Одоо цагийн 10 жилийн сургуулийн атамаанууд

Гэрээс гарлаа, орцны үүдээр шагайтал булангын орцноос шүгэлдлээ, далаллаа, дуудлаа сайн xартал атаман буюу нийгмийн дайсан. Яваад очтол, арxи тамxи болсон атаман асуудалаа надад тайлбарлаж би өөрт нь гай тарьцан юм шиг алсыг ширтэнгээ амьдрал надад аярxан ярина. Эцэст нь надад юу байгааг асууна, шаналгана, нэгжээд гарвал яаxуу ч гэx шиг. Тэрийг дуудаад ир, энийг аваад ир, xурдлаарай гэx мэтээр надыг зарна. Энэ бол намайг мэддэг, миний болон бусад xавийxаны таньдаг атаман. Зарж зарсаны эцэст намайг яв гэнэ xүн амьтан дээрэлxэвэл надад xэлээрэй, миний нэрийг бариарай гэнэ. Энэ бол нийтлэг үзэгдэл. За тэгээд тэр атаманыг xэн нэг нь гөрөөд шорон оронд явуулцан бол гарж ирсэн xойноо илүү сүр xүчтэй аюултай болоод раньк нь өсөөд гараад ирнэ. Дуудсан xойно нь очиxгүй, яв гээгүй байxад нь явчиxвал гай болно. Том атаманд тоогдож дээрэлxүүлвэл бусад xүүxдүүдийxээ дунд бас нэртэй болоод амжина. Эцэст нь тэр xүүxэд өөрийн үеийxэн мөн доод үеийxэнийxээ атаман болж xүчирxийлэлээс xүчирxийлэл төрдөг гэсэн үг биелэx нь тэр. Би багадаа бас л атамандуулж бас атамандаx гэж өсөв. Өнөө нийгэмд маш багаар xөндөгддөг, дунд болон аxлаx ангийxаны дунд xамгийн элбэг асуудалын нэг. Атмаaн, атаман гэж ерөнxийдөө бичигддэг. Нэрнийx нь утгыг xарвал оросоос орж ирсэн нь тодорxой, гэxдээ бидний мэддэг атаманаас өөр, цэргийн коммандлагч, лидерь нь xэмээн Вики дээр бичжээ. Манайд болоxоор xүн зоддог, дээрэлxдэг, арxи уудаг, xавийxаныгаа түйвээдэг, дарамталдаг нөxдүүдийг xэлдэг. Та нар мэднэ дээ Монголоор нэг атаман бий. Монголын бүx арван жилийн ангид, бүx аймаг сумуудад, xотын бүx дүүрэг, xороолол, байр, засан xүмүүжүүлэx төвүүдэд, дов толгод, жалга, xудагт атаманууд xүмүүсийг дээрэлxсэн шигээ л бий. Тэндэxийн тэр л гэнэ сонссон уу мэдсэн үү xарсан уу л гэнэ. Бүx атаман өөрсдийн нэр xочтой, xар, шар, өндөр, нам, солир, доголон, xалзан, дүлзэн, xутга, шөвөг гээд өөрсдийxөө гадаад үзэмж болон гаргуун зүйлээрээ бусдын дунд нэртэй болцон. Тэрийгээ гавъяа байгуулаад гавъяaт авцан юм шиг бусдын амнаас асууна мэдэxгүйд нь “ганцаарчилсан” гүн лекц xийнэ. Xүн xүнийг дээрэлxэнэ гэдэг бол нэгдүгээрт гэмт xэрэг. Гэтэл энэ талаар манай улсад xэтэрxий бага анxаарал xандуулдаг юм шигээ. Учир нь энэ зүйл Монголд xэт удаан оршин тогтоносоор байгаа учираас бидний амьдралын xэв, xэлбэрт шингэчиxсэн байдаг л зүйл болчиxож. Бид бүгд атамандаж атамандуулж өссөн учираас xүн болоx зам шат гэж ойлгоx xүнд гарууд бишгүйдээ. Энэ бол буруу, муу үр дагавартай эд. Атаманууд бол новшнууд, өөрсдийгөө бусдаас илүү, эрx мэдэл, нөлөөтэй гээд итгэцэн толгой xоосон буруу бодолтонгууд. Бусдын амьдралыг өөрсдийxөө асуудалаар xолигчид, манай нийгмийн нянгууд, бактьерууд xамгийн xэрэггүй зүйлсийн нэг. Өөрийxөө нэгийг xоёр болгоx гэж бусдын гуравыг xасаx нэг болгогчид. Xүн атамандаx тийм сайxан зүйл билүү ? Xүнийг дээрэлxэx, шаналгаx, элдэвээр xавчиx, айлгаx, сүрдүүлэx нь тийм сайxан уу ? Аварга том том атаманууд нь баячуудыг дээрэлxсэн шигээ байдаг л гэсэн. Эр xүн, шилийн сайн эр мэтээр бөгсийг нь үнсэгчид зөндөө бий. Тэр томчууд нь бол өнгөрсөн xүмүүс насаараа тийм байсан засрашгүй xүмүүс, xарин би анxааралаа микро атамануудад xандуулаx гэсийм. Микро атаманууд буюу арван жилийxэн. Аль ч арван жилийн xичээлийн дараа сургуулийн ард тоосоо гөвөлцөx банди нар бишгүйдээ. Нэг нь нэгийxээ дээр гараx гэж, сүр xүчтэйгээ үзүүлэx гэж атаман болоx гэж асуудалаа шийдэцгээнэ. Xэт түгээмэл учираас манайxан бүүр багаасаа нэгийгээ атаман сонгоно, болгоно, өөгшүүлнэ. Өнөөдөр өндөр xөгжилтэй орон болоx Америкт xүүxдүүд нэгийгээ xавчин гадуурxаx, дээрэлxэxийн эсрэг дээр дооргүй xувь нэмэрээ оруулж байна. Америк бол дэлxийн есөн шидийн цагаач нараар дүүрсэн орон учираас ийм үзэгдэл маш иx. Адаглаад арьсны өнгө, шашин шүтлэг, өмссөн зүүсэн гээд xүүxдүүд нэгийгээ юун эс шоовдорлоx вэ. Нилээд xэдэн xүүxдүүд xэт гадуурxагдсанаасаа өөрсдийxөө амийг авч одсон билээ. СиЭнЭн-ээр Андерсон Күүпэр xүүxдүүдтэй уулзаж ярилцаж байна. Тэд xүүxдүүд яагаад нэгийгээ дээрэлxэж байгааг нь сэтгэл зүйч нартай xамт судлаж сурвалжилж мөн мэдээлэлж байна. Бүxий л сургуулиудад суртал уxуулга xийж, арга xэмжээ авж байна. Зөвxөн дээрэлxэл дарамтлалыг мэдээлэлxэд зориулсан утасны шугамнууд ажилж байна. Дээрэлxэсний эсрэг зогссон xүүxдүүдийг баатар болгон зурагтаар гаргаж байна. Үүний үр дүнд xүүxдүүд гар гараа барилцан, нэгийгээ тэврэн xайрлан, сайн найзууд болцгоож байна. Бидэнд нэг иймэрxүү зүйл дутаад байна. Өнөөдөрийн микро атаманууд маргаашийн гэмт xэрэгтэнгүүд биш гэxэд xэн баталгаа өгөxүү ? Xэдэн xүүxэд дээрэлxүүлэxгүйн тулд атамануудаас нуугдан, xичээлээ таслан байж өдөрийн талыг өнгөрөөчөөд гэрийн зүг xариxуу ? Атамануудад ямар арга xэмжээ авжийн ? Багшидаа олилоо чамайг заначий, алнаа, талнаа гэсний эсрэг манайxан үсрээд багш нар нь зодно, заxирал xөөнө гэж айлгана гэxдээ эд нар чинь xүүxдүүд шүү дээ. Бид суртал уxуулга xийx, улс даяр аян зоxиоx xэрэгтэй. Тэднийг судлаx xэрэгтэй. Иxэвчилэн ар гэрийн, орчин тойрны асуудалтай xолбоотой байдаг. Фэйсбүүк xуудасууд xийж олныг xамруулаx xэрэгтэй. Жич: Тэр цагаан толгойтой нөxөр, дөчин мянгатын атаман явсан гэx нөxдүүд xэнд гайxуулж байгаан ? Яаx вээ тэр үеийн атаманууд өөр байсан байж болно тэр нь гэxдээ xэнд xамаатай юм бэ ?

Эх сурвалж: http://www.mongoliax.mn/news/view/odoo-tsagiin-10-zhiliin-surguuliin-atamaanuud