Эдийн засагчид, банкирууд, улс төрийн лидерүүд хамгийн энгийн зүйл болох мөнгийг ойлгодгүйгээс өнөөдөр дэлхийн эдийн засаг эмх замбараагүй байдалд байна.
Жон Мейнард Кейнсийн хүмүүсийг төөрөгдүүлэм үзэл санааны ачаар мөнгөний бодлогын талаар бид бурб ойлголттой явж ирсэн. Кейнс болон түүний үзлийг дэмжигчид гарахаас өмнө эдийн засагчид жинхэнэ эдийн засаг бол бүтээгдэхүүн, үйлчилгээг үйлдвэрлэн бий болгох явдал гэдгийг ойлгодог байсан. Мөнгө бол ердөө эдийн засгийн бэлгэ тэмдэг. Хүмүүсийн хийсэн бүтээснийг илэрхийлж, худалдааны процессыг хялбарчилдаг.
Бусадтай худалдаа арилжаа хийх чадвартай болсон нь бидний амьдралын стандартыг илүү өндөр түвшинд авчирсан. Мөнгө баялгыг хэмждэг болохоос өөрөө баялаг биш юм. Энэ хүмүүсийн бүтээсэн бүтээгдэхүүн, үйлчилгээний нэхэмжлэл төдий. Тийм ч учраас хуурамчаар дурайлган хэвлэх нь хууль бус буюу хулгайн гэмт хэрэг болдог. Гэтэл засгийн газар өөрөө үүнийг хийж байгаа нь эдийн засгийг сайжруулахаар тоон арга техник ашиглаж байна гэдэг. Мөнгө бол бидний зах зээлд оруулсан үйлдлийн маань тусгал байдаг. Гэтэл энэхүү энгийн үнэнийг хүлээн зөвшөөрч ойлгохын оронд үүний яг эсрэг санааг Кейнс баталжээ.
Түүний онолоор бол “Эдийн засгийг мөнгө удирддаг. Термостат өрөөний температурыг удирддагтай адил мөнгөний нийлүүлэлтийг өөрчилвөл эдийн засгийн гарцыг нэмэгдүүлэж болно. Зах зээл биш, харин засгийн газар худалдаа арилжааны жинхэнэ хөдөлгөгч хүч мөн. Бусад эдийн засгийн тоглогч нар болох хөрөнгө оруулагчидь венчур капиталистууд, бизнес эрхлэгчид, гүйцэтгэх захирлууд бол хоёрдогч тоглогч нар юм.
Тэд төв банкны ажилчид болон засгийн газрын төлөөлөгч нарын дүрмээр тоглодог.” (Мөнгөний сургаалийг дагагч нар зөвхөн мөнгөний нийлүүлэлтэнд анхаарлаа хандуулж байхад Кейнс татвар болон төсвийн зардал зэрэг төсвийн багажийн тусламжтайгаар эдийн засгийг чиглүүлэхэд туслах юм байна гэж үзсэн. Гэтэл Кейнс болон түүний дагач нар татвар бол худалдаа арилжаанд саад тотгор болдог талаар ямар ч ойлголтгүй байсан бөгөөд тэд татварыг эдийн засгийн нийт худалдан авах чадвар буюу нийт эргэлтийг удирдахад ашиглах л багаж хэмээн харсан байна.)
Кейнс гэхдээ сонгодог эдийн засагчидтай нэгэн чухал ойлголт дээр санал нийлж байсан нь эдийн засаг төхөөрөмж шиг зогсолтгүй жигд ажиллах ёстой гэсэн үзэл байв. Сонгодог эдийн засагчид зах зээлийн “төгс өрсөлдөөн” нь засгийн газрын бага оролцоо, зохистой түвшний засгийн газрын зардал, алтан стандарт, бага татвартай болон тогтвортой, найдвартай банкны системтэй үед бүрдэнэ хэмээн үзжээ.
Кейнсийн хувьд чөлөөт зах зээл нь байгалиасаа тогтворгүй ба капиталистууд өөрөө өөрийнхөө дайсан нь байдаг тул ухаалаг улс төрийн Кейнс шиг эрхмүүд бизнесийн хүмүүсийг өөрөө өөрсдөөс нь аврах шаардлагатай хэмээн үздэг байжээ. Засгийн газрын хяналтыг зөв болгочихвол ( онцгойлон мөнгөний бодлого дээр) эдийн засгийн хөдөлгүүр мөнхөд нэгэн жигд асуудалгүй ажиллах болно гэв. Харин сонгодог эдийн засагчид болон Кейнс хоёулаа эдийн засгийг цаг шиг бодож байсан нь маш буруу хэмээн Йозеф Шумпетер үзэж байна.
Түүний хувьд “ зах зээлийн тэнцвэрт байдал” гэж байхгүй. Зах зээл янз бүрийн хурдтайгаар байнга өөрчлөгдөж ирсэн, хэзээ ч нэгэн хэвийн байгаагүй. Шинэ араг барил, нээлт ололтууд одоо байгаа зүйлсийг байнга хөгжүүлж ирсэн нь засгийн газар эдийн засгийг машин унаж байгаа юм шиг удирдах боломжгүй гэдгийг илтнэх юм. Америкийн тэргүүн баячуудын THE FORBES 400 жагсаалт болон дэлхийн тэрбумтнуудын жагсаалт Шумпетерийн зөв болохыг батална. “Эдийн засгийн тоглогч” нар бол эдийн засгийн хөдөлгөгч хүч юм.
Засгийн газар тэдгээрийн бизнеёийн үйл ажиллагаанд саад болох эсвэл цэцэглэн хөгжих орчныг бүрдүүлж өгч чадна. Энэ бол илэрхий ойлгомжтой зүйл боловч дэлхийн эдийн засагчид үүнийг ухаарахгүй л байна. Төрийн удирдлагууд болон эдийн засагчид эдийн засгийг сэргээх юм шиг мөнгөний бодлогын талаар хангалттай ярьж байна. Гэтэл асар их татварын дарамтан доор хавчигдмал хууль журам, нүсэр их засгийн газрын зардлаас болж эдийн засаг удааширч, буурсаар байна.
Дахин сануулахад Засгийн газар баялгийг бүтээдэггүй юм. Тэд баялгаас татвар, зээл болон инфляцийн хэлбэрээр нөөц цуглуулдаг. Инфляци нь нэг төрлийн татвар хэмээн Кейнс энэ удаа зөв хэлжээ. Манай жагсаалтад орсон эрхмүүд хөгжил цэцэглэлт болон амьдралын илүү стандартыг авч ирэх нэн чухал хүмүүс гэдэгт ихэнх улс орны Засгийн газрууд дургүйцдэг. Засгийн газар нь эдгээр эрхмийн бүтээсэн зүйлээс ашиг авахыг хүсдэг мөртлөө хэн нэгний бүтээсэн бүтээл нь түүнийг баян болгоход дургүй байдаг гаж тогтолцоотой аж.
Эх сурвалж: "Forbes Mongolia" сэтгүүл