Социалист системийг тодорхойлж байсан манай хойд хөрш болох ЗСБНХУ, түүний удирдлагад 90 онд чухам юу өрнөж “буцалж” байсныг өнгөрч баларсан зүйл хэмээн бидний зүгээс үл тоох аргагүй юм. Бүхэл бүтэн системийн өөрчлөлт шинэчлэлийг гардан хийсэн М.С.Горбачёв хэмээх энэ хүний юу бичиж үлдээснийг уншигчдад хүргэхдээ тухайн цаг үед монгол оронд энэ тусгал хэрхэн яаж туссан, 90-ээд оныг бид хэрхэн туулж өнгөрүүлэв, одоо энэ бүхэн бас цааш яаж үргэлжлэв гэдгийг өнөөгийн өндөрлөгөөс уншигч та харьцуулан уншихад онц сонирхолтой хэмээн үзсэн ажгуу. Хэдийбээр дан ганц хүний үзэл бодол шингэсэн ном хэмээн үзэх үндэслэлтэй ч өдий хүртэл хамтдаа түүхэн цаг үеийн гэрч болсон бидэнд өнгөрсөн түүхэн хугацааны үнэн худлыг тунгаан бодох ухаан бодол бүрдсэн гэж тооцсон. Бас өөр олон талаас энэ үйл явцыг үнэн бодитойгоор гаргаж ирэх нь зайлшгүй. Өнгөрснөөрөө бахархах одоо бага хэрэг харин өнгөрснөөсөө бүтээлчээр суралцах явдал нэн чухал билээ. Монголчууд бидэнд хамгийн чухал ач холбогдолтой сэдвээ “БҮХ ЮМ ӨӨРИЙН ЦАГ ХУГАЦААТАЙ” хэмээх М.С.Горбачёвын бичсэн номын орчуулгыг уншигч танд барьж байна.

“...Хэрэв Горбачев ёс суртахууны хязгаарлалтыг өөрөөсөө авч хаян “хэвийн” гэгддэг тоглоомын ёс суртахуунаас ангид дүрэм рүү буцаж орсонсон бол ялагдал үл хүлээн, төр засгийн эрх барьсан хугацаагаараа Брежнев, Каддафи, Мубарак нарыг гүйцэж түрүүлэн, одоо ч гэсэн эрх барьсаар байж болох байлаа. Гэвч тэгсэн бол тэр хүн Горбачев биш болох байсан юм. Чухам энэ л түүний ялагдал болох байсан билээ. Бас дээрхийн эсрэгээр, түүний ялагдал, эрх мэдлээ алдсан нь тэр хүнд ноогдсон түүхэн үүргийн жам ёсны төгсгөл болох байв. Мэдээж эрх мэдлээ ингэж алдсан шигээ алдаж дуусахыг тэрээр хүсээгүй юм. Ард түмнээ эрх чөлөөтэй болгохыг эрмэлзсэн эрх баригчийн хувьд жишээлбэл: Үндсэн хуулиар олгогдсон хугацаа нь дууссанаар юм уу, бүр сонгуульд ялагдаж эрх мэдлээ алдсан нь түүнийг хүчин зүтгэлийн жам ёсны үр дүн, хүмүүс нь үнэхээр эрх чөлөөтэй болсны нотолгоо болох байсан юм. Нэг тогтолцоонд ялагдал болсон зүйл өөр тогтолцоонд ялалт болох байлаа...” Димитрий Фурман


internom.mn