УИХ-ын гишүүн О.Баасанхүү бусдыг дууриаж элэглэдгээрээ алдартай Чапи буюу Ихбаярыг нэр хүндэд халдсан хэргээр Улсын Ерөнхий прокурорт хандсан ажээ. Учир нь Чапи О.Баасанхүү гишүүнийг элэглэсэнтэй холбоотой гэнэ.

Чапи "Би эхнэрээсээ ажил гуйгаад явж байсан чинь гэнэт Н.Энхбаярыг өмгөөлөх боломж олдоод. Азаар гишүүн болчихсон" хэмээн О.Баасанхүү гишүүнийг дууриан ярьж, элэглэжээ.

Гэхдээ энэ худлаа биш үнэн шүү дээ. 2010 оны 11-р сард МАХН-ын түр штабыг байгуулж байх үед О.Баасанхүү тэнд байгаа ч үгүй. Энэ үед тухай үеийн МАХН нэрээ өөрчлөн МАН болчихоод нам хоёр хуваагдах нь тодорхой болсон нилээн ширүүн үе байсан юм. Тэр үед Хууль зүйн яамны дэд сайд н.Эрдэнэжамъяан гэх залуу ч байгаагүй. Ерөөсөө өнөөдөр МАХН-ы нэрээр өндөр албан тушаал хашиж байгаа хүмүүсийн ихэнхи нь байгаагүй. Үнэн гэвэл тухай үеийн МАХН-ын төлөө зүтгэж байсан олон залуучууд бүгд Н.Энхбаяраас салж харин түүнийг бялдуучалсан нөхдүүд нь үлдсэн юм даа.

О.Баасанхүүгийн хувьд УИХ-ын гишүүн асан Ц.Шинэбаяр Н.Энхбаяртай танилцуулж холбож өгсөн гэдэг. Энэ бол 2011 хавар шүү дээ. Нэг мэдэхэд өмгөөлөгч гэх залуу намаар эргэлддэг болсон. Сүүлдээ Н.Энхбаярыг өмгөөлдөг л гэж ярьж байсан.

Харин тэр эхнэрээ ажилд оруулахаар явж байсан тухай бол сонсоогүй. Миний үүнийг бичиж байгаагийн цаад шалтгаан гэвэл хоёр гуравхан жилийн өмнө болсон зүйлийн тухай үнэнийг л бичихийг бодсон юм. УИХ-ын гишүүн болчихоод л намтраа цэвэрлээд, тэнгэрээс уначихсан мэт маяглах хэрэг байхгүй шүү дээ. Хүн үнэнээрээ байх шиг сайхан юм байхгүй.

О.Баасанхүү азаар гишүүн болсон уу болсон. Үүнийг хэн ч үгүйсгэж чадахгүй. Тойрогт биш харин намын жагсаалтаар л гүйгээд орчихсон шүү дээ. Түүнийг ард түмэн бараг л танихгүй. Ёстой азаар л орсон. Ийм азтай хүмүүсийн жагсаалтыг жагсаавал З.Баянсэлэнгэ, н.Оюунбаатар, сайд н.Сономпил нар. Оюунбаатар гишүүн, Сономпил сайд хоёр бол замын дундаас, сонгуулийн өмнө Н.Энхбаяртай наалдаад л УИХ-д жагсаалтаар орчихсон. Энэ бол үнэн шүү дээ.

Өмнө Ц.Нямдорж гишүүн О.Баасанхүү болсон бусад нөхдүүдийг шүүмжилж л байсан. Бүүр "жоом" Баасанхүү гээд хоч хүртэл өгчихсөн байсан. Гэтэл одоо нэг жүжигчнийг прокурорт өгөөд сүржигнээд байх хэрэггүй л байх.

Хоёрын хооронд иймэрхүү явган хэрүүлээр олон түмнийг анхааралд орох гэж байгаа бол дэмий л байхгүй юу. О.Баасанхүү гишүүн минь дээ "Үнэнээрээ бай л даа". Н.Энхбаяр нь шоронгоос гараад одоо хийх ажилгүй хүн прокурорт өгч зугаагаа гаргаж байгаа юм уу. Урдах ажлаа хийгээд явбал олон түмэнд тустай даа.