Орос гүрэн баруунтай харилцаагаа муутгаж, эдийн засгийн хориг арга хэмжээнд оров. Мөн барууныхан Оросын эдийн засгийн гол тулгуур газрын тосны үнийг унагах бодлого явуулав. Үр дүнд нь хоёр жилийн өмнө бараг 100 ам доллар байсан нэг торх (баррел) түүхий газрын тосны үнэ 26 ам доллар болж навс унажээ. Ингээд энэ хүнд үед Оросын ганц харах юм нь Хятад улс болж хувирчээ.

Орос Хятадад хандсанаар хятадууд Орост тусална гэдгээ амлав. Гэхдээ Хятадууд ямар ч хариу нэхэлгүй Орост туслах гэж үү? Хараахан үгүй. Хятадууд үүнийхээ хариуд Оросын Алс дорнодод их хэмжээний газар түрээслэн авахаар болов. Бүр Монголтой хил залгаа Буриадад хүртэл шүү. Гэвч хятадууд хэсэг хугацааны дараа түрээсэлсэн газраа зүгээр л орхиод явна гэж үү? Бас л үгүй. Тэд Орост суурьшиж, орос эхнэр авч байна. Нэгэн судлаачийн бичсэнээр 1990-ээд оны сүүлээр оросуудын хувьд хятадуудтай гэр бүл болно гэдэг төсөөлшгүй зүйл байлаа, гэвч өнөөдөр орос эмэгтэйчүүд оросуудаас илүү хөдөлмөрч, архи бага уудаг хятад нөхөртэй болохдоо нэг их эргэлзээд байдаггүй болжээ.

Албан бус мэдээгээр одоо Алс дорнодод буй хятадуудын тоо аль хэдтийн нэг сая давсан ажээ. Зарим судлаачдын харж буйгаар Оросын Алс Дорнод хурдацтайгаар (хэрэв аль хэдийн болчихоогүй бол) Хятадаас хараат болсон. Энэ нутгийн ирээдүй Оросын орон нутгийн эрх баригчид бус, харин орон нутгийн хятадуудын гарт аажмаар орж байна.

- See more at: http://gashuun.mn/2180#sthash.1IGIwNnn.dpuf