Монгол Хэл Соёлын Хүрээлэн болон Монсудар хэвлэлийн газраас Монгол хэл соёл хэмээх цуврал өврийн толийг эрхлэн гаргасан билээ. Уг цувралаас та бүхэндээ танилцуулж байна.


Монгол хэлний өвөрмөц хэлцийн толь

Зохиогч:  Г.Сүлд-Эрдэнэ

Үнэ: 6900₮

Танилцуулга:  Энэхүү толь нь тус цувралын 1 дэх бүтээл болно.

Уг бүтээл нь 4000 гаруй хэлцийг тайлбарлаж, толгойлсон үгд хамаарах хэлцүүдийг жагсаан оруулсан. Мөн монгол хэлний өвөрмөц хэлцийн санг бүрэн хамарсан, хэрэглэхэд  хялбар байх үүднээс хэлцийг цагаан толгойн дэс дарааллаар жагсаасан, утгаар зүйлчлэн ангилсан болно.

Хэлцийн үүсэх болсон гарлын шалтгаан, соёл сэтгэлгээний талаас учир холбогдлыг тайлбарласан давхар танин мэдэхүй, хэрэглээний болоод эрдэм шинжилгээний чухал ач холбогдолтой бүрэн толь бөгөөд хэрэглээний утгаар зүйлчилснээрээ чухал шинэлэг бүтээл юм.

 


Монгол бичгийн дүрс ялган бичих үгийн толь

Зохиогч:  Т.Ганзагас, Н.Даш

Редактор: С.Чулуунпүрэв

  Үнэ: 5900₮

Толийн танилцуулга: Энэхүү толь нь тус цувралын 2 дахь бүтээл болно.

Дүрс ялган бичих үгсийг бичихэд тусгайлсан дүрэмгүй зөвхөн уламжлалыг баримтлан утгаар нь ялган дүрс хувиргалгүй бичих тул тэдгээр үгсийг нүдлэн тогтооход зориулан түүвэрлэсэн тусгай толь бичиг зайлшгүй хэрэгтэй юм. Дүрсээр ялган бичдэг үгсийг судалж мэдэх нь олон талын ач холбогдолтой.

Монгол бичгээр зөв бичиж сурахад төдийгүй сэтгэн бодох чадварт нөлөөлөхүйц уг толь нь монгол хэл, бичгээ сурч буй хүмүүсийн сургалтад хувь нэмэр оруулна гэж найдаж байна.

Монгол бичгийн уламжлалт бичлэгтэй толь

Зохиогч:  Т.Ганзагас

 Редактор: Н.Даш

Үнэ: 5900₮

Толийн танилцуулга: Энэхүү толь нь тус цувралын 3 дахь бүтээл болно.

Олон зуун жилийн туршид бичлэг нь зүгширч, хэвшин тогтсон бичлэгтэй үгсийг түүвэрлэн бүтээсэн уг толь нь 1500 орчим толгой үгийн сантай. Уламжлалт бичлэгтэй үгсийн ихэнхийг харь гаралтай үг, амьтан ургамлын нэр, авиа болон дүрс дуурайх үгс, аялга үгс эзлэх бөгөөд эдгээр үгээс тухайн үгийн  гарлыг нягтлан тольдох боломжтой юм.


Монгол бичгийн бичлэг ижил үгийн толь

Зохиогч:  Н.Даш

Редактор: С.Чулуунпүрэв

Үнэ: 6900₮

Толийн танилцуулга: Энэхүү толь нь тус цувралын 4 дэх бүтээл болно.

Монгол бичгээр зөв бичиж сурахад хялбар болгох үүднээс 1500 орчим бичлэг ижил, дуудлага өөр үгсийг түүвэрлэсэн уг толь нь монгол бичгээр үгийг үл эндүүрэн уншиж бичиж сурахад төдийгүй эх хэлний үгийн баялгаа нэмэгдүүлэхэд ач холбогдолтой юм.

  Худалдаалагдаж буй газар: “Интер ном” номын дэлгүүрийн бүх салбараар

Холбоо барих утас: 11-329962, 99060901