонин хүмүүстэй уулзаж байна. Чеченүүд, Тажикистаны дээрэмчид гэхчлэн. Би олон зүйл мэдэж байна. Би Оросын үнэт зүйлсийн тухай тодотгох гэсэн юм. Оросын үнэт зүйл бол Европын үнэт зүйл. “Эрх чөлөө, тэгш байдал” гэх уриа бол орос хүн бүхэнд танил. Энд Оросын хүн хэцүү замналын тухай хүмүүсийг төөрөгдүүлсэн хэрэг. Мэдээж хэрэг бид герман, англи, францчуудаас ялгаатай. Гэхдээ грек, португал, испаничуудаас тийм ч их ялгаагүй.”

Оросын асар уудам орон зай бол хэн нэгнийг уриалан дуудаж загалмайлах зориулалттай биш. Владивостокоос Псков хүртэлх өргөн уудам нутгийг иргэний хүчирхэг нийгэм байгуулна гэдэг асар хэцүү зүйл. ...Гэхдээ Орос илүүрхэн удирдах эрхгүй. Бид зүгээр л хүнд, хэцүү өвчний дараа дархлааны систем суларсан л хэрэг. Европчууд эрүүлжихэд нь эцэслэн тусална. Эсвэл тэдний хөрш дахин тахлаар өвдөнө. Ийм л сонголт үлдсэн.

2011 оны есдүгээр сар

“Хүмүүс миний тухай юу бодох нь миний сэтгэлийг зовоохоо болиод удаж байна. Би өөрийнхөө компанийн тухай дахин үлгэр домог зохиомооргүй байна. Миний компани ЮКОС бол хүнд ажил, амжилт, бууралтын түүх. Намайг 2003 онд баривчлахад 80 сая тонн нефть олборлож зөвхөн гуравны нэгийг нь “зөвлөлтийн” газар нутгаас олборлосон байв. Үлдсэнийг нь бид өөрсдийн хүчээр олсон байсан. Зөвлөлтийн хүчээр гаргаж бид өөрсдөө ямар ч хүч гаргаагүй гэдгийг нь бид зүгээр л инээдтэй хэрэг гэж байв.

Гол нь энэ чухал биш. Миний хувьд өөрөө хэрхэн өөрчлөгдөж байгаа нь гол байсан. Миний дотор эрх чөлөө буцалж байсан юм.”

2011 оны 11 дүгээр сар

“ Шоронгийн амьдрал хэтэрхий нэг хэвийн тул зарим нэг хэрэг жилийн эсвэл хоёр жилийн өмнө болсныг ч ялгахад хэцүү байна. Нэг хэвийн саарал өдрүүд. Гэхдээ гомдолловол нүгэл болно. Би одоо хавтас хийх дамжлага дээр ажиллаж байгаа. Хуванцарын үйлдвэрт ажиллахаа больсон. Ажлын дараа захидал, сонин, зурагтын мэдээ гээд хийх ажил их байдаг. Би их олон захидалд хариу бичдэг. Нийтлэл бичдэг. Энэ бүхэн компьютергүй бол хэцүү. Ном унших цаг гардаггүй. Шинэ жилийн баяраар арваад ном “залгих” санаатай байгаа.

2012 оны нэгдүгээр сар

“Эсэргүүцлийн хөдөлгөөний хувьд манай залуу үеийнхэн яаж ийм удаан өөрсдийгөө доромжлуулж байна аа. Эсэргүүцэхийн тулд нийгэмд туршлага хэрэгтэй. Залуу үе яг үүнд суралцаж байна. Хүмүүс засгаас хууль сахиулахыг шаардах хэрэгтэй. Миний бодлоо Путин тийм ч уян хатан биш. Түүний төгсгөл ирж байна. Хэрвээ тэр тайван замаар оройтохгүй явах хэрэгтэй. Орос ардчилал руу явах хэрэгтэй. Хэрвээ энэ явдал удааширвал улам дарамт шахалт ихэснэ.

Надад засгийн эрхийн төлөө тэмцэх амбиц байхгүй. Бүх амьдралынхаа туршид хоолойгоороо таттал амссан. Гэхдээ би эрх чөлөө, хүний эрхийн төлөө тэмцмээр байна”

2012 оны есдүгээр сар

“ Хүндэт Маттиас өөрийнхөө “гэрээс” бичиж байна. Манай хөршүүдийн зарим нь зурагт үзэж байна. Би хөргөгч, цахилгаан зуухтай өрөөнд сууж байна. Намайг ирнэ гэхээр зориулж видео камер тавьсан байгаа. Бас миний бичиж байгаа хүн бүхэнд харагдахуйц байх ёстой. Хэрвээ гэрэл шатвал шууд солино”

“Би 2001 оноос Оросыг парламент-ерөнхийлөгчийн холимог засаглалтай байх нь хамгийн зөв хувилбар гэж бодох болсон. Хэрвээ энэ хувилбар бий болохгүй бол манай улс задран бутрах болно. Өөрчлөлт ямар нэгэн санамсаргүй зүйлээс тухайлбал, нефтийн үнэ унахаас эхэлнэ. Кремлийн ноцтой алдаа, Путиний өвчлөлтөөс ч болж болох юм.

2013 оны долдугаар сар

“Медведев Путинд үнэнч зангаараа түүнд дахин нэг хугацаа өглөө. Тэр өөрийнхөө чадварлаг сонгогчиддоо итгээгүй. Түүнд массыг өөрийнхөө дэмжлэгт ашиглах боломж байсан ч. Энэ бол том том эсэргүүцлүүд харуулсна юм.”

2013 оны аравдугаар сар

“Навальный сөрөг хүчний лидер. Хоёр дахь Путин хэнд ч хэрэггүй. Навальныйд туршлага байхгүй. Гэсэн ч тэрэнд боломж бий. Улстөрийн ямар ч эрхгүй доромжлогдсон хүмүүс харь хүмүүст хорсол бухимдлаа тайлах нэрийдлээр босох болно. Үнэхээр барууныхан Путиний дэглэм хүмүүсийг үзэн ядалтаар хүмүүжүүлж байгааг харахгүй, ойлгохгүй байна гэж үү. ОРойтойгүй дээр нь Путинийг түүний тойрон хүрээлэгчдийг Оросыг дахин сэргээх институт байгуулахыг ятгах хэрэгтэй. Энэ бол парламентын сонгууль, сөрөг хүчин, шүүх засаглал. Энэ бүхэн европчуудад хэрэгтэй гэж үү. Хүйтэн дайн бол халуун дайн. Үүнийг түүх бидэнд сургасан юм. Та бүхэнд сайн сайхныг хүсье МБХ”

Д.Од


shuud.mn