Оросын нийгэмд олон аймшигт үзэгдэл байдгийн нэг нь дедовщина буюу цэргийн дэглэм юм. Өөр ямар ч армид дэглэлт тийм харгис хэрцгий, өргөн хүрээтэй байдаггүй. Оросод цэргийн алба хаана гэдэг бол тамлагдах, тамлах л гэсэн үг. Тийм ч учраас, оросын арми байлдааны чадвар муутай. 1 сая хүн амтай Чечений армитай 1995-1996 онуудад байлдаад дийлэлгүй цэргээ татаж байсан гутамшиг буй. 1999-2000 онуудад хоёр дахь дайнаа хийж арайхийн ялж байв.
Дедовщина бол уг нь өвгийн, өвөөгийн ёс гэсэн үг. Гэвч этгээд хэллэгээр гуйвсан. Цэрэгт алба хааж буй хугацаа, яс үндэс, баян ядуу, боловсрол, нутаг ус, хуч чадал, зүс царай бүх ялгарах шинжээр нь ялгаварлан гадуурхаж, зодож занчиж, элдвээр тамлаж зовоож, янз бүрийн утга учиргүй үйлдлийг туйлдаж унатал давтан хийлгэж. доромжилж, боолчилж, дээрэмдэж, гэмт хэрэг үйлдүүлж, бүлэглэн
хүчинддэг байна. Энэ бол оросын армийн өдөр тутмын, байнгын, энгийй оршихуй.
Урьдын сайн сайхан зуйлуудийг хөрөнгөтний, мөлжигчдийн хэмэз-устгаж, муу муухайг нь пролетарийн, ядуусын хэмээн өвлөж авсан нь зөвлөлтийн туйлын эрэмдэг зэрэмдэг, гаж буруу, галзуу солиотой нийгэм уусэхэд хургэсэн.
Хаант Оросын арми зэвсэг нэгт дайчдын, жинхэнэ эрчуудийн нөхөрлөл байсан бол Улаан арми бузар булай бухний уүр уурхай болов
Улаан Армид л анх дедовщина уусчээ. 1919 онд 30-р дивизийн 3-р хорооны гурван хал цэрэг Куприянов гэдэг шинэ цэргийг "гутал долоон цэвэрлэ" гээд, татгалзахад нь зодож алжээ. Тэр гурван дэглэгч хээрийн шүүхээр орж, даруй буудуулсан нь дедовщина үүссэнийг нийгэмд сануулжээ. Гэвч сэтгэцийн гажиг гэмээр энэ онцгой солиотой узэгдэл арилаагуй юм.
Дэлхийн 2-р дайны уеийн зөвлөлтийн баатарлаг дайчдыг кинон дээрээс бишгуй л хараа биз. Тэр бол ердөө л урлаг. Бодот амьдрал дээр бол дайнд эрэмдэглэгдсэн сэтгэцтэй хагас галзуу цэргуудийн аймшигт дэглэлт, там л байсан юм шүу.
Дэглэгч нар дэглүулэгч нараар бамбай хийн тулалдаанд ордог байв. Хоол унд, тамхи, хувцас, сум, зэвсэг, ар гэрээс ирсэн илгээмж, дайны олз, шагнал, гавьяа гээд бугдийг нь булааж авна. Окопоо ухуулна. хувцсаа угаалгана, хулгай хийлгэнэ, хүухэн авчруулна, хун ч алуулна. Дэглуулэгч цэрэг "ингэж амьд явснаас ухье" гээд пулемётны ам хаадаг. германуудад олзлогддог байв.
Дедовщинагаас болж Улаан арми байлдах чадвар муутай байж, сая саяараа олзлогдож /олзонд үхсэн зөвлөлтийн цэрэг гэхэд л 6-7 сая/, Москва, Ижил мөрөн хүртэл ухарч явлаа. Өндөр сахилга бат, ухамсар. соёлтой герман цэргууд өмнө нь гөлөг, өөрсдийнхөндөө мангас байдаг дэглэгчтэй юутай нь зөвлөлтийн армийг бөмбөг өшиглөх шиг л өнхруулж явлаа. Ухарсныг шуүрэн шанага болгох До яамны хаалтын отрядууд, дашмагтай спирт байгаагуй бол ч оросууд ялна гэж горьдолтгүй байв.
Дэглүүлсэн хамаг цэргээ алуулчихаад, дэглэгчид нь л баатрууд, чөлөөлөгчид хэмээн эх орондоо эргэн ирцгээсэн дээ. Уг нь бол өөрийнхнийгөө тамлагчид, дэглуүлэгчдийн ард нуугдаж хар амиа хоохойлогчид, араатнууд байлаа л даа. Тэглээ гээд яах билээ. Өөр Улаан арми байх биш.
1967 онд армид цэрэг маш их дутагдах болов /дэлхийн дайнаас болж хуухэд бага төрсөн, эрчуүд цөөрсний балаг/. Тэр жил яагаад ч юм армид 3, флотод 4 жил алба хаадгийг 1 жилээр багасгав. Хал цэргүүд шинэ цэргуудийг "та нар муусайн новшнууд 1 жил завшина гэнэ ээ, завшааныг чинь там болгоно доо" гээд л онцгой харгислажээ. Гэтэл зарим нь ална тална гээд л өөдөөс нь үзэлцээд байх юм гэнэ.Учир нь гэвэл, 1967 онд армид ялтнуудыг олноор татах нууц шийдвэр бас гарсан юмсанж.
Арми жинхэнэ шорон болж хувирлаа. Эруүгийнхний дүрэм журам, хулгайч дээрэмчдийн үг яриа, засан хүмүүжүүлэхийн ёс хэвшип, овгоруудын доромжлол, хүчиндэлт тэр чигээрээ армид шингэв,
Оросын шоронжсон арми Афганистанд орлоо. Аюумшигт ялт хэргүүдийг үйлдэж байв. Вьетнамд америкчууд харгислал хийсэн гэдэг нь хажууд нь хүүхэлдэйн кино.
Байлдз.аны чадвар муутай тул афганы жижиг отрядуудад нарим цохиулдаг байлаа. 16 мянган хүнээ алуулж, 70 мянган хүнээ шархдуулсан ч афганчуудын эсэргүүцлийг дарж чадсангүй. Хорсол хилэнгээ энгийн номхон иргэд буюу, хүүхэд эмэгтэйчүүд, эмгэд өвгөдөд гаргаж байв. Замбараагүй хядлагаас болж, Афганистаны 1 сая хүний амийг орос "ах" нар маань бүрэлгэчихсэн юм. Том ялт хэрэг шүү.
1982 онд дедовщинатай хүчтэй тэмцэх шийдвэр гарав. Тэмцээд тэмцээддийлдсэнгүй. 1987онд Сакалаускасындуулиантхэрэггэжгарав. Литов цэрэг 7 дэглэгчийг буудаж алжээ. Өөрчлөн байгуулалт эхэлсэн байсан тул Литовт "Сакалаускасыг сулла!" хэмээн ихээхэн үймлээ. Аргагүй хамгаалалтыг хэтрүүлсэн гэж зуйлчлэгдсэн Сакалаускасыг хожим Литов улс орон ялтнаар сольж авсан бөгөөд, түүнийг эх орон нэгтнүүд нь ардын баатрын адилаар угтжээ:
Орос "ах" нараас дэглэлт хэмээх аймшиг Монголын армид халдварласаан. Гэвч оросууд явснаас хойш, бүдэгрэн бүдгэрсээр, одоо бүр нэлээн гайгүй болчихсон юм гэдэг. Тиймээс ч залуус арми руу хошуурах болоод байна.
1990 онд Монгол дахь Зөвлөлтийн ангийн буриад албан хаагч дэглэгчдийг буудчихаад оргож босч явсныг сананам. Тэгэхэд Монголын олон нийт түүнийг бүү оросуудад өг гээд л шуугиж байж билээ. Оросууд нь авч яваад, цаазлан хороосон доо.
Зөвлөлтийн армид үндэстний жагсаалт гээч юм байв (Одоо ч бий). 100 гаруй үндэстнээ дараалуулсан байх бөгөөд, тэр дарааллын дагуу дэглэж дэглэгдэнэ. Хөөрхий тувачууд "хамгийн сүүлд Зөвлөлтөд нэгдсэн" гэгдээд хамгийн сүулд бичигдсэн тул, мөн ч их зовсоор иржээ. Хэрэв аль нэг үндэстэн рейтингээ ахиулъя гэвэл дээрээ байгаа үндэстнийг арми даяар зодож, ихэнх анги нэгтгэлд ялалт байгуулах ёстой. Үл гүйцэлдэх мэт санагдавч, шоронжсон хойд хөршид хааяа болж бүтдэг л зүйл. 1988 онд Зөвлөлтийн арми даяар гүржүүд узбекүүд талцан зодолдож, цус урсгасан тэмцэл өрнүүлж байв…
Офицерууд нь дед буюу дэглэгчид бүхнийг даатгачихаад л алга болдог нь гэм биш жам тул яах билээ.
Чечень цэргүүд аймшигт дэглэлд өртдөг гэж уншигч бодож магад. Чечен /Цэцэн/ гэдэг тува цэргийн дэглүүлсэн хэрэг гарсан тул. Чечен гэдэг нэртэй өөр үндэстэн цэрэг л тэгж дэглүүлж байхад, дайн дэгдээсэн чеченчүүд балардаг байж таарна аа даа.
Гэтэл огт тийм биш юм. Оросууд хүүхэд гаргахаа байсан, цэргийн албанаас ч үхэн хатан зайлсхийдэг. Оросын бусад үндэстэн мөн адил. Харин кавказчууд армид дуртай явдаг. 2 сая хүн амтай Дагестан 12 сая хүн амтай Москвагаас хавьгүй олон тооны цэрэг өгдөг. Кавказчууд өдгөө Оросын олон анги нэгтгэлд ноёлжээ.
Тэд арын хаалгадаад нэг дор алба хаадаг аж. Маш их мөнгөтэй, амралтын газар байгаа мэт л жаргадаг. С.Андреев, А.Алгазиев /орос, казах/ гэдэг хоёр цэрэг дагестанчууд олонтой ангиас оргожээ.
"Дагестанчууд оросуудыг жагсааж байгаад, оросууд гахай, оросууд нохой гэхчлэн хоороор хэлүүлдэг. Лалын террористуудын зургийг хадчихсан, бичлэгийг нь үзээд, дууг нь сонсоод байж байдаг. Биднийг боолоо болгосон. Дуртай цагтаа ангиас орж гарч, дуртай юмаа хийгээд, дуртай хувцсаа өмсөөд явж байдаг. Тэдний байдлыг фашистуудад дуулгаж байсан. Гэтэл дагестан халууд дагестан мафитайгаа нийлээд фашистуудын голомтыг самарчихсан. Бидний байдал улам хэцүүдсэн тул оргосон" хэмээн "Цэргийн эхчүүдийн хороо" гэдэг ТББ дээр ирсэн тэд өчжээ.

http://zugaataiblog.blogspot.com/