Монголчууд гэж яах гээд байгаа нь мэдэгдэхгүй үндэстэн байна. Өөрөөр хэлбэл, ойлгомжгүй үндэстэн. Харийнханд уусах, уусахгүй гээд буйн аль нь мэдэгдэхгүй. Оршино гэлгүйдээ гэтэл, монголчууд огт эсэргүүцэлгүй. Хүнээ (өвөр монголчуудыгаа) харамлахгүй мөртлөө эмээл, дээлээ харамлана. Хятад хийцийнх байв хэмээн манайхан гэнэтхэн дээлийнхээ энгэрийг солив. Тэгсэн атлаа бүгдээрээ хүний малгай- европ шляптай. Ингэхлээр ар монголчууд хэмээх үндэстний биш, харин эдийн үзэлтэй хүмүүс байх шиг.
Монгол Улсын монголчууд одоо үндэстнийхээ төлөө биш, еэвэн (еэ пинг)-ийг хамгаалан босох янзтай. Еэвэн (еэ пинг) идэж болох ч, өвөг дээдсийнхээ дурсгалыг хүндэтгээд бид идээнийхээ дээр залмааргүйсэн.
100-аад жилийн өмнө амьдарч байсан тэр өвөр монголчууд маань ямар ойлгомжтой, яасан тодорхой байж вэ: -/Түүхээ мартсан өвөр монголчууд 1845 онд ямар эвгүй байдалд орж байсан тухай франц хүний тэмдэглэл/. Өвөг дээдсийг маань хядсаны бэлэг тэмдэг болсон еэвэнг идэж болно, харин идээнийхээ оройд залж болохуу?! 1368 онд, эзэн суусан монгол цэргүүдийн эсрэг босох дохиогоо хятадууд еэвэн дотор нууж тараагаад бидний өвөг дээдсийг гэнэдүүлэн хядаж, Тогоон Төмөр Хаан амьд үлдсэн 60000 хүнтэйгээ амь зулбан зугтааж, Монгол нутагтаа эргэн ирсэн түүхтэй.
Өвөг дээдсийг нь хядсаны баяр "еэвэн сар"-ыг, түүхээ мартсан өвөр монгол ах дүүс маань 1845 онд тэмдэглэх гэж байгаад асар эвгүй байдалд орж байсныг барууны хүн ийнхүү тэмдэглэн үлдээжээ:"...Тэр цуст хувьсгалын тухай дурсамжнаас монголчуудын ой тойнд юу ч үлдээгүй бололтой тул, тэд одоо "Еэвэн Сарын" баярт өргөнөөр оролцож, өвөг дээдсийг нь дарсны баярыг, уг учирыг үл гадарлан, ийнхүү тэмдэглэж байдаг болжээ...Биднийг хятадуудаас сонссон "еэвэн сар"-ын түүхийг ярьж дуусахад эдгээр монголчууд цочин балмагдсан царайтай болчихсон байв. Залуус нь хоорондоо шивнэлдэнэ. Нөгөө өвгөн, гашуудлын нам гүмд автаж, толгойгоо гудайлган суухад, нүднээс нь том том нулимс урсаж байлаа..." (Аббе Гюк-ийн дээр бичсэнээс, хуудас 25, 26, 27, 28, "High Road in Tartary", Abbe Hucs, 1948, New York, Charles Scribner's Sons.)
Эсвэл хувь заяатайгаа эвлэрсэн ч юм шиг. Малаасаа доор явдалтай. Мал нь нутгаа гэх, монгол хүн харь луу тэмүүлэх. "-Хятадуудад л уусахгүй бол яахав" гэх шиг сонин сонин юм ярьдаг. Тархиа угаалган "хойд нас"-аа ярьж эхэлж байгаа үндэстэн үү, биш үү?
Сүүлчийн хүний үгээр бид үзэл бодлоо хийдэг ч юм шиг. Маргааш битгий хэл, цагын дараа ямар "үзэл бодол"-той байхыгаа өөрөө ч таахгүй.
Олон шашинтай. Манай "сүсэтнүүд" өглөө Ганданд, үдээс хойш христийн сүмд, орой нь бөөлүүлж суудаг.
Ажиглаж, ухаардаг бол, монгол үндэстнийг ирэх 25, 50, 75, 100... жилүүдэд Хэнтий, Хангай, Алтайнхаас нь ч өндөр даваанууд хүлээж байна. Тэднийг давахад ямар ч их техник, алт, мөнгө, банк, баялаг, сайхан орд харш, компьютер, замтай байх нь хангалтгүй. Тэд чинь цагаачдынх болно. Түүнийг өөр юмаар- үндэстнээ гэх их үзлээр л давбал давна. Гэтэл монголчуудад тэр үзэл, хүмүүжил нь байна уу?! Үндэстний үзэлгүй бол монголчууд магадгүй 50 жилийн дараа Монгол Улсдаа цөөнх болж 100, 200 жилийн дараа өт хорхой шиг олон харийнханд уусах нь!!!! 200 жилийн дотор манжуудыг бүрэн уусгасан хятадууд улсынх нь мөхлийг 70 жилийн дараа зарласан билээ. Манжийн сүүлчийн хаан Пү-И өөрөө хурлийз байсан гэдэг.
Хотод эр эм нь мэдэгдэхгүй залуус, хачин царайтай хүүхдүүд үзэгдэх болж - хэмээн мянгат малчин санаа зовон сууна. Харамсалтай нь, үндэстний үзэд, мэдрэмжтэй маань Монголд олон бил үү?
Монгол залуусыг, ялангуяа малчин залуусыг ажиглахад тэд голдуу шуурхай, шулуун хөдөлгөөн, ааштай боловч, харин үзэл, хүмүүжлийн хувьд мохоо, гэнэн, ойлгомжгүй...
Монголчууд дэлхийг донсолгож явсан нь, эсвэл, монголчууд агуу хүмүүс огт биш, гагцхүү тэднийг агуу удирдсанд байсан уу???
Үндэстнийхээ төлөө монголчууд хатуу байж, туйлширахаас өөр замгүйсэн. Хатуу байр суурь баримталдаггүй, туйлширдаггүй үндэстнээс харийнхан болгоомжилдоггүй, тийм үндэстний газар шороон дээр харийнхан давардаг нь ажиглагддаг. Туйлширна гэхээр Аль-Кайда элсэж, Талибанчууд шиг аашлахыг хэлэхгүй.
Атаман Семёнов "Монголчуудыг яг ирэн дээр нь ашиглах хэрэгтэй. Эс тэгвээс шалдаа буусан монголчуудыг босгох их хэцүү гэсэн байсан. Адуучин нэвтрүүлгийг хөтлөгч эрхэм "-Бүртгүүлэхдээ та нар агсам морь шиг загнаад байсан залуус та нар тэмцээний дундуур яагаад их мохоод байна" гэж байсан нь сонирхолтой л юм...
Нийтлэлч Алхана Болд. /ноорог дуусаагүй 27/.
Эх сурвалж: http://alkhanabold.blogspot.com
Алхана Болдын бусад нийтлэлийг http://alkhanabold.blogspot.com –оос уншна уу.