955064cd5caf339af678f06c4c365be8

Эхээс төрсөн биеэрээ эрх чөлөөгөө эдэлж амьдралыг "зугаатай" байдлаар туулах сонирхолтой маш олон хүмүүс байдаг.

Тэгвэл орон оронд нүцгэнээр мэдэрч болох зарим адал явдлыг нийтэд ил тод хэлбэрээр дэмжиж цөөнгүй арга хэмжээг зохион байгуулдаг байна.

Ингээд орон оронд хийжэ болох адал явдалтай "нүцгэн" үйлдлүүдийн талаарх нийтлэлийг хүлээн авна уу.

ДЭЛГҮҮР ХЭСЭХ / ИХ БРИТАНИЕвроптоо томоохонд тооцогддог Эссексийн "The Lakeside Shopping Center" нь өвөрмөц сонирхолтой арга хэмжээг үе үехэн зохион байгуулдаг гэдгээрээ үйлчлүүлэгчдийнхээ дунд хамгийн алдартай, хамгийн их хүлээлт үүсгэдэг үйлчилгээний байгууллага юм. Энэхүү худалдааны төвөөс нэг долоо хоногийн нэгэн Ням гарагийг хагас нүцгэн үйлчлүүлэгчдэдээ зориулжээ. $160 ам.долларын бэлгийн ваучерийг авахын тулд эмэгтэйчүүд дотуур хувцас, өндөр өсгийттэйгээ л худалдааны төвийг зорьж байсан юм. 2011 оны дөрөвдүгээр сард зохион байгуулагдсан энэ арга хэмжээний ваучерийн эрхийг хамгийн түрүүнд ирсэн 100 эмэгтэйд өгч байсан ба зарим бүрэн нүцгэлсэн байжээ. ЧАРГААР ГУЛГАХ / ГЕРМАНГерманчуудын дэлхий дахиныг хамгийн ихээр гайхашруулдаг өвлийн спортын нэг төрөл нь чарганы уралдаан юм. Чухам юугаараа гайхашруулдаг вэ гэхээр энэ тэмцээнд оролцогч нарт хамгаалалтын малгай, дотуур өмд, гутал л өмсөхийг зөвшөөрдөг бөгөөд цээж нүцгэн уралддаг ажээ. Тэсгим хүйтнийг ажралгүй энэхүү зугаатай спортоор наадагчдын тэргүүн байрын шагнал тухайн жилээсээ хамаарч харилцан адилгүй байх ба 2011 оны тэмцээний шагнал $1600 ам.доллар байсан юм. Жил бүр хэдэн арван мянган үзэгч сонирхогчдын анхаарлын төвд байдаг чарганы уралдаан нь цас мөсөөр хучигдсан 90 м урт бартаат зам дээр явагддаг. РЕГБИ ТОГЛОХ / ШИНЭ ЗЕЛАНДЖил бүрийн долоодугаар сарын арван дөрөвний өдөр бол Шинэ Зеландчуудын хувьд үндэсний хэмжээнд эрх чөлөөг мэдэрч нүцгэлэх "National Nude Day" өдөр байдаг. Энэ өдрийг тохиолдуулан нүцгэн регбигийн аварга шалгаруулах тэмцээнийг уламжлал болгон зохион байгуулдаг юм. Энэхүү тэмцээн нь Шинэ Зеландын Данидин хотноо 2002 оноос хойш зохион байгуулагдаж байгаа юм байна. НОМЫН САНД НОМ УНШИХ / ИХ БРИТАНИ"The Daily Mail" сэтгүүлд нийтлэгдсэн мэдээлэлд дурьдсанаар Оксфордын Вустер коллежийнхон хагас нүцгэн хагас цагийн хөтөлбөрийг Лхагва гараг бүр хэрэгжүүлдэг гэнэ. 40 эмэгтэй, 40 эрэгтэй оюутан нэгдэж "The Breakfast Club" клубыг үүсгэн байгуулсан бөгөөд цээжин хэсгээрээ нүцгэлж хэсэг хугацааг номын сангийн уншигчдыг алмайруулахад зориулдаг байна. Ингэх болсон шалтгаанаа нэгэн хэвийн уйтгартай уур амьсгалыг эвдэж хэсэг ч гэсэн гэмгүй зугаацахыг уриалж байгаа юм. Клубынхан 2009 оноос хойш долоо хоног бүрийн Лхагва гараг бүр ийнхүү хагас цагийг уншлагын танхимд хагас нүцгэн байдлаар өнгөрүүлж байсан ч саяхнаас энэхүү үйл явдлыг нь таслан зогсоох арга хэмжээг авчээ. ГАЛЗУУ ХУЛГАНА ДЭЭР ТОГЛОХ / ИХ БРИТАНИ "BBC" сайтын мэдээлснээр 2010 онд 102 иргэн сайн дураараа нүцгэлж Эссексийн "The Adventure Island" соёл амралтын хүрээлэнгийн галзуу хулгана дээр тогложээ. Олноороо нүцгэлэх энэхүү үйл ажиллагааг зохион байгуулагч Трейси Жонсын хэлснээр бол хүмүүс зүгээр ч нэг нүцгэлсэн биш, хорт хавдартай тэмцэх "The Bosom Pals Appeal" төвийнхөнд зориулж хандивын мөнгө олох зорилгоор нэгдсэн байжээ. Ингээд сайн дураараа нэгдэж эхээс төрсөн биеэрээ галзуу хулгана дээр тоглосон хүмүүс $35.500 ам.доллартай тэнцэх фунт стерлингийг олж чадсан байна. ШАВАР БАРИЛДААН ХИЙХ / ЯПОН Жил бүрийн хоёрдугаар сард Япончууд Хадака Мацури хэмээх "The Naked Festival" – ийг сүр дуулиантайгаар тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ үеэр маш олон сонирхолтой арга хэмжээ зохион байгуулагддагийн нэг нь "нүцгэн" шавар барилдаан юм. Хагас нүцгэн Япон эрчүүдийн тэсвэр хатуужлыг шалгасан зугаатай энэ тэмцээнд идэвхитэй оролцох нь эд баялаг, алдар нэрыг дуудахаас гадна будааны тариалан нь үржил шим сайтай сайхан жил болохыг бэлгэддэг юм байна. Шаварт нууранд наадах эрчүүдийн нүүрийг шаварт нялах нь аз ерөөж байгааг илэрхийлдэг ажээ. ҮСЭЭ ЗАСУУЛАХ / АВСТРАЛИПольш гаралтай Войтек Василевский Австралийн Сидней хотноо "Down Under" нэртэй үсчин, гоо сайхны өвөрмөц нэгэн салоныг нээжээ. Тэрбээр үйлчлүүлэгчийнхээ анхаарлыг татаж, хамрах хүрээллийг нь нэмэхийн тулд салоныхоо эмэгтэй үсчин бүрийг цээж нүцгэн ажиллуулах болжээ. Үзэсгэлэн төгөлдөр бөгөөд зоригтойгоор нүцгэлж чадах үсчин эмэгтэйчүүдийг хайж олоход тэрбээр 18 сарыг зарцуулсан байна. ХУРИМАА ХИЙХ / АВСТРИХуримынхаа ёслолыг нүцгэн хэлбэрээр хийдэг цөөнгүй дурлалт хос бий. Тэдгээрийн нэг нь Мелани Шахнер, Рене Шахнер нар бөгөөд 2011 онд гэр бүл болжээ. Меланигийн хэлснээр "Зарим хүмүүс эхээс төрсөн биеэ олны өмнө гаргахаас ичиж өөртөө итгэлгүй явсаар нэгэн насыг барах тохиолдол олон байдаг. Тэгвэл бидний хувьд эсрэгээрээ бие маань ямар ч байсан ичихгүй байна. Хуримынхаа ёслолыг өвөрмөц хэлбэрээр хийхийг хүссэн нь энэ төдийгүй хуримын даашинз түрээслэх эсвэл худалдаж авах зардлыг хэмнэсэн шүү." гэжээ. УНАДАГ ДУГУЙ УНАХ / АНУ АНУ-ын Филадельфия хотынхон жил бүр "Philly Naked Bike Ride" арга хэмжээг зохион байгуулдаг. Онцлог нь хүмүүс нүцгэн эсвэл хагас нүцгэн хэлбэрээр зөвхөн унадаг дугуйгаар замын хөдөлгөөнд оролцох учиртай бөгөөд энэ нь нэг өдөр ч гэсэн агаарын бохирдолгүй амьдрахыг уриалдаг юм. Энэ төрлийн арга хэмэжээнүүд дэлхийн 70 гаруй хотод 2004 оноос хойш зохион байгуулагдсаар ирсэн билээ. Энэхүү арга хэмжээ энэ жил зургаа дахь жилдээ зохион байгуулагдсан байна. ФИТНЕС & БОДИБИЛДИНГЭЭР ХИЧЭЭЛЛЭХ / ИСПАНИЭхээс төрсөн биеэрээ эрх чөлөөгөө эдлэх дуртай иргэдэд зориулсан маш олон үйлчилгээг Испанид цогцлоожээ. Тухайлбал нүцгэн үйлчлүүлэх зөвшөөрөл бүхий хэд хэдэн усан сан байхаас гадна нүцгэн хүмүүст зориулсан далайн арав гаруй эрэг байдаг. Тэгвэл Баски мужид нүцгэн хүмүүст зориулсан "Easy Gym" хэмээх нэгэн фитнес байгуулагджээ. Фитнесийг нээхээсээ өмнө багагүй хугацааны турш судалгаа явуулсан байдаг бөгөөд хамрагдсан хүмүүсийн 90% нь дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна.