Төр болон улстөр хөгжилд хүргэсэн түүх байхгүй.
Төр ер нь консерватив байдаг бөгөөд олон хүний хамтын амьдралын дэг журмыг хангах зорилготой.
Монголчууд төр, улстөр 2 хөгжил цэцэглэлтийг авчирч, сайхан амьдарчихна гэж бурхангүй газраас бурхан эрж байгааг нь харвал Монгол хүн үнэхээр мэдлэггүй, харанхуйгаа харуулж байгаа хэрэг.
Авилгалд идэгдсэн, моралын гамшигт орсон улстөрчидтэй Монгол орны төр болон улстөр Монголын хөгжил цэцэглэлт, сайн сайхны төлөө юу ч хийж чадахгүй.
ХӨГЖИЛ ЦЭЦЭГЛЭЛТ, САЙН САЙХНЫГ ЗӨВХӨН МЭДЛЭГ Л АВЧИРДАГ ГЭЖ ХҮН ТӨРӨЛХТНИЙ ТҮҮХ БАТАЛЧИХСАН ШҮҮ ДЭЭ. ҮҮНИЙГ МЭДЭХГҮЙ БАЙНА ГЭДЭГ ҮНЭХЭЭР ХАРАМСАЛТАЙ.
Мэдлэгтэй нэг, хоёрхон хүн л хүн төрөлхтний хөгжил цэцэглэлтийн түүхийг бүтээсэн. Жирийн ард түмэн хаан адил амьдрах боломж нь мэдлэгтэй хүмүүсүүдээ олж илрүүлж, ажлыг нь хийлгэх нөхцөлөөр хангасан нь л хөгжил цэцэглэлд хүргэсэн шүү дээ:
1. Сократ, Плато Аристотел нар хүн төрөлхтөн мэдлэгтэй болж, академи гэдэг мэдлэгийн тасрашгүй ундарга болсон институтийг бүтээсэн нь өнөөдөр хүртэл хүн төрөлхтний хөгжил цэцэглэлтийг авч явна.
2. Тэмүүжин нэртэй Чингис Хаан хүн төрөлхтний түүхэнд байгаагүй хөгжил цэцэглэлт, энх тайванг авчирсан дэлхий дахинаа "ПАКС МОНГОЛИКА" гэж алдаршсан орчин үеийн дэлхийн тогтолцооны эхлэлийг тавьсан шүү дээ.
3. Сэргээн мандалтын үед агуу мэдлэгтнүүд хүн төрөлхтнийг өөрийн эзэн болж амьдрах боломж буйг нээж, бурханы боолоос чөлөөлж, хүнлэг хүн төрөлхтний түүхийг нээсэн түүхтэй.
4. Францис Бакон Англи орныг соён гэгээрүүлж, Исаак Ньютон хүн төрөлхтнийг шинжлэх ухаантай болгож, Жеймс Ватт, Адам Смит нар хүн төрөлхтнийг хөдөө аж ахуйн соёл иргэншлээс аж үйлдвэрийн соёл иргэншилд хүргэсэн шүү дээ.
5. Францын Жан Жак Руссо гэх мэт мэдлэгтнүүд хүн төрөлхтнийг ардчилсан төртэй байж болох түүхэн хуудсыг нээсэн шүү дээ.
6. Германы Кант, Хегел, Фербах, Карл Маркс нар хүн төрөлхтний өнөөгийн цэцэглэлтийн суурийг тавьсан шүү дээ.
7. Жорж Вашингтон, Адам Смит, Томас Жеферсон гэх цөөхөн хэдэн хүн өнөөдрийн хүчирхэг Америкийн Нэгдсэн Улсын төрийг байгуулсан шүү дээ.
8. Вандербилт, Карнеги, Рокефеллер, Ж.П. Морган гэх 4-хөн нөхөр 20 хүрэхгүй жилийн дотор хүчирхэг эдийн засагтай Америк орныг бүтээсэн шүү дээ.
9. Томас Эдисон гэсэн ганц л эр хүн төрөлхтний өрх болгоныг гэрэл гэгээтэй болгосон шүү дээ.
10. Тогтмол гүйдлийн эрчим хүч, хувьсах хүчний эрчим хүчнй аж үйлдвэрийг хүн төрөлхтөнд анх удаа Томас Эдисон, Николас Тесла 2 л бүтээсэн шүү дээ.
11. Хүн болгоныг машин гэх унаатай болгох түүхийг Хенри Форд гэж ганцхан эр бүтээсэн шүү дээ. Европын орнуудын хүн бүрийг машинтай болгосон цорын ганц Порше гэж хүн байдаг шүү дээ.
12. Хэдэн мянган жил Күнзийн догмад баригдсан Япон үндэстнийг орчин үеийн үндэстэн болгож төлөвшүүлэх түүхийг Мэйжи гэдэг нэртэй Япон эр эхлүүлсэн шүү дээ.
13. 5000 жил Күнзийн догмад баригдсан Хятад үндэстнийг орчин үеийн шинжлэх ухааны мэдлэгтэй ард түмэн болгож хөгжүүлсэн Моа Зэ Дун гэдэг нэг л нөхөр байдаг шүү дээ.
14. Хүн төрөлхтнийг мэдээллийн технологийн шинэ соёл иргэншилд оруулсан хүн 17-хон настай бацаан Билл Гейтс байсан шүү дээ.
15. Хүн бүрийг компьютертэй болгосон түүхэн хуудсыг бас л 17-хон настай бацаан Стив Жобс нээсэн шүү дээ.
16. Орчин үеийн биотехнологийн эрин үеийг 28-хан насан Роберт Свансон гэсэн баклаврын цол зэрэгтэй залуу бүтээсэн шүү дээ.
Таван Толгой, Оюу Толгой Монголыг хөгжил цэцэглэлтэд хүргэнэ гэж дээд доодгүй ярьж байгаа нь ямар гэнэн юм бэ?
МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ТОГТОЛЦОО АМИН СҮНСТЭЙ БОЛЖ, МОНГОЛ ХҮН БҮРИЙГ ДЭЛХИЙН МЭДЛЭГИЙН ЗАСАГЛАГЧ, ДЭЛХИЙН САНХҮҮГИЙН ЗАСАГЛАГЧ БОЛГОЖ ТӨЛӨВШҮҮЛСЭН ЦАГТ Л МОНГОЛ ОРОН, МОНГОЛ ХҮН ХӨГЖИЛ ЦЭЦЭГЛЭЛТ САЙН САЙХАН ИРЭХ НЬ ТОДОРХОЙ.
Төр феодалжна гэдэг нь моралын гамшиг тулгарна гэсэн үг. Сайн сайхан хэзээ ч ирэхгүй.
Хэрвээ Монголд эх оронч хүн байвал Монгол хүн бүрийг мэдлэгтэй болгох шинжлэх ухаан, боловсролд төсвийн 30 хувийг зарцуулах улстөр хийх ёстой. Тийм хүн гарч ирэх үү? Ай мэдэхгүй.
Монгол үндэстнийг философич үндэстэн болгоход ганцхан үнэн философич байвал хангалттай. Тэр үнэн философичийн ажлыг нь хийлгэх нөхцөлийг нь хангах хэрэгтэй.
ШИНЖЛЭХ УХААН ҮНДЭСТНИЙ ХҮСЛИЙН ТӨЛӨӨ ҮЙЛЧЛЭХ БОЛОХООС БИШ ҮНДЭСТЭН ШИНЖЛЭХ УХААНД СӨГДӨЖ БОЛОХГҮЙ.
Шинжлэх ухаан 20-р зуунд Монголд орж ирэхдээ шашны агуулгатайгаар орж ирсэн нь өнөөдөр Монголчуудыг баллаж дуусгаж байна.
Хүн төрөлхтөнд оюун болон бие (яс +мах) гэсэн 2-хон зүйл байдаг. Бие хаа сайгүй байдаг. Харин оюун үнэн мэдлэг суухгүй бол мянган тамд унах аюултай.
Том асуудалтай ард түмэн том философичийг үүсгэдэг гэдэг онол байдаг.
Түүхэн агуу домогтой, өнөөгийн агуу асуудалтай Монгол үндэстэн яаж дэлхийн түүхийн тавцанд гялалзаж гарч ирэх бол доо гэж Монгол хүн бүр асууж хүсч байгаа нь тодорхой. Хариулт нь ч амархан. Эх оронч нь Монгол үндэстнийг дэлхийн мэдлэгийн засаглагч үндэстэн болгох, дэлхийн санхүүгийн засаглагч үндэстэн болгохын тулд Монголын шинжлэх ухаан, боловсролыг дэлхийн төвшинд хөгжүүлэх санхүүгийн тогтолцоог үүсгэж, Монгол орныг Швейцар орон адил дэлхийн санхүүгийн төв болгож хөгжүүлсэн цагт санасан бүхэн сэтгэлчлэн бүтэж Монгол түмэн хөгжил дэвшилд хүрч, хүн төрөлхтний үлгэр жишээ бахархал болох нь тодорхой.
70 тэрбум лам хуварга цуглаж, 365 хоног уншлага уншсан ч Монгол оронд хөгжил цэцэглэлт ирэхгүй.
2 "Таван Толгой" биш 2000 "Таван Толгой" байв ч Монгол хөгжихгүй. Монголыг хуурахаа больё.
С. Тулга