Ардчилсан нам 2012 оны УИХ-ын сонгуулиар УИХ-ыг атгаж Засгийн газраа байгуулаад 2013 онд Ерөнхийлөгчийн их суудлыг эзэгнэснээр Засгийн бүх эрх эл намын мэдэлд шилжээд байгаа. Засаглалын дээд эрх Ардчилсан намд бүрэн шилжсэн энэ нэг жилийн хугацаанд сэтгэл түгшээсэн, Монгол түмний ундууцлыг хүргэсэн айхавтар үйл явдлууд, сүрхий аюулууд буурсангүй, харин ч улам эрчимжиж буйг хэлвэл зохино.

Ялангуяа гадны колоничлогчид Монгол улсад эдийн засгийн хүч чадлаа улам зузаалж гадаад бодлогоор, тодруулбал гадаад хөрөнгө оруулалт (лиценз, хувьцаа, тусгай зээл, бонд)-аар, экспорт, импортын үнийн индексийн тохуурхлаар, нэмүү өртгийн далд алдацын том урсгалаар, мөнгө угаалтаар, тархи угаалтаар, хуулийн завхруулгаар яаж хорлонтой тоглодгоо Монголын ард түмэнд нотолж харуулаад байна.

Монжооч зах зээлийн хувьсгалын аюултай хөшүүргүүдийн нэг бол үндэсний төгрөгийн худалдан авах чадварыг навс унагах явдал мөн гэдэг нь бодит амьдралаар нотлогдоод байгаа. Үндэсний төгрөгийн худалдан авах чадвар юуны өмнө манай асар их алтны нөөц дээр сүндэрлэж босох ёстой байв.

1990 оноос өмнө монголчууд бидний сэтгэл оюунд үндэсний төгрөгийн худалдан авах чадвар заавал Америк долларын ханшинд хэмх нүдүүлж байнга унах тийм хувь тавилантай байх ёстой гэсэн ойлголт огт байгаагүй.

Гэтэл Зөвлөлтийн олон арван жилийн далд колоничлолд монгол төгрөгийн худалдан авах чадвар Зөвлөлтийн алтан рублийн ханштай өвөрмөц тэнцвэрлэг харьцамжинд байсан ч гэсэн экспорт, импортын барааг, түүхий эд, нефть бүтээгдэхүүн, машин тоног төхөөрөмжийн рублийн үнэлгээг монгол төгрөгөнд тусгай тохиролцоот итгэлцүүрүүдээр шилжүүлдэг явдал цаанаа айхавтар бодлоготой шүтэлцэж байсныг 1960-аад оны дунд үеэс мэдрэгдэж эхэлсэн.

Улс ардын аж ахуй соёлыг хөгжүүлэх жилийн болон таван жилийн төлөвлөгөөг чухамдаа улс ардын аж ахуйн төлөвлөгөөт баланс болон нийгэм - эдийн засгийн бодлого хоёрын уялдаан дээр тулгуурлаж зохиодог практик амилснаар Монголын үндэсний өргөтгөсөн нөхөн үйлдвэрлэлийн олон асуудлууд, олон нууцлаг шүтэлцлүүд, олон зөрчлүүд улам бүр бидний анхааралд өртөгддөг боллоо.

Тэр үеэс л бид Монголын эдийн засаг бол хараат эдийн засаг гэсэн ойлголт бидний оюун ухааныг эзэмдэж эхэлсэн. Ялангуяа, 1963-1964 онд Монгол - Зөвлөлтийн гадаад худалдааны балансыг үндэсний нөхөн үйлдвэрлэлийн өндөрлөгөөс задлан шинжилж түүний цаана бидний санаанд оромгүй нууцлаг бодлого далдлагдаж байсан нь зугуухнаар илчлэгддэг боллоо.

Хожим 1990 оны Ардчилсан хувьсгалын онол, бодлогыг бэлтгэхэд гадаад худалдааны балансын дүн шинжилгээн дээр тулгуурласан чухал нэг томъёоллыг гаргаж тавьснаа хэлэх нь зүйтэй байх. Энэ нь юу гэсэн томъёолол байсан бэ гэвэл Монгол улс ямар ч өргүй улс, үлэмжийн авлагатай улс хэмээсэн зарчмын томъёолол билээ.

Монголын экспортыг зориуд дэлхийн зах зээлийн үнээс доогуур үнээр үнэлж, манай экспортыг үлэмжийн алдагдалтай хэмээн хохироодог горим тогтож байсан нь илчлэгдлээ. 900 рублийн Монголын экспорт дээрх үнийн зөрүүнээс болоод 300 рубль дээр буудгийг бид хэлээд байгаа юм.

3 рублийн үнэтэй барааг 1 рублиэр үнэлнэ гэсэн үг. 9 рублийн үнэтэй тарваганы арьсыг 3 рублиэр үнэлэхэд бид ямар хэмжээний алдагдал гарах вэ гэдэг нь хэн бүхэнд ойлгомжтой болох биз. Гэтэл гадныхан импортынхоо барааг дэлхийн дундаж үнээс дээгүүр үнээр үнэлж, бидэнд тулгадаг.

Ингэж үнийн тулгалт хийхдээ бас нэг далд аргыг хэрэглэдэг. Тухайлбал Монголын экспорт 900 байсныг 300 дээр буулгаж энэхүү 300-гаа 1.5 дахин нугалж, 450 болгоно. Ингээд 450 нь 300-аас 150-иар илүү болчихдог. Ингээд гадаад худалдааны баланс маань цаг ямагт 150-ын алдагдалтай болж энэхүү 150-ыг бид барааны зээлээр авах хэрэгтэй болдог.

Ингэж том гүрэнтэй хийх гадаад худалдаанд экспортын барааг гаргаж алдагдалд ороод дараа нь том гүрний барааг худалдаж авах гэж барааны зээлийн өрөнд унадаг хачирхалтай харьцамж Монгол-Зөвлөлтийн гадаад худалдааны балансын цаана далдлагдаж байсныг бид 1963-1964 онд олж тогтоогоод манай эдийн засаг бол социалист эдийн засаг биш, чухамдаа айхавтар хараат эдийн засаг болчихжээ гэдэг нь мэдрэгдсэн.

Бид үүнийг ийнхүү ярихдаа том гүрэн бага буурай орнуудтай харьцахдаа гадаад худалдааны балансыг өөрсөддөө ашигтайгаар, буурай орны хувьд үлэмжийн алдагдалтай байлгахаар эдийн засгийнхаа хамтын ажиллагааг, худалдаа наймааг зохицуулдаг. Аль ч оны статистикийн эмхтгэлийг аваад үзээрэй.

Түүн дотор Монгол-Зөвлөлтийн болон Монгол - Оросын гадаад худалдааны баланс монголчуудын хувьд дандаа алдагдалтай байдаг. Үндэсний нөхөн үйлдвэрлэлийн үр ашгийг тооцоолдог болсноор бид гадаад худалдааны үр ашгийг яагаад хэт доогуур тогтоогдсон шалтгааныг ийнхүү дээрх арга зүйгээр олж мэдлээ.

Хожим нь энэ нь Ардчилсан хувьсгалыг зайлшгүй хийх, гадаад харилцаанд, гадаад худалдаанд дээд үнэнд тулгуурласан жинхэнэ шударга ёс төлөвших шаардлагатай гэдгийг бид гаргаж тавьсан билээ. Өнөө үед манай гадаад худалдаанд ч тэр, гадаад хөрөнгө оруулалтын санхүүжилт дээр ч тэр, шударга бус ёс хэт давамгайлсан учраас бид 1990 оноос хойшхи том өөрчлөлт шинэчлэлийг чухамдаа монжооч зах зээлийн хувьсгал гэж нэрлэсэн.

Ийм нэр томъёонд МАХН ч, Ардчилсан нам ч, МАНАН-гийн удирд-лага ч хэзээ ч тааламжтай хандаж байгаагүй. Тэгээд ч зогсохгүй тэд гадны гурван давхар далд колоничлол гэсэн томъёололд үнэнхүү бачимдан уцаарлаж явдгийг ч бид мэддэг байсан. Манай улсын жинхэнэ бодит нүүр царай бол монжооч чөлөөт зах зээл, далд колоничлол, нэмүү өртгийн асар их нууцлаг урсгал, баян ядуугийн ялгааны даамжрал гэсэн лут лут стратегийн шинжит аюулуудаар тодорхойлогддог болжээ.

Өнөө үед ялангуяа 2013 онд бидний саяын дурьдсан аюулууд цогц байдлаар илэрч монголчуудын сэтгэл зүрхийг түгшээн зовоож байгаа. Намын лийдрүүд, төрийн эрх баригчид, Америк долларын ханш 1500 төгрөгөөс давчихлаа, тэгээд цаашдаа 1800 төгрөгт хүрч магадгүй гэж айцгааж, дахин нэмж боондын зээл авъя гэж ярьцгаадаг болсон.

Монжооч зах зээлийн хувьсгал ямар аймшигтай хувьсгал байсныг манай элит баян дарга ангийн гайхамшигт баатрууд мэдээгүй явсаар 1990 оны гуравхан сар үргэлжилсэн Ардчилсан хувьсгалыг далд хуйвалдаанаар сэм зогсоолгож, бас 2012 оны УИХ-ын сонгуультай давхцуулсан МАХН-МҮАН-ын өрнүүлсэн "Шударга ёс"-ны хувьсгалыг саармагжуулан "лут цурам"-нд Ардчилсан намынхан гадны колончлогчтой хамтарч оруулаад байна.

Эрх баригч Ардчилсан нам маань гадны колончлогчдод гадаад бодлогоо улс төрийн бодлогын хамт атгуулчихсан гэдгээ ухаарахгүй л явна. Үүний нэг чухал илрэл нь америк долларын ханш чангарсантай холбоотой болсон төдийгүй, үндэсний төгрөгийн худалдан авах чадвар бүр навсайтлаа унасантай шууд уялддаг болсныг бид хэлэх учиртай.

Гадныханд гадаад бодлогоо улс төрийн бодлогын хамт алдсаны бас нэг илрэл бол гадаадын колончлогчид зориуд Монгол Улсад оруулдаг хөрөнгө оруулалтынхаа хэмжээг багасгаж байгаа явдал мөн. Үүнийг бид гадаадын колончлогчдоос Монголын төрд үзүүлж байгаа дарамт, том тулгалт хэмээн үнэлэх учиртай.

Гадаадын хөрөнгө оруулагчид бол тогтвортой хөгжил, тогтвортой хамтын ажиллагаа гэдгээр далимдуулж далд луйвраар улайм цайм тулгаж хэрэгжүүлдгийг "Хөх толбо" сонины 2013 оны №21-д тус сонины Зөвлөлөөс зон олондоо толилуулсан чухал нийтлэлээс бид нэгэн ишлэлийг толилуулъя.

Үүнд: "Ардчиллыг хөгжүүлнэ гэдэг бол тоглоом байжээ. Авлигатай тэмцэнэ гэдэг тоглоом явж байна. Ядуурлыг бууруулах биш, өсгөх тоглоом явжээ. Одоо бүх юм хөгжил нэртэй. Энэ олон хөгжлүүд бидэнд хөгжил биш ядуурал гуйланчлалыг авчирч байна. Бид өрнөдийн кодыг тайлж уншдаг боллоо. Бизнес гэдэг наймаа арилжаа гэдэг боловч луйвар дээрэм гэж ойлгох боллоо."

"Хөх толбо" сонины зөвлөл манайд өрнөсөн 23 жилийн гол үйл явцуудыг зарчмын хувьд дүгнэж, ардчилал нь тоглоом, ядуурал бол тоглоом, хөгжил бол гуйланчлал, бизнес нь луйвар дээрэм болчихжээ гэсэн лут үнэлгээг тун энгийн бөгөөд хэнд ч ойлгогдохоор гаргаж тавьсныг хэн ч буруу үнэлгээ гэж хэлэхгүй л болов уу.

"Хөх толбо" сонины зөвлөл тус сонины энэ оны №21-д "Хадгаламж Банк"-ны дампуурал ба Вашингтоны тохуурхал гэсэн нийтлэлээр монжооч зах зээлийн хувьсгалын эхлэл яаж тавигдсаныг монголчууд бидэнд анх удаа толилуулсныг бид онцолж дурьдах ёстой.

Тухайлбал сүүлийн 23 жил манай улсад 30 банкыг дампууруулсныг дурьдаж, бас ерөнхий сайд С.Баяр олон сая долларыг Эрдэнэт үйлдвэрээс Жаст компанид шилжүүлсэн гэдгийг дэлгэж энэ компанийн лут эзэмшигчдийн нэг нь С.Баяр байсныг монгол түмэнд дуулгаад байна.

Хадгаламж банкийг авахаар АПУ-гийн Батхүү нь М-Си-Эс-ийн Оджаргалтай хуйвалдсан тухай, Хонгконг дахь Английн нэгэн компани М-Си-Эс-ийн нэрээр Олон овоотын ордыг авч байгаа тухай мэдээлээд байна.

Хамгийн гол нь "Хөх толбо" сонины зөвлөл "Хаадаас комиссаруудаар дамжин капиталистуудад очсон шинэ Монголыи тухай" судлаач Моррис Россаби туурвисан номонд "Вашингтоны тохиролцоог Монголд шууд хэрэгжүүлсэн Монголын 50 гол анд нөхдөө нэрлэсэн байна" гэж онцолж тэдний 16-ынх нь нэрийг дурьдав.

Вашиигтоны тохиролцоо бол нууц тохирхолцоо байсан бөгөөд Монголыг хэрхэн хувааж авах тухай төлөвлөгөөг "...бүх салбараар нэгэн зэрэг дайны үеийн төлөвлөгөө маягаар" яаралтай хэрэгжүүлж. эхэлсэн ба ийм төлөвлөгөө бүр "1990 онд ОУВС-гийн ширээн дээр" байсныг ноён Россаби дурьдлаа.

"Вашингтоны нууц тохиролцоо нь ...чөлөөт зах зээл, ардчилал нэрийн дор явуулах хуйвалдаан" байсан бөгөөд уул хуйвалдааны гайхамшигт баатруудаар юуны түрүүнд Монголын 16 лийдрийг тунхаглав. Тухайлбал Монгол Улсын анхны ерөнхийлөгч П.Очир-бат, Монгол Улсын хоёр дахь ерөнхийлөгч Н.Багабанди өргөмжлөгдсөн төдийгүй Монгол Улсын таван ерөнхий сайдын нэр хүндэтгэлтэйгээр бичигджээ.

Тодруулбал Д.Бямбасүрэн, П.Жасрай, М.Энхсайхан, Р.Амаржаргал нарыг хэлж байгаа. Үүнээс гадна Да.Ганболд цочир эмчилгээиий гүйцэтгэгчээр, Ц.Элбэгдорж "банкны системийн их хямралыг эхлүүлэгч"-ээр, Баабар тархи угаагчаар цоллуулсан байна.

Бид судлаач М.Россабийи номны цаад санааг зон олондоо толилуулахдаа Монжооч зах зээлийн хувьсгал нь эцсийн дүнд Монгол Улсыг дэлхийн том том колончлогчид хэрхэн яаж хувааж авах маш нууц тохиролцоо, дайны үеийн агуу түрэмгий төлөвлөгөө, чөлөөт зах зээл ардчилал хоёроор хэрэгжүүлсэн мундаг хуйвалдаан байсан ажээ хэмээх дүгнэлтийг толилуулах учиртай. "Хөх толбо" сонины зөвлөл: "Бид өрнөдийн болон барууны кодыг тайлж уншдаг боллоо" гэв.

Тус сонин өнгөрсөн он жилүүдэд 827 сониныг гаргахдаа улс төрийн багагүй туршлага олсоор яваад Өриөдийихний явуулдаг нууцлаг бодлогын болои элдэв явуул-гуудын коодыг тайлдаг аргыг мэдсэн гэлтэй. Бид үүнийг бодит баримтан дээр тулгуурлаж ийм коодын учрыг зон олондоо толилуулах шаардлагатай гэж үзэв.

"Хөх толбо" сонииы энэ №20-д "Та Тагнуулын төв газрын сайн дурын ажилтан мөн үү?" гэсэн гарчигтай нийтлэл хэвлэгдсэн. "Бидний өдөр тутмын амьдралын ихэнх хэм хэмжээ нь Тагнуулын төв газрын тусгай журам дүрэм дэгийн дагуу явж байиа" гэдгийг 16 томъёоллуудтай холбосныг дурьдвал: "Эх орноо хайхардаггүй", "Эцэг эхээ ойшоодоггүй", "Элэнц дээдсээ хайхардаггүй", "Өрнийн соёлыг сохроор шүтдэг", "Шашныг сохроор дагадаг", "Тансаглахыг хүсдэг", "Бэлэнчлэхийг хүсдэг", "Бие сэтгэлээ дайчилдаггүй", "Жийп унаж кока кола уудаг", "Гараа хөдөлгөхийг хүсдэггүй", "Алдар нэр, албан тушаалд дуртай", "Архи ууж агсан тавьдаг, "Шөнөжин тэнэж өдөржин унтдаг", "Зугаа цэнгэлд дуртай", "Сүнс номлогч", "Сэтгэлээр тоглогч" зэргийг дурьдахдаа эдгээрийн цаана далд сүлжээ байдгийг, ийм сүлжээний кодыг олох шаардлагтайг бид тодорхой жишээн дээрээс зон олондоо толилуулъя.

Саяын дурьдсан 16 томъёоллын заримд нь давхардсаи санаа байгааг засаж албан тушаалыг алдар нэр гэдгээс ялгах шаардлагатайг хэлэх нь зүйтэй болов уу. Ингээд бид мөнөөх сүлжээ рүүгээ саяын 16 томъёоллоо эрэмбэлэн байрлуулах учиртай. Юуны өмнө "албан тушаал", "тансаглал", "алдар нэр" гурвыг дээрх сүлжээний гол зангидагч хэмээн тодорхойлох ёстой.

Ялангуяа албан тушаал нь шашин дагах, өрнийн соёлыг шүтэх явдалтай айхавтар холбогддог боллоо. Жишээлбэл, манай бүх эрх баригчид, намын лийдрүүд барууны соёлыг магтаж, шарын шашныг биширч тархи толгойгоо захируулдаг болчихжээ. Үүнтэй уялдаж гурван айхтар уршиг гардаг, тухайлбал шашныг дагах нь "өвөг дээдсээ мартахад хүргэдэг", том албан тушаал нь "эх орноо голоход", өрнийн соёлыг шүтэх нь "эцэг эхээ гомдооход хүргэдгийг" бид хэлэх ёстой.

Сүлжээний гол байрлал дээр бид албан тушаалтай холбогдуулж тансаглал алдар нэр хоёрыг байрлуулсан. Тэгвэл тансаглал иь "архидалт, зугаа цэнгээлтэй" хол-богдож, улмаар шөнөжии тэнэж, өдөржин унтах зуршлыг амилуулдаг болов. Нөгөө талаар алдар нэр нь бие сэтгэлээ үл дайчлах, бэлэнчлэл, залхуурал гурвыг төлөвшүүлнэ. Үүгээр зогсохгүй өрнийн соёлыг шүтэх нь дарга сэтэртнүүдийн сэтгэлээр тоглогч болж хувирдаг.

Доктор П.Нэргүй Эх сурвалж: "Хөх толбо" сонин