Эцэг эхийн хуралд суув. Юу ч ойлгосонгүй, уучлаарай...


Өнөөдөр эцэг эхийн хурал болно гэсэн сүрхий зарын дагуу очлоо хүүхдийнхээ сургууль дээр. Тэгтэл бүх 5-р ангийнхны эцэг эхийг цуглуулаад 30 минутын бичлэг, утга авцалдаа муутай презентаци танилцуулав.

Санаа нь: Боловсролын яамны "хүүхэд бүрийг хөгжүүлэх" хөтөлбөрийг танилцуулж байгаа юм байх. Гэтэл 30 минутын бичлэгт нь тувт БШУ-ны сайд Гантөмөрийн дүрс, албан мэдэгдэл, хүүхдүүдийн дуу шүлэг...
Сургууль болгон дээр яамнаас уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх 2 нөхөр томилсон юм байх. Нөгөө нөхөр нь дараах утгатай юм ярив. - "Монгол суу ухаан"-ы дагуу боловсролд анхаарах болсон.
- Ишданзанваанчилын сургаалиар боловсрол бол өөрийгээ нээх бололцоо юм байгаа юм.
- Дээд эрэмбийн боловсрол олгохоор зорьж буй (Бат-Отгоны ярьдаг юм л яваад байлаа. Дүү нь юм бол уу гэж бодсон)
- Бүх хүүхдийг биш харин хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх хөтөлбөр юм байгаа юм.
- Ер нь боловсролын стандарт 2-р зэрэгт орж байгаа гол нь хүүхдийн хөгжил.
- 4 сургууль дээр өнгөрсөн жил явуулсан туршилтыг сайжруулаад одоо 700 сургуульд турших гэж байгаа.
- Сурагчдыг үйлээр дамжуулж сургах тогтолцоо хөгжинө.
- Үнэлгээг харьцуулж биш сурагчийг өөрөөр нь үнэлэх үнэлгээг нэвтрүүлсэн.
- Хүүхэд бүр уран яруу уншиж чадна, харин бүгд математик бодож чаддаг байх албагүй.
- Олон улсын түвшинд өрсөлдөхүйц боловсрол болгож байгаа. Энэ хөтөлбөр бол өмнөх бүх боловсролын шинэчлэл тэр дундаа кембрижийнхийг ч дотроо багтаасан. Тиймээс кембриж гээл бодчих....
- Сургалтын агуулгын хэмжээ багассан. Харин хичээлийн цагийг 7 цагаар уртасгасан...

За иймэрхүү л анзааны танилцуулга болсон. Тэгээд зуу зуун эцэг эх цуглуулчихаад асуулт хариулт авах цаг олголгүй шууд тараав...

Миний асуухыг хүсч байсан асуулт бол - концепци, философи нь хаанаа байгаам бэ. Үүнийхээ оронд сургуулийнхаа тоог нэмэлдээ. Нэг ангид 50-60 хүүхэд багтаж ядан сууж бна ш дээ. Тэр хүүхдүүдэд яаж багш нар нь хүрч, хөгжүүлж чадах юм бэ? Багш нар даалгавраа шалгах ч цаг гардаггүй ш дээ. Энэ хүүхэд бүрийг хөгжүүлэх хөтөлбөр чинь хэдэн жилийн настай туршилт байх вэ?

Заза энийг ямар сайд Гантөмөр харах юм биш. Харлаа ч ойлгох юм биш ямар...

Miigaa Dash