Нийтлэгчдийн булан

Бумба Дөлгөөн

“Мартын найман” болох гээд манай ангийн цорын ганц бандийн царай өдрөөс өдөрт барайсаар. Шаагилдсан олон охид “яах бол?” гэсэн нүдээр өдөр болгон тормолзоод, сүүлийн хэдэн өдөр ч бүр ширээн доогуураа ормоор болж байх шиг байна. Тэгэж бодоод инээгээд сууж байтал англи хэлний багш ороод ирлээ. Цоглог, залуухан, юм үзэж нүд ...

Та үнэг шиг заль гаргаад асар их ашиг олох боломжтой

Манайхан гэж юм юм руу үсчээд, алаагүй баавгайн арьс хуваах гээд, яг нарийндаа гарт баригдаад хийгээд байгаа үйлдвэрлэл бизнес гэж байхгүй, экспорт, валют болж үрждэг ажил үйлчилгээ байхгүй явсаар, тамын тогооны үлгэр хөвөрсөөр л. Орос-Хятадын завсарт, бүр тодорхой яривал Дорнод Сибирь-Умард Хятадын хооронд манай банкууд “Оffshore bank”, эсвэл манай хилийн ...

Газрын ордууд хөгжил авчирах уу

Газрын ордууд монголчуудад юу өгөх вэ. Монголчууд газрын баялгаас юу хожих вэ. Газрын баялаг Монголын хөгжлийг урагшлуулах уу, Эрдэнэ­тээс юу сурав гэх мэт олон асуултад өргөн хүрээ­тэй хариулахад сэтгэлийн их хөдөлгөөнтэй ярилцлага, цаанаа ул үндэсгүй, судалгаа шинжил­гээний баримтгүй бай­дал, бэлэн мөнгө хүссэн олон хүсэл мөрөөдөл саад болж асуудлыг нухацтай авч ...

Ядууралд монгол хүн та дахиад буруутай!

Ядуу ба анхаарлаас гадна орхигдсон хүмүүсийг Монголын төр-засаг эдийн засгийн үйл ажиллагаанд татан оролцуулж, амьдрал ахуйг нь өөд татъя гэсэн хүнлэг бодлогыг тасралтгүй явуулж ирснийг энд нуршилтгүй, үнэндээ бол “40 мянган айлын орон сууц“, “Мянганы зам”, “Атрын гурав дахь аян” гэхчлэн, энэ чинь улс төрийн шоу биш, Таныг тэнд ажиллуулахгүй ...

Шударга журмын 60 оноо

Насаараа хүлээсэн цол тэмдгээ аваад нүдэндээ баярын, бага зэргийн тунирхлын нулимс цэлэлзүүлэн “...үнэнч шударга хөдөлмөрлөсний ачаар... шударга явахад тэнгэр бурхан хардаг юм байна” гэж ямар нэг том баярын үеэр тэвэр дүүрэн цэцэг дотроос нүүр нь харагдахтай үгүйтэй ярилцлага өгч буй байдаг аа даа. Хоолой нь бага зэрэг чичрээстэй, хэлэх үгээ ...

Дипломатын нэр томъёог та ч мэдэхэд илүүдэхгүй

Бүх сэтгүүлч нөхдийн анхааралд. Ялангуяа UBS, 25 дугаар суваг, ТВ-5, ТВ-9, МҮТВ, төвийн зарим сонины гадаад мэдээний редакторуудын ур чадварт зориулъя 1. Гадаад харилцааны төрийн төв байгууллага, түүний бүтэц зорилгыг юуны өмнө таниулах нь зүйтэй болов уу. Дэлхийн ихэнх оронд “Гадаад хэргийн яам” яам нэрээр, зарим улсад жишээ нь АНУ-д ...

Манайд ийм ангилал хийж үзвэл...?!?!

Манай ардчилсан төр улсад маань огтын хамаарал­гүй ч нэг талаас мэдээ­лэх үүднээс, нөгөө талаас санаа сургамж авахуулах хэтийн зорилгоор одоо цагийн нэгэн сонин түүхийг дор засваргүй буулгалаа. Манай улсад монгол хүний чанар чансаа доройтож, хийж бүтээх нь хэт тэгш бус, боловсролгүй, мэргэжилгүй, ажилгүй хүн нийгэмд маань дэндүү олон байгаа, гэмт ...

Шашин төр хоёр холилдоод ирэхийн цагт...

Хүн төрөлхтөн дундад зууны бурангуй үеэс сугаран гар­сан үндсэн нөхцлийн нэг нь төрийг шашнаас, сүм хийдийг сургуулиас тусгаарласан явдал гэж дэлхий дахинаа хүлээн зөвшөөрдөг. Харин Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр XXI зуунд төр, шашныг нийлүүлэх шинэ “онол” гаргаж, түүнийгээ Цагаан сарын өмнөхөн бурханы шашны тэргүүнүүдэд танилцуулав. Энэ тухай өгүүлсү. Н.Энхбаяр уламжлал ...

Мал эмнэлгийн вакцины тухай эргэцүүлэхүй

Аливаа улс орны оршин тогтнох, эс тогтнох, нийг­мийн амьдралын өг­сөх, уруудахын үндэс нь тухайн улсын “Хүний хөгжил”-ийн асуудал бай­даг нь нэгэнт тодорхой болсон ойлголт билээ. Хүний хөгжлийн индексийг тодорхойлоход зайлшгүй харгал­зан үздэг үзүүлэлтийн нэг бол тухайн орны хүн амын эрүүл мэнд-насжилтын асуудал бөгөөд энэ нь нийгмийн эрүүл мэндийн бодло­гоор зохицуулагддаг. ...

Хавар, синдром, ядаргаа...

Оюутнуудын хичээл орж МУИС-ийн мөсөн хонгилууд амь орлоо. Гадуур хувцастайгаа хүйтэн ангид бээцийн суух, “хамар улаан” найз нараа санасан гэдэг нь. Сайхан шинэлсэн гэдэг нь илт. “Бондгор найзуудтай” ч их золгосон бололтой, ихэнх нь таргалчихсан байна билээ. Энд тэндхийн сонин ярьж байснаа, би чам руу мэссэж бичсэн чи хариу бичээгүй, ...