Хөгшрөх дуртай хүн гэж үгүй. Хүмүүс залуу сайхан байдлаа хадгалахын тулд олон төрлийн арга хэрэглэж, туршиж үзсээр байдаг. Өнөө үед үрчлээний эсрэг зовхины тос, үс залгах, лазер эмчилгээ гэх мэт маш олон төрлийн арга бий болжээ. Зарим хүмүүс өөрийгөө залуу хэвээр байлгахад анхаарч, идэвхитэй дасгал хөдөлгөөн хийж, эрүүл хооллох зэрэг арга хэрэглэдэг бол зарим нь мэс заслын аргаар залуу хэвээр харагдахыг сонгодог. Гэвч тэдгээр нь ихэнхдээ хүний эрүүл мэндэд эрсдэлтэй, хэт өндөр үнэтэй байх нь элбэг. Түүнчлэн зарим хүмүүс овор багатай, эсвэл насандаа харагддаг бол, зарим нь яагаад наснаасаа хэт овортой харагддаг вэ? Наснаасаа эрт хөгшрөхөд нөлөөлж буй зүйлс чинь юу болохыг мэдэх үү? Ямар муу зуршлаас татгалзсанаар залуу хэвээр харагдах вэ?

Чихэрлэг хүнсэнд хэт дурлах

Дийлэнхи хүмүүс чихэрлэг зүйлсд дуртай байдаг. Тухайлбал шоколад, төрөл бүрийн чихэр, нарийн боов, бялуу, ундаа зэрэгт чихэр их хэмжээгээр агуулагдаж байдаг. Эдгээр нь таны цусан дахь сахарын хэмжээг огцом ихэсгэдэг. Хүний сахарын хэрэглээ ихэссэнээр сахарын өвчин тусаад зогсохгүй, хүнийг биологийн хувьд хөгшрүүлж, үрчлээтүүлж, хавагнуулдаг болохыг эмч нар сануулж байна.

Хангалттай сайн амрахгүй байх

Наснаасаа эрт хөгшрөхөд нөлөөлдөг 10 муу зуршил

Хүний бие зөв горимоор ажиллахын тулд хангалттай сайн унтаж амрах шаардлагатай байдаг. Хангалттай унтаж амраагүйгээс болж нүдний доорх хөх туяа татах, арьс гундаж юм гарч, ажиллаж амьдрах тэнцвэр алдагддаг байна. Сайн унтаж амрахгүй байх нь хүний бие болоод оюун санаанд маш их хор уршиг дагуулдаг аж.

Өөртөө цаг гаргахгүй байх

Олон хүмүүс хүлээсэн үүрэг хариуцлагадаа л гол анхаарал хандуулж, алдаа гаргахгүйн тулд хичээж, цаг наргүй ажилласаар байдаг. Үүнээсээ болж заримдаа бусдыг сэтгэл хангалуун байлгахад л хэт төвлөрч өөрийнхөө сэтгэл ханамжийн тухай мартдаг. Хэт их стресстэж, өөртөө цаг гаргаж чадахгүй байснаар таныг хурдан хөгшрүүлэхэд хамгийн гол нөлөө үзүүлдэг гэдгийг санаарай. Юу ч болсон өдөрт заавал өөртөө цаг гаргаж хэвшээрэй. Заавал урт хугацаа шаардах албагүй шүү дээ. Цайны цагаараа агаарт тайван алхаж, унтахаасаа өмнө хөөстэй ваннд хэвтэж, өглөөд хэдэн минутын өмнө сэрж дуртай зохиолоосоо унших зэрэг ч үүнд орно. Өөртөө анхаарал тавихаа хэзээ ч бүү март!

Хэт их согтууруулах зүйл хэрэглэх

Наснаасаа эрт хөгшрөхөд нөлөөлдөг 10 муу зуршил

Согтууруулах ундаа хэрэглэх нь хүний биеийг үрэвсүүлж, бодисын солилцоог удаашруулдаг. Хэт их хэмжээгээр хэрэглэснээр эрүүл мэндийн хувьд өндөр эрсдэлтэй төдийгүй хүнийг стресстүүлж, арьсыг ус чийггүй болгосноор хурдан хөгшрөхөд нөлөөлдөг байна.

Хэн нэгэнд атаархах

Хэн нэгэнд атаархах нь эрүүл үзэгдэл биш ажээ. Дотроо нууцхан, бага зэрэг л атаархсан төдий байсан ч энэ нь өөрийгөө хэн нэгний ард оруулж, хий дэмий цагаа гарздаж буй хэрэг юм. Үүний оронд өөрийгөө өөртэйгөө харьцуулж зөвхөн урагшаа харж, урагшаа алх. Хэн нэгэнтэй үргэлж өөрийгөө харьцуулж, бусдыг өөрөөсөө илүү гэж бодох нь атаархлын нэг хэлбэр юм. Энэ байдал нь удаан, олон давтамжтай үргэлжилснээр сэтгэл гутралд орж, сресстэж, цус даралт ихсэхэд ч нөлөөлдөг аж.

Нийтэч биш байх

Наснаасаа эрт хөгшрөхөд нөлөөлдөг 10 муу зуршил

Цагийг ганцаараа өнгөрүүлснээр бид амарч, тайвшралыг олоход тусалдаг. Гэхдээ заримдаа ч гэсэн гэр бүл, найз нартайгаа хамтдаа цагийг өнгөрүүлэхээ бүү март. Танд анхаарал халамж тавьдаг хүмүүстэй хамтдаа байснаар дотоод баяр баясгаланг нэмэгдүүлдэг. Эцсийн эцэст баяр хөөр, инээд баяслыг давж гарах ямар ч сайн эм байхгүй билээ.

Нэмэлт химийн бодис орсон бүтээгдэхүүн хэт их хэрэглэх

Нэмэлт химийн бодис ороогүй, байгалийн бүтээгдэхүүн хэрэглэнэ гэдэг өнөө үед тун бэрх болсон цаг. Бидний хэрэглэж буй хоол хүнс, гоо сайхны бүтээгдэхүүн, хувцасаа угаадаг угаалгын нунтаг зэрэг бүх л зүйл үүнд хамаатай болжээ. Тиймээс хэрэглэж буй зүйлийнхээ найрлагатай уншиж танилцахад заавал цаг гаргаж байгаарай. Тэдгээр дотор хүний биед сөргөөр нөлөөлөх олон хиймийн бодис, нэгдэл байж болзошгүй.

Дасгалыг буруу хийдэг

Наснаасаа эрт хөгшрөхөд нөлөөлдөг 10 муу зуршил

Хэрвээ та зөвхөн жин хасахдаа л анхаарч дасгал хийдэг бол энэ нь хүнд ял, даалгавар мэт санагдах болно. Идэхвхитэй хөдөлгөөн хийхийг зугаатай, хөгжилтэй байдлаар бодох хэрэгтэй. Хэрвээ та илүүдэл жиндээ анхаарч, биеэ эрүүл байлгах үүднээс үүнийг зугаатайгаар хийдэг бол сайн хэрэг. Харин даалгавар биелүүлж байгаа мэт, бусдын төлөө хийж байгаа мэт өөрийгөө ядрааж стресстүүлж болохгүй. Өөрийн зан чанар, бие болоод эрүүл мэндэд тохирсон дасгал хөдөлгөөн хийснээр үүнээс ангижирч болно. Фитнес, бүжиг, зумба, спинниг, бокс, йог, аэробек гэх мэт олон төрлөөс өөрт тохирохыг сонгоорой.

Аливааг хэт хүндээр тусгаж авах

Чадахаараа инээж байхыг хичээ. Зарим зүйл хүндээр тусгаж авч, няхуур бодох шаардлагатай байдаг нь үнэн. Гэхдээ бүх зүйлийг хүндээр бүү тусгаж ав. Хэрвээ таөөрөө л хүсвэл хөнгөнөөр хүлээж авснаар харин ч асуудлыг хялбар, хурдан шийдэх боломжтой байдаг. Өөрийгөө ямар харагдаж байгаа бол гэж айж ичиж олон юм бодолгүй, өөрийнхөөрөө инээж амьдралын баяр баяслыг мэдрэх хэрэгтэй.

Хайр сэтгэлд цаг гаргахгүй байх

Наснаасаа эрт хөгшрөхөд нөлөөлдөг 10 муу зуршил

Хэрвээ та болон таны дурлалт хүнд хамтдаа кино үзэж, оройн хоол идэж, далайн эргээр хамтдаа алхах цаг зав гардаггүй бол яах вэ? Дотно харилцаанд орох нь таны бодож байгаагаас ч илүү эрүүл мэндэд ач холбогдолтой зүйл. Дотно харилцаанд орсноор стрессийг бууруулж, эндорфин хэмээх аз жаргалын даавар ялгаруулдаг.Яагаад өөрийг чинь хайрладаг хэн нэгэнтэй цагийг хамтдаа өнгөрөөж болохгүй гэж?

Т.Маралмаа /http://eagle.mn/