Хойд Солонгос: Гучин есдүгээр өрөө


Умард Солонгост хаалттай зүйл олон бий. Тэдгээрийн нэг “Room - 39” нь Хойд Солонгосын Засгийн газрын нууц байгууллага юм. Тэдний өрөөнд $5 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний хууль бус мөнгө эргэлддэг гэж үздэг бөгөөд $100 ам.долларын дэвсгэртийг хуурамчаар үйлдвэрлэж, хар тамхи, даатгалын залилангийн хуурамч баримт бичгийг ч үйлддэг гэлцдэг. Энэ нь Ким Чен Уныг цөмийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд улс төр, санхүүгийн дэмжлэг авахад чухал ач холбогдолтой ажээ.

Их Британи: РАФ Менвит Хилл


2.21 км.кв газар нутгийг хамран орших энэ газар хатан хааны Цэргийн нисэх хүчний бааз байрладаг. Электрон мониторингийн дэлхийн хамгийн том талбайгаар нэрлэгддэг энэ баазад хиймэл дагуулын хяналтын төв станц, агаарын довтолгооноос хамгаалах удирдлагын төв ч бас байдаг. Энэ газар Их Британи болон АНУ-ын цэргийн тагнуулын байгууллагуудын холбоог дэмжих үүрэгтэй юм.

Итали: Повеглия арал


Италийн Венец ба Лидо хотын хооронд оршдог энэхүү жижигхэн арлыг дэлхий дээрх хамгийн аймшигтай арал гэх нь бий. 1348 онд Венец хотын удирдлага тахалд нэрвэгдсэн иргэдээ Повеглия арал руу цөлжээ. Улмаар 1922 - 1968 оны тэртээ энд сэтгэл мэдрэлийн эмнэлэг байгуулж түүхий нефтийг эмчилгээний зориулалтаар ашиглах зорилгоор тэдгээр хүмүүс дээр туршилт явуулж байсан гэнэ. Энд ажиллаж байсан эмч нар нь хүртэл нас барсан бөгөөд өшөө хорсолдоо автсан иргэдийн сүнс нь амгаланг эс олсон байдаг.

БНХАУ: Тангуулын музей


БНХАУлсад 3590 гаруй музей бий. Эдгээрийн нэг нь Наньжин мужид байдаг тагнуулын музей юм. Энэ музей нь зөвхөн Хятад иргэддээ л нээлттэй бөгөөд гадаадын жуулчдад орохыг хориглодог газруудын нэг ажээ. Гэхдээ Хятадууддаа л үйлчилдэг гээд тэдний хувьд музейн үзмэрүүд нь бүгд нээлттэй байдаггүй. Иргэд нь музейн нууцыг чандлан сахиж, ямар ч гэрэл зураг авч болохгүй дүрэмтэй.

ОХУ: Метро - 2


Йосиф Сталины (1878 - 1953) санаачлагаар бүтээн байгуулсан гэж үздэг “Метро - 2” нь Москва дахь метроны маш нууц сүлжээ билээ. Батлах хамгаалах яамныхан нь л ашигладаг энэ сүлжээ нь газар доорх нууц хотод хүрэх цор ганц зам гэгддэг. Метро нь дөрвөн салаа гарамтай бөгөөд 50 м - 200 метрийн гүнд бий.