19-р зууны Францын төрийн зүтгэлтэн Алэкс Дэ Тоэквуэвилл (Alеxis de Toequeville)“ФРАНЦ ӨВЧИН” гэдэг нэр томьёогоор төрийн ардчилалын эсрэг үйлдэж байгаа төрийн гэмт хэргийг илчилж, Францын төр Францын ард түмний эсрэг гэмт хэрэг үйлдэж байгааг сануулж, ард түмэн төрдөө хяналт тавьж, ард түмний эсрэг гэмт хэрэг үйлдэж байгаа үйлдэлийг зөвхөн Францын ард түмний мэдлэг болон эрдмээр бүтсэн ухамсараар эмчилж чадна гэж дүгнэсэн байдаг.
Монголын төр хүндээр өвчилсөн нь тодорхой болж байна. Монгол улсын парламент, эдийн засгийн ил тод байдлын тухай хууль, өршөөлийн тухай хуулийг ээлжит бус чуулганаар батлаж, төрийн нэр барьсан авилгачдыг өршөөхөөр хуульчилсан нь Монголын төр Монголын ард түмний эрх ашгын эсрэг санасан бүхнээ сэтгэлчилэн бүтээж байгаад Монгол улсын төрийн тэргүүн хориг тавьхаа мэдэгдлээ.
Монголын ард түмний эсрэг гэмт хэргийг Монголын төр л хийдэг, дотоодын дайсан гадаадын дайснаас аюултай болж байна гэж төрийн тэргүүн анхаарууллаа.
Монголын төрийг феодалжсан, авилгажсан, зохион байгуулалттай гэмт хэргийн тогтолцоо бүрдсэн, ёс суртахуунгүй болсон, хүмүүнлэг чанараа алдсан, мэдлэг боловсролгүй, мухар сүжигжсэн зэрэг хүнд "өвчин" туссаныг төрийн тэргүүн оношлоод, шуурхай эмчилгээ хийхээс өөр арга байхгүй гэдгийг ард түмэндээ мэдэгдлээ.
Энэ өвчнийг эмчилхэд зөвхөн ард түмний ухамсар л хангалттай. 19-р зууны Францын төрд туссан өвчнийг Францын ард түмний ухамсар эмчилсэн гэдгийг түүх нотолдог юм.
Алэкс ДэТоэквуэвилл хэлэхдээ: 1789 оны Францын хувьсгалаас хойш Франц орон маш хүнд өвчинд нэрвэгдэв. Францын нийгэм хүчирхийлэлийн нийгэм болсон. Эрх чөлөөний далавч дор дарангуйлал газар авсан. Францын нийгмийн хэв журам алдагдаж, амар тайван амьдрал байхгүй болсон. Ядуурал газар авч, амьдарлын эрхээр боолчлолын нийгэм тогтсон. Бүх юм сайн сайхан болно гэж итгэж байтал Францын ард түмэн мухардалд орсон. Бардам байснаа хулчгар болсон. Бидний хийж чадахгүй зүйл байхгүй гэсэн оргилуун сэтгэлтэй байснаа хулчгар болсон. Итгэлтэй байснаа эргэлзэх болсон. Тэмцэгч байснаа шантрагч болсон. Мах яснаас бүрдсэн бие Францын хүний хүсэл, ёс суртхуунаас хүчтэй болсон. Хүчирхийлэл, сүрдүүлэг нь Франц үндэстний соёл болсон. Мэдлэгийг эрхэмлэдэг байснаа мухар сүсэгийг эрхэмлдэг болсон. Төрийн өндөр албан тушаалтны дээрэм үндэстний соёл болж төлөвшсөн. Эрх чөлөө нэрийн доорхи дарангуйлал бас Францын соёл болж байна. Францын төр бүхнийг гартаа атгаж байна. Бүхнийг урьдчилан таамаглан мэддэг болсон байна. Бүхнийг захиран зарцуулж, ард түмний засаглалыг хог болгосон.
Энэ өвчин бол маш хүнд өвчин, эмчлэхэд маш урт хугцаа шаардлагтай байж магадгүй. Энэ өвчнийг анагаахад Франц Үндэстний Сэргээн Мандал (Хүнээс эрхэм зүйл энэ дэлхий дээр байхгүй, хүн нь хаан ба шашны боол биш, хүн өөрийн нь эзэн гэсэн хувьсгал), Соён Гэгээрүүлэх Хувьсгал (мэдлэг ба ёс суртхууны хувьсгал) Франц өвчнийг анагаана.
Ардчилал нэртэй дарангуйлал аюултай. Эрх чөлөө нэртэй дарангуйлал бүр аюултай гэж Францын ард түмэнд сануулсан байдаг. Учир нь ёс суртхуунтай хүн сул дорой болж харагддаг. Мэдлэгтэй хүн шизофринтэй болж харагддаг. Эрх тэгшийг эрхэмлэгч хүн нялхсаг болж харагддаг. Эх оронч хүн хийрхэлтэй болж харагддаг. Эрх чөлөөг эрхэмлэгч хүн анархист болж харагддаг. Бөгс долоогч хүн үнэнч болж харагддаг. Мөнгөтэй хүн эрхэм болж харагддаг. Эрх мэдэлтэй хүн эзэн болж харагддаг. Хуйвалдаан бол үнэт зүйл болж харагддаг. Тэнгэрлэг байх нь дорой болж харагддаг. Шудрага ёс номлол болж харагддаг. Ингээд нийгэм тэр чигтээ ардчилал болон эрх чөлөөний нөмрөгтэй боолын нийгэм болж тогтдог гэж дүгнэжээ.
Ардчилалд арчилгаа хэрэгтэй !!!
С.Тулга