АНУлсын Тагнуулын Төв Газрын ахмад офицер Рэй МасГоверны өгсөн ярилцлагаас

ХБНГУлсын Buso TV суваг: Өнөөдрийн зочноо би та бүхэнд дэлгэрэнгүй танилцуулах шаардлагагүй байх аа, та бүхэн өөрсдөө түүнийг таньж байгаа байх гэж бодож байна. Түүний нэрийг Рэй Макговерн (Ray McGovern) гэдэг. Хэрэв түүнийг, одоо манай иргэд өдөр бүр юу хийж байгааг нь сонсож эгдүүцэн хилэгнэж байгаа тэр Америкийн биш, харин Берлинд амьдардаг хамгийн шударга америк иргэдийг төлөөлж байгаа хүмүүсийн нэг гэж нэрлэвэл хэтрүүлсэн болохгүй байх аа.


Сурвалжлагч: Миний эхний асуулт: Та олон жил АНУлсын Тагнуулын Төв Газрын аналитикийн албанд ажилласан офицер хүн. Та яагаад олон нийтэд хандахаар шийдэв ээ? Та бас Худал хуурмагийг илчлэгчдэд зориулсан нэг шагналыг үндэслэсэн хүн. Таны эдгээр үйл ажиллагаануудын талаар та өөрөө бидэнд болон манай үзэгчдэд ярьж өгнө үү.

Рэй Макговерн: Би одоо Мюнхений ойролцоо ажиллаж амьдарч байна. Энд урьд өмнө нь би германы тусгай алба BND-гийн аналитикийн албатай ажиллаж зуучлагч-холбогчийн үүрэг гүйцэтгэж байсан юм. Өөрөөр хэлбэл би шуурхай ажиллагааны хэсэгт биш, харин Вашингтонд байрладаг ТТГазар болон Германы BND-гийн аналитикийн албаны хооронд дахь ажлыг хариуцаж байсан. Дараа нь би тэтгэвэрт гараад энд америкийн тагнуулын албанд ажиллаж байсан 7 ахмад ажилтны хамт нэгэн нийгэмлэгийг байгуулсан юм. Бидний тагнуулын албанд ажилласан нийт хугацаа 220 жил болж байгаа.

Хэрэв та бүхэн биднээс зөвлөгөө хүсч байгаа бол НАТО-гийн удирдагч Рассмусен мэтийн нөхдүүд бидэнд өдөр бүхэн өгч байгаа тэр "мэдээллүүд" гэгчээс нь их болгоомжилж байх хэрэгтэй гэж хэлмээр байна. Украйны Зүүн хэсэг үрүү оросууд дайран орсны баталгаа нотолгоо гэж ТВ-ээр бидэнд харуулаад байгаа тэр бүдэгхэн фото зургуудад нь хууртаж хэрэггүй ээ.

Үнэн бодит байдлыг ойлгоход их амархаан. Украйны хунтын дайнчид энэ дайнд ялж чадахгүй байгаа. Тэдний үүрэг зорилго бол Украйны Зүүн хэсгийн оршин суугчдид хунт засгийг нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул тэдний эсэргүүцлийг дарах явдал байсан юм. Эдгээр босогчдыг оросын талыг баримтлагчид нэрлэж гэж байгаа. Гэвч бидэнд бодит байдлыг буруу ойлгуулаад байгаа юм. Тэд нар үнэн хэрэг дээрээ ОХУлсын нэг хэсэг болох гэж Украйнаас салан тусгаарлахыг хүсээд байгаа хүмүүс биш ээ. Тэд ерөнхийдөө Оросын талыг баримталж байгаагийн учир нь тэд нар орос үндэстнүүд бөгөөд тэдний төрөлх хэл соёл нь орос юм аа. Тэдний эсэргүүцээд байгаа гол зүйл бол тэд нар Барууныхны гаднаас нь зохион байгуулж Киевт гарсан төрийн эргэлтийн үр дүнд Украйны төр засгийн эрхийг хууль бусаар булаан авсан байгаа одоогийн хунт засгийг хүлээн зөвшөөрөхийг хүсэхгүй байгаа юм! Мөн Киевийн энэ хунт засаг оросын эсрэг байгаа нь хэнд ч тодорхой байгаа шүү дээ. Ийм учраас тэднийг Киевийн хунт засгийн эсрэг тэмцэж байгаа Украйны холбооны улсыг байгуулахыг дэмжигчид гэж нэрлэвэл сая зөв болох юм.

Тэд 2 долоо хоногийн өмнөөс Киевтэй хийж байгаа энэ дайнд ялж эхэлсэн нь Барууны эрх баригчдад тов тодорхой болж эхэлсэн юм. Тэд одоо "- Өө бурхан минь, яаж тийм юм байж болох юм вэ" гэцгээж байна. Харин Барууны энэ эрх баригчид Киев энэ дайнд ялж байгаа гэсэн үлгэрээ ярьж бидэнд итгүүлж үнэмшүүлэхийг оролдож ирсэн шүү дээ. Харин тэгвэл одоо украйны дайчид одоо бүслэлтэнд орж тэд гэр лүүгээ "Ээж ээ, би гэртээ харьмаар байна, манай дарга нар энд юу хийж байгаагаа мэдэхгүй байна" гэж бичиж эхэлсэн. Тэд одоо бүх зүйлээ тулааны талбар дээр хаян амь зулбан зугтаж байгаа.

Ийм байхад үүнийг Барууны эрх баригчид юугаар тайлбарлаж чадах юм бэ? Маш амархаан. Тэд одоо "ОХУлсын арми Украйнд танк, их буунуудтайгаа цөмрөн орж ирсэн" гэж хашгиралдаж байгаа. Энэ бол одоо тэдний Барууны иргэдэд ярьж байгаа маш том үлгэр нь юм. Зарим нэгхэн оросууд тэнд хамаатан саднаа аврахын төлөө зөвхөн сайн дурын үндсэн дээр байгаа. Гэхдээ тэнд ямар ч оросын танк, их буу огт байхгүй байгаа. Харин Украйны холбооны улс байгуулахыг хүсч байгаа зүүн украйнчууд сайн тулалдаж байна. Тэдэнд ОХУлсын ийм тусламж хэрэггүй байгаа. Бодит байдал ийм байгаа ба украйны хөлсний армиуд ялагдаж эхэлсэн тул Киевийн хунт засаг яаж ийж аргалж байгаад өчигдөрхөн Гал түр зогсоох эвлэрлийн гэрээг байгуулж чадсан юм. Бид энэ гэрээ аль болох удаан үргэлжлээсэй, дайн зогсоосой гэж бодож байна.

Бодит байдал үнэн хэрэг дээрээ ийм байсан учир бидний хэсэг ахмад тагнуулчид Ангела Меркельд хандан ил захидал бичиж түүнд эцсийн шийдвэр гаргахдаа маш болгоомжтой байхыг сануулсан хэрэг юм. Тэрбайтугай Нью-Йорк Таймс сонин хүртэл Путин эхэлж санал тавьж байж Порошенкотой тохиролцсны үндсэн дээр Зүүн Украйнд гал зогсож Түр эвлэрэл тогтлоо гэж бичихээс өөр аргагүй болсон шүү дээ. Ийнхүү нөгөө бидэнд аймшигтай түрэмгийлэгч гэж тархи угааж ухуулаад байсан Путин жинхэнэ улстөрийн том зүтгэлтэн болж таарсан шүү дээ. Нью-Йорк Таймс сонин энэ тухай дуртай дургүй бичсэн байсан, тэрхүү нийтлэлийн гарчиг нь "Украйны дайныг зогсоож эвлэрэлд хүргэх хэрэгтэй гээд байсан Путины эрмэлзлэл үнэн байжээ" гэсэн байсан.

25 жилийн өмнө Берлиний хана байхгүй болсны дараа Европт энхтайван замаар хөгжих боломж байсныг би маш тодорхой мэдэж байна. Үүнийг би эргэн бодох бүрд миний дотор тавгүй болдог. Энэ бол миний тагнуулын байгууллагад ажиллаж байсан жилүүдийн хамгийн хүнд урам хугарал байсан юм. Ерөнхийлөгч Буш тэр үед Лиссабоноос Урал хүртэл Европ тив дахин нэгдэнэ гэж ярьж байсан шүү дээ...

Яг тэр үед Буш утсаар Горбачёвт хандаж "Бид танай хүнд байдлыг (үнэндээ бол америкчууд өөрсдөө үүнийг бий болгосон) сайн ойлгож байна. Бид танай энэ түр зуурын хүнд байдлыг чинь ашиглахгүй ээ. Бид харин Зүүн Германд байгаа танай 24 дивизээс айн болгоомжилж байна. Иймээс бид танай талтай хэлэлцээрийн ширээний ард суумаар байна" гэж ярьсан юм... Тэгээд Буш төрийн нарийн бичгийн дарга Джеймс Бейкерыг томилон явуулж Горбачёвтой уулзуулж энэ хэлэлцээрийг хийсэн. Тэр үед элчин сайд Джек Мэтлофф бас хамт байлцсан бөгөөд хожим тэр энэ тухай бичсэн юм. Яг тэр хэлэлцээр дээр Джеймс Бейкер АНУлсыг бас НАТО-г төлөөлж оросуудад хандаж ингэж амалсан юм: "Америкчууд бид нар урьд өмнө нь Герман улс танай улс уруу 2 удаа дайн хийж довтолж маш их гарз хохирол учруулж 25 сая хүнийг чинь алсныг мэдэж байна. Гэвч та нар америкчууд бидэнд хоёр Германыг нэгтгэх боломжийг олговол бид НАТО-г ганц дюйм /25мм/ ч дорно зүг өргөтгөхгүй гэдгээ та нарт амалж байна. Нэгдсэн Герман улсыг америкчууд бид НАТО-гийн дотор барьж түүнд зэвсэглэж дахин танай эсрэг дайн хийх боломж олгохгүй. Иймээс та бүхэн 24 дивизээ Германаас татан гаргах хэрэгтэй байна" гэсэн юм... Маргааш нь Буш-Горбачёв нар энэ гэрээг байгуулсан түүхтэй. Ингэж оросууд 260 мянган цэрэг офицеруудаа Зүүн Германаас татан гаргаж 2 Германд нэгдэх боломжийг олгосон юм... Гэвч өнөөдрийг хүртэл АНУлс, Британи, Франц улсууд ХБНГУлсаас цэргээ, атомын бөмбөгөө татан гаргаагүй байгаа!

Ингээд 2 жилийн дараа Билл Клинтон АНУлсын ерөнхийлөгч болсон доо. Үүний дараа Польш ба Венгер улсууд НАТО-д элсэж үүнээс хойш хэдэн жилийн дараа ОХУлсыг тойрсон 12 улсыг НАТО өөртөө залгисан юм. Одоо Украйн, Гүрж 2-ын ээлж ирээд байна. НАТО-д нэгтгэсэн энэ 12 улс америкийн эрх баригчдын нөгөө амалж ОХУлстай гэрээ байгуулсан тэр хязгаараас нь хамаагүй дорно тийш болсон байгаа! Энэ нь ОХУлсын босгон дээр нь барууны цэргийн бүлэглэл - НАТО ирсэн гэсэн үг юм. 2008 онд Лавров манай элчин сайд Бёрнсыг дуудаж "Та нар Украйныг НАТО-д оруулан авах гэж байгааг бид мэдэж байна. Бид харин "Үгүй" гэж хэлж байна. Энэ нь манай улсын аюулгүй байдалд ноцтой заналхийлж байна" гэж мэдэгдсэн байдаг...

Энэ бүх нарийн ширийн зүйлийг би Wikileaks-ийн илчилсэн америкийн 5000 гаруй албан ёсны бичиг баримтууд болон би тагнуулын албанд байхдаа дипломат буухиа шууданг уншиж судалж байж олж мэдэж авсан юм. Энэ бүх баримтууд "маш чухал" гэсэн тусгай тэмдэгтэй байсан. Элчин сайд Бёрнс 2008 оны 4-р сарын 1-нд Вашингтон уруу илгээсэн тэр буухиа шуудандаа "Үгүй гэдэг нь үгүй гэсэн үг шүү" гэж хүртэл бичсэн байсан. Гэвч 2-хон хоногийн дараа НАТО Бухарестад хуралдаж Украйн, Гүрж улсууд НАТО-гийн гишүүн орнууд байх ёстой гэж зарласан юм даа. Ингэж оросуудын аюулгүй байдал, хууль ёсны ашиг сонирхлыг нь Баруун үгүйсгэсэн юм. Энэ бол өнөөгийн энэ хүнд нөхцөл байдлын уг сурвалж юм.

2014 оны 2-р сарын 22-нд Украйн улсын Үндсэн хуулийн эсрэг төрийн эргэлт гарахад Америкийн төрийн нарийн бичгийн дарга Викториа Нуланд "Яц" (Яцейнюк) гэж нэрлэж байсан тэр майданч этгээд Украйны шинэ ерөнхий сайд болж түүний удирдсан засгийн газрын танхимын 4 гишүүнээр фашист үзэл баримтлалтай "Эрх чөлөө" намын гишүүд томилогдсон юм. Тэд Украйнд орос хэлийг бүрмөсөн хориглох, оросуудыг Крымээс хөөн гаргахыг шаардаж эхэлсэн билээ.

Энэ бол оросуудын хувьд "улаан шугам" байсан юм. Тэд хэзээ ч энэ "улаан шугам"-ыг давахыг хэнд ч зөвшөөрөхгүй! Киевт гарсан төрийн эргэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байсан крымчүүд сарын дараа бүх нийтийн санал асуулга явуулж Крымийг ОХУлсад нэгтгэхийн төлөө саналаа өгсөн билээ. Энд цохон тэмдэглэхэд Киевт төрийн эргэлт гарч хууль бус засаг тогтохоос өмнө бол Путин, ер нь Кремльд хэн ч Крымийг Орост нэгтгэх тухай төлөвлөж байсан гэж гэрчлэх нэг ч баримт нотолгоо байхгүй явдал юм. Ийм учраас ОХУлс дэлхийн II Дайнаас хойш анх удаа Крымийг өөртөө нэгтгэлээ гэж ярих нь огт буруу юм. Үнэн хэрэг дээрээ энэ бол Киевт хууль бус төрийн эргэлт гарсны хариуд ОХУлсын авсан аргагүй арга хэмжээ юм.

Энэ нь америкийн неоконсерваторууд гэгч нөхдөд таалагдаагүй. Ийм учраас чухамдаа тэд нар л Путиныг бүх аргаар харлуулахыг оролдож байгаа нь тэр юм. Хэрэв тэдэнд Путин Крымийг булаан нэгтгэсэн эсвэл Зүүн Украйн уруу дайран орсон гэж гүтгэх боломж байгаа бол тэд үүнийг заавал хийнээ! Америкийн неоконууд Германд, Англид болон бусад олон орнуудад маш дуулгавартай "ардчилсан - хувийн эздийн - чөлөөт" олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдтэй бөгөөд энэ мэдээллийн хэрэгслүүд л "Путин Зөвлөлтийн эзэнт гүрнийг буцаан сэргээх гэж байна" гэх мэтийн үлгэрүүд ярьж байгаа нь бодит байдалд бол огт нийцэхгүй байгаа.

Харин ч яг эсрэгээрээ АНУлс + Европын холбоо + НАТО бол жинхэнэ эзэрхэг гүрэн юм. Тэд л даян дэлхийг дайны галд түлхэж байгаа замдаа Орост тулж бүдэрч уначихаад байгаа нь тэр юм аа!

bolor.info