Дайн энэ бол аймшиг. Дайн хүмүүсийг, газар нутгийг ер нь бүх зүйлийг өөрчилдөг. Мөн дайн сэтгэл зүй, улс төр, эдийн засгийн шинэ өөрчлөлтүүдээс гадна хамгийн чухал нь шинэ дэвшилтэд техник технологийг гаргаж ирдэг. Ингээд бид та бүхэндээ дэлхийн нэгдүгээр дайны үед шинээр гарсан зүйлсийг танилцуулж байна.

Нэгдүгээр дайнд олон төрлийн автомат зэвсэг болон пулемёт бий болжээ.

Өмнөд Франц дах фронт дээр дайралтанд орж байхдаа агаарт цацсан хорт хийнд хордож байгаа америк цэрэг.

Дайны талбарт шархагдагсад туслах зорилгоор рентген төхөөрөмжөөр тоноглосон Renault машин.

Дэлхийн нэгдүгээр дайнд сүүлийн 100 жилийн дайныг өөрчилсөн танк гарч ирсэн билээ. Английн Mark I танк, 1916 оны 9-р сарын 15.

Химийн зэвсэг, хорт хий болон түүнээс хамгаалах хэрэгслүүд энэ дайны үеэр гарч ирсэн юм.

Энэ дайны үеэр анагаах ухаан ч бас хөгжсөн бөгөөд хээрийн нөхцөлд шархдсан цэргүүдэд мэс засал хийж эхэлсэн бөгөөд цус шилжүүлэх арга нэвтэрчээ.

Агаарын шаарнаас санаа авч агаарын плануудыг бүтээв. 1917 оны зураг.

Тэнгисийн тулаанд хамгийн их хор хөнөөл тарьсан шинэ зүйл бол шумбагч завь байлаа. 1917 онд Азорын арал дээрх америкийн шумбагчид.

Дэлхийн нэгдүгээр дайнд анхны төмөр дуулган малгай зэвсэгт хүчинд нэвтэрчээ. Сентябрь 1918 оны 9-р сар Францад байрлах АНУ-ын 165-р суман.

Анхны нисэх онгоц тээгч хөлөг онгоц. 1918 оны сүүлээр бүтээгдсэн английн Argus тээгч хөлөг.

Түүхэнд анх удаа нисэх онгоцноос авсан гэрэл зураг. 1917 оны 12-р сарын 5-ны өдөр авсан бельгийн Пашендаль хотын зураг.

Энэ дайны гол онцлог нь бүхий л фронтын дагуу байлдагч хоёр тал бэхлэлт, хонгил, нуувч байгуулж, «окоп»-ны дайн хийсэн юм. 1917 он. Герман цэрэг утасаар ярьж байгаа нь.

Энэ дайны үеэр анх удаа нисэх онгоцноос гэрэл зураг авч байсан.

Дэлхийн нэгдүгээр дайнаар байлдааны нисэх хүчин бий болжээ. Зураг дээр АНУ-ын нисэх хүчний анхны дэслэгч Эдди Рикенбакер.