Монголчуудын мөнгө олох ганц гарц бол таван толгойн нүүрс биш. Оюу толгойн зэс, алт биш. Эрдэнэтийн зэс молибден ч биш. Малын мах ч биш шүү. Тэгвэл мөнгө олох олон арга бий. Өөрийгөө “элит” гэж тоосон, оюуны саажилтанд автсан олигархи нар төрийг барьснаас эдийн засаг унаж, ардын амьдрал доройтож, мөнгө олох арга нь мухардалд ороод байна.
Дан ганц парламентын тогтолцоо “Нэг нь нийтийн төлөө, Нийт нь нэгийн төлөө” гэсэн төрийн “motto” үгүйгээс “амь амиа бодоорой” гэдэг болж нийгэм задарч, үндэстэн туйлдан, жалга довын үзэл дэлгэрч, төр сульдан доройтдог. Швейцарь улсын төрийн motto нь “нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийн төлөө” гэсэн байдгийг анхаарах хэргтэй.
1947-1957 оны хооронд парламентын засаглалд тулгуурласан үндсэн хуультай Франц орон үндэстний удирдагч байхгүйгээс болж өнөөгийн Монгол адил хүнд хэцүү байдалд орж, төр нь сульдан доройтож байсныг санах хэрэгтэй. Үндэстний хүчтэй удирдагчын засаглал байхгүй бол ардчилал явуургүй гэж Францын ард түмэн ойлгож, тэр үед Франц улсын ерөнхийлөгч нь засгийн газраа томилдог, үндэстний хүсэл эрмэлзлэлийг биелүүлдгүй парламентийг тараадаг үндсэн хуультай болсноор Франц орон хөгжсөн байдаг.
“Төвийг сахих үзэл-ийг ямар нэгэн улс орнуудын сүрдүүлгээс болж зарладаггүй, хүн төрөлхтөн үхэх сэхэх нь бидэнд хамаагүй гэж төвийг сахих статусыг ч зарладаггүй.
Төвийг сахих статус нь тухайн оронд хүн төрөлхтөний үнэт зүйлсийг нутагшуулж, хөгжүүлж, хамгаалах зорилготой байдаг.
Хүн төрөлхтөний үнэт зүйл байхгүй улс орон төвийг сахиснаар ямар ч ач холбогдлоо алддаг. 1950-иад оны үед Конго улс төвийг сахих статусаа зарласан боловч дэлхийн геополитикийн тоглоом болж иргэний дайнаар дууссан. 1990-ээд онд төвийг сахих статус зарласан Украйн улс өнөөдөр ямар байдалтай байгааг анхаарах хэрэгтэй. Эдгээр улсууд төвийг сахих статусаа зарласан боловч хүн төрөлхтөний үнэт зүйлийг нутагшуулаагүй, хөгжүүлээгүй учираас төвийг сахих статус нь учир утгаа алдсан.
Швейцарь улс нь төвийг сахих статусыг зарлаж хүн төрөлхтөний үнэт зүйл болох дэлхийн санхүүгийн төв, дэлхийн шинжлэх ухааны төв, дэлхийн хүмүүнлэгийн төв, дэлхийн улс төрийн диалогын төв, олон улсын байгууллагуудын төв зэргийг нутагшуулснаар төвийг сахих статус нь амжилттай хэргэжсэн байдаг.
Монгол улсын төрийн тэргүүний тунхаглсан төвийг сахих статус нь Монгол үндэстний сэргэн мандлын шинэ зууны агуу үзэл баримтлал болох бөгөөд хүн төрөлхтөний үнэт зүйлсийг нутагшуулж чадахгүй бол энэ агуу үзэл баримтлал учир утгаа алдах аюултай.
“Paxmongolica” гэж нэрлэгддэг Монголын эзэнт гүрэн хүн төрөлхтөний түүхэнд анх удаа дэлхийн тогтолцоо болох “word system”-ыг бүтээж хүн төрөлхтөний үнэт зүйл энх тайван, хөгжлийг бий болгон тэдгээрийг хөгжүүлж чадсанаар хүн төрөлхтөний үнэт зүйл болон түүхэнд бичигдсэн.
Түүхчдийн үзэж байгаагаар хүн төрхтөний үнэт зүйл болсон “Paxmongolica” нуран унсан шалтгаан нь авилгал, хээл хахууль цэцэглэсэн, хүчирхэг санхүүгийн тогтолцоог бүрдүүлж чадаагүй, дэлхийн цар хүрээтэй хүсэл эрмэлзлэлтэй хойч үеээ бэлдээгүйгээс болсон гэж дүгнэдэг. Энэ бол Монголын төр, алтан үсгээр бичиглэн байнга анхаарч байх ёстой сургамж юм.
Дэлхийн нэрт философич Гегель “ Агуу түүхийн санамжтай ард түмний түүх дахин давтагддаг” гэж философидсон байдаг.
Төвийг сахих үзэл баримтлалыг хүн төрөлхтөний үнэт зүйлээр хэрэгжүүлвэл Монгол үндэстэн хүн төрөлхтөний нандигнан хайрлан хамгаалах үндэстэн болж төлөвших нь тодорхой.
Төвийг сахих статусыг зарласан үндэстэн нь хүн төрөлхтөний үнэт зүйлийг нутагшуулан хамгаалахаас гадна бусад улс үндэстнийг үзэн ядах, доромжилсон мэдээ, мэдээлэл, ном зэргийг хэвлэн нийтлэхийг хуульчилан хориглох шаардлагтай байдаг. Тухайлбал Финлянд орон Орсын ард түмнийг үзэн ядсан 1000 гаруй ном зохиолыг хэвлэн нийтлэхийг хуулиар хориглосон байдаг.
Төвийг сахих статустай орон хүчирхэг иргэн бүрээс бүрдсэн хүчирхэг батлан хамгаалах, аюулгүй байдлын тогтолцоог бий болгоогүйгээс болж хүн төрөлхтөний үнэт зүйлийг хамгаалж чадахгүй болж төвийг сахих статусых нь утга алдагдсан түүх олон бий.
Швейцарь орон төвийг сахих соёлыг үндэстний соёлын үнэт зүйл болгон нийт Швейцарийн ард түмний ёс суртахууны хэм хэмжээ болгосныг боловсролын салбар анхаарах хэрэгтэй.
Монгол орон мандан бадрах болтугай.
С.Тулга