Газар газрын баячууд тансаг машин, завь, орд харш, зарим нь эзэмшдэг арлаараа тансаглаж гайхуулна. Гэхдээ баян хүний амьдралд бэрхшээл мундахгүй. Төв Азийн өндөрлөгт Монгол улсын төвд оршдог нийслэл Улаанбаатараас далайн эрэг хүрч нарлаг сайхан наран шарлагын газарт очих юм уу тансаг завиар аялах гэвэл хамгийн багаар бодоход 7000 км зам туулах хэрэгтэй болно.

  • 1
    Гэхдээ өөрийн сонголт бас байна аа. Тэгээд монголын олигархи, нэг нь шар айрагны үйлдвэрийн эзэн, нөгөө нь зэс, нүүрсний уурхайн эзэн хоёр найз зургаан дугуйн дээрх завиар тансаглахаар шийдсэн байна. Тэр дугуйн дээрх яг ижил шахам хоёр тансаг байшин барьж тал нутгаар зугаалан, уул Алтайд ан хийхэд унадаг болж.


  • 2
    Mercedes Zetros 2733А 6x6 машин дээр байрлуулсан энэ тансаг сууц тус бүр хоёр өрөө, гал тогоо, усны өрөөтэй. Бүхий л өрөө нь тус бүр хоёр цонх, шумуулаас хамгаалах тортой. Мөн үнэт зүйл, зэвсэг хадгалах зориулалтын сейфтэй. Мебель тавилга, тоноглолууд нь алсын замд доргио чичиргээнээс хамгаалахаар тоноглосон.
  • 3
    Өмнөд хэсэгт байрлах зочны өрөө нь арьсан бүрээстэй зөөлөн диван, уулзалтын ширээтэй.
  • 4
    Ширээ нь бас зүгээр ч үгүй зочдод ор засахад зориулан эвхэгддэг зориулалттай.
  • 5
    Зочны болон унтлагын өрөөнд 40,46 инчийн хоёр телевизэр бий.
  • 6
    Арын хэсэгт том ор, шүүгээ бүхий унтлагын өрөө, усанд орох тасалгаа байна.

    Ариун цэврийн өрөөнд шүршүүр, суултуур, толь бүхий гурван хаалгатай шүүгээ байгаа. Энэ өрөө гантиг чулуун шалтай.
  • 7

    Гал тогоо нь цахилгаан зуух, богино долгионы зуух, хөргөгч, хөлдөөгч, бичил баар, кофе буцалгагч гээд айлын гал тогоонд байдаг бүх зүйл бүрэн.
  • 8
    20 литрийн бойлероор ус халаана. Цаг агаар сайхан байхад бол гадаа шүршүүр тавьж болно. Авч яваа 250 литр усаа шууд хэрэглэхгүй ариун цэврийн өрөө, гал тогоо гээд бүх зүйлд цэвэршүүлэг шүүлтүүртэй.
  • 9
    Цахилгаан мотороос гадна тус бүр 220 вольтын дөрвөн нэмэлт аккумлятортай болохоор цахилгааны хангамжид сэтгэл зовох зүйлгүй. Сансрын антенаар хиймэл дагуулын холбоо барина.Радио станц, дотоод Wi-Fi бас бий.
  • 10
    Зургаан дугуйн дээрх тансаг сууцны өргөн 2,70, урт нь 11,30, өндөр нь 4,20 метр. Даац нь 25 тонноос ашигтай даац 16 тонн. Машин цагт 89 км хурдална.

    Аа бас арын хэсэгтээ дөрвөн дугуйт, цаснаа явагч чарга ачих гараж бас байгаа.

  • 11
    Жолоочийн кабин бас эгэл биш. Жолоочийн унтах диван, тусгай агааржуулагч, хяналтын камертай. Кабины дээр 100 кг ачаа багтах аяллын тээшний сав байгаа.
  • 12
    322 морины хүчтэй 7,2 литрийн багтаамжтай ОМ 926 дизель мотортой.
    Mercedes Benz Zetros машины зургаан дугуйн дээрх энэ тансаг “байшин”-г германы Hartmann Spezialkarosserien Huenerkopf компаниуд тоноглосон байна. Эхний компани нь машиныг нь үйлдвэрлэсэн бол хоёр дахь нь дугуйн дээрх тансаг байшинг тоноглож бэлтгэжээ.
  • 13
    Далайд гарцгүй монголын саятнууд зургаан дугуйн дээрх ийм л тансаг “дугуйт завь”-иар аялж зугаалж, ан хийж байна даа хэмээн оросын ca-news.org сайтад бичжээ.