Монголчууд, ялангуяа манай улсын ШУА-ийнхан, монгол сэхээтэн гэх хүмүүс их мөнгө үнэртүүлсэн гадаадын төсөл, хөтөлбөр нэрийн дор Монголын эх түүхээ харь үндэстний түүх болгон бичих явдал нэлээд гарч буй тухай баримтыг тус сайтад өмнө нь нийтэлж байсан. Жишээ нь, манай судлаачид Казахстантай хамтарсан төсөл, хөтөлбөр гэгчээр их эзэн богд Чингис хаан ба XIII зууны монголчуудын төрийн түүхийг монголчуудад эзлэгдэж явсан түрэг-хипчак угсаатны үр хойчис казахуудад найр тавин, хуваалцах болсон талаар нийтэлсэн билээ (http://www.gashuun.mn/876). Тэгвэл, энэ удаа сэтгэл эмзэглэм асуудал хөндсөн бас нэг нийтлэл толилуулж байна. “Монголын түүхийн эзэд хэн нь вэ?” гарчигтай энэхүү нийтлэл монголчуудын түүхийг оролдож буй солонгосчуудтай холбоотой юм.

Монголын эрх баригчдын шийдвэрээр эх орны тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг, түүхт Халх голын сав нутагт олон улсын хөдөө аж ахуйн чөлөөт бүс байгуулах 500,000 га газрын асуудал өдгөө хурцаар тавигдаж байгаа билээ. Гэвч энэ асуудал хэдэн жилийн өмнөөс эхтэй ажээ. 2011 онд энэ нутагт солонгосчууд их хэмжээний газар худалдаж аваад, “Корё” гэх өөрсдийнхөө түүхэн нэрийг өгсөн нь Өмнөд Солонгос, Монголын цахим хэвлэлээр мэдээлэгдэж, монголчуудын дургүйцлийг төрүүлж байв.

Монголын газар шороонд яагаад Корё гэдэг солонгос түүхэн нэр өгөөд байгааг хөөж судлахад энэ нь санаандгүй зүйл биш болж таарч байна. Солонгосчуудын зүгээс Монгол болон Монголчуудын угсаа гарвалын түүхийг дахин бичиж, Монголыг өөрийн түүхэн газар нутаг, монгол-солонгос үндэстнүүд нэг угсаа гарвалтай мэтээр батлахыг оролдож, энэ ажилдаа манай улсын ШУА болон сэхээтэн гэгдэх хүмүүсийг аль хэдийн татан оруулсан байжээ. Дайны хажуугаар дажин гэдэгчлэн манай сэхээтэн нэр зүүсэн мэдэмхий хүмүүс Монголын түүхийг солонгосжуулж, нэмж сэглэх болсон. Жишээ нь, тэдний нэг, хятад, монголчуудыг нэгэн угсаатай болгож бичдэг нийтлэлч Баабар гэгч одоо монгол-солонгосын соёл-угсаа гарвалын асуудлыг тусгайлан оролдох болсон гэнэ (http://gashuun.mn/673).

Ингээд доорх нийтлэлд монголчууд бидний хувь заяанд холбогдсон ямар асуудал хөндсөнийг уншъя.

МОНГОЛЫН ТҮҮХИЙН ЭЗЭД ХЭН НЬ ВЭ?

Монголын тvvхийг оросуудын заавраар, тэдний эрх ашигт нийцүүлэн гуйвуулж бичдэг байсан цаг тун саяхан. Үүний нэг жишээ бол 1921 оны хувьсгалын түүх юм. Ерэн оноос өмнө манай тvvхчид 1921 онд Д.Сvхбаатар, Х.Чойбалсан нар тэргүүлэн Зөвлөлт улсын тусламжтайгаар Монголд коммунист хувьсгал хийсэн гэж бахдан бичдэг байв. Гэтэл хожим энэ тvvх худал байсан нь илэрсэн. 1921 оны ардын хувьсгал коммунист хувьсгал байгаагvй, энэ хувьсгалын ихэнх удирдагчдыг Зөвлөлтүүд өөрсдөө хөнөөсөн гэдэг нь одоо нэгэнт тодорхой болжээ. Ингээд ашгvй Монголын түүхчид өөрийн улсын түүхээ гадаад эзний заавраар бичдэг цаг өнгөрсөн гэж ойлгож байв. Гэтэл тийм биш байжээ.

Хэдхэн хоногийн өмнө Монгол Улсын Шинжлэх ухааны академи, Өмнөд Солонгосын Зvvн хойд азийн тvvхийн сан гэгч байгууллагатай хамтран Улаанбаатарт “Монгол-Солонгосын олон зуун жилийн харилцааны эрт, эдvгээ” гэсэн эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулжээ. Хурлын илтгэлvvдийн агуулга ерөнхийдөө Монгол, Солонгосын ард түмэн өнө эртнээс тусгай харилцаатай байсан тухай. Хурлын дараа талууд Монгол, БНСУ-ын хооронд тvvх, соёл, урлаг, улс төр, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжvvлэх, ингэхдээ тэр олон салбарын хамтын ажиллагааг хоёр орны түүх, соёлын харилцаанд тулгуурлан хөгжүүлэхээр шийдвэрлэсэн байна. Өмнөд Солонгос Монголын түүх, соёлыг ингэж онцгойлон анхаарна гэнэ. Ингэхэд солонгосчуудад Монголын түүх, соёл тийм их чухал юм уу?

Монголын түүх, соёлыг солонгос үндэстэнтэй нягт холбох Өмнөд Солонгосын сонирхолын цаана ямар зорилго байгааг Өрнөдийн судлаачид хэдийнээ анхааран судалж эхэлжээ. Тэдний нэг, Австралийн үндэсний их сургуулийн хятад-солонгос судлаач А.Ланков “Asia Times On-line” хэмээх сэтгvvлийн 2006 оны 9 дvгээр сарын 16-ны дугаарт энэ асуудлаар өгvvлэл нийтлvvлсэн байна. Түүний өгvvлэлд буурай хөгжилтэй Монголыг онилсон Өмнөд Солонгосын түүх, соёлын бодлогын жинхэнэ учрыг ил гаргажээ. Сvvлийн жилүүдэд Хятад, Өмнөд Солонгосын хооронд өнөөгийн Хятадын зүүн хойд муж, Хойд Солонгосын нутагт оршиж байсан Когурёо, Бохай улсын түүхийг өөрийн түүх болгон бичих өрсөлдөөн гаарч, энэ нь тус хоёр орны төрийн тэргүүний төвшинд ярьдаг асуудал болсон байна. Тухайлбал, 2006 онд Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Ро Мvхён Хятадад айлчлахдаа Хятадын ерөнхий сайд Вень Зиабао-той хоёр орны эртний түүхийн асуудлыг тусгайлан хэлэлцсэн нь олон хүний гайхлыг төрүүлсэн.

Хятад өөрийн зүүн хойд мужид оршиж байсан эртний Когурёо, Бохай улсын түүхийг судлах талаар их хөрөнгө хvч хаяж, томоохон төсөл хэрэгжvvлж байна. Гэтэл Өмнөд Солонгос ч үүний эсрэг дорвитой хөдөлж эхэлжээ. Ингээд өрсөлдөөн ширvvсэх явцад асуудал хоёр орны хүрээнээс хэдийнээ хальж түүх асар ихээр гуйваж эхэлсэн байна. Өмнөд Солонгосын “Донга Илбо” хэмээх төвийн өдөр тутмын сонинд бичсэнээр Өмнөд Солонгосын эрдэмтэд хамгийн шилдэг хамгаалалт бол хvчтэй довтолгоо гэсэн зарчмаар ажиллахыг засгийн газартаа сануулж буй. Ингэж ажиллаж чадвал Гожосёон, Бүёо, Гогурёо, Бохай хаант улсын түүхийг хамгаалж чадах төдийгvй, Монгол, Кидан үндэстний түүх Солонгосын тvvхийн нэг хэсэг болох ёстой ажээ.

Өмнөд Солонгосын эрдэмтэд сүүлийн жилүүдэд Солонгосын эртний түүхийн тухай хэд хэдэн ном гаргасан байх юм. Тухайлбал, Хандан Гоги (Hwandan Gogi) гэдэг сурвалж дахь үлгэр домгийн мэдээг ашиглан бичсэн “Солонгосын тvvх” гэдэг номд өгvvлснээр Төв азиас гаралтай солонгос үндэстний өвөг дээдэс одоогоос 9000 гаруй жилийн өмнө Солонгосын хойгоос Түвд хvртэлх өргөн уудам нутагт Хан-гvк (Hwan-guk) хэмээх гүрэн байгуулжээ. Есөн мянган жилийн өмнө хүн төрөлхтөн эзэнт гvрэн байгуулах нь бүү хэл чулуун зэвсгээсээ салаагүй байсан болохоор Хан-гvк гүрний түүхэд итгэх хvн ховор баймаар. Гайхалтай нь Өмнөд Солонгост залуус энэ мэт агуулгатай түүхийн номноос эх орныхоо түүхийг мэдэж авдаг болсон гэнэ. Сүүлийн жилvvдэд Өмнөд Солонгост агуу солонгос үндэстний үзэл хүчээ авч байна. Ялангуяа, солонгос үндэстэн Хойд азийн эзэрхэг нүүдэлчин ард тvмнээс гаралтай болох тухай үзэл Солонгост маш их дэлгэрчээ. Учир нь үүгээр дамжуулж Хойд азийн хvчирхэг vндэстний vр хойчис солонгосчууд түүхэндээ хэзээ ч Хятадад дээрлэхvvлж байгаагvй гэсэн ойлголтыг залууст суулгадаг байна. Тэр бүү хэл солонгосчууд бусад азиудаас дээд заяатай үндэстэн гэх vзэл хүртэл түгэжээ.

Барууны судлаачид Хятад-Өмнөд Солонгосын тvvхийн маргааныг азийн хоёр бар улсын бvс нутгийн улс төрийн тоглолтын нэг хэсэг гэж тайлбарлаж байна. Хятадуудын хувьд Когурёо, Бохай улсын тvvхийг өөртөө хамаатуулах нь олон vндэстнээс бvрдсэн Хятад гvрний эв нэгдэл, өнөөгийн статусыг хамгаалж, Хойд Солонгосын асуудлаар давуу байдлаа хадгалахад тустай. Харин Өмнөд Солонгос хэзээ мөдгvй унахад бэлэн Хойд Солонгосын дэглэмийн дараа гарч болох vйл явдалд ард тvмнийхээ сэтгэл зvйг урьдчилан бэлдэж байна. Ланковын харж буйгаар тvvхээ засаж бичих Хятад, Солонгосын өрсөлдөөн нь дэлхийн хамгийн тогтворгvй энэ бvс нутагт таамаглаж боломгvй аюултай vйл явдал өрнөж магадгvйн дохио болж байгаа юм. Ер нь аливаа vйл явдалд эхлээд ард тvмний сэтгэл зvйг энэ маягаар бэлдэх үзэгдэл нэлээд тvгээмэл ажээ. Ийм жишээнүүд бий. Адольф Гитлер дэлхийн 2 дугаар дайны өмнө дээд заяат ари vндэстний домог зохион Германы ард тvмэнд итгvvлж дөнгөсөн. Тэр vед Германы холбоотон Японд ч Азийг тэргvvлэгч япон vндэстний тухай vзэл гаарч байсан юм.

Солонгосчуудад Монголын тvvх, соёл тийм их чухал уу гэдгийн хариулт дараах маягаар тайлагдаж байна. Үнэндээ солонгосчууд Монголын тvvх, соёлд шунан татагдаж буйн учир нь Зvvн Ази дахь улс төрийн асуудалтай холбоотой ажээ. Харин Монголын судлаачид энэ тоглоомд аль хэдийн татагдан орсон. Эртний хятадын кvнзийн номлолт, ажилч хичээгvй солонгосчууд Монгол, Солонгосын тvvх, соёлын харилцаа болон хоёр ард тvмний гарал vvслийн асуудлыг судлан сурталчлах ажлаа бvр 20-иод жилийн өмнөөс эхэлсэн байдаг. 1990 оноос Өмнөд Солонгосын судлаачид Монголд ирж, Монголын тvvх, соёлын талаар элдэв баримт цуглуулах болж, Монголын судлаачидтай хамтран цөөнгvй уулзалт, хурал, зөвлөгөөн зохиосон байна. 1998 онд солонгосчууд Монголын тvvхийг судлах нэг дорвитой ажил эхлvvлсэн. Энэ нь “Мон-Сол” хэмээх археологийн судалгааны төсөл. Төслийг сvvлийн арваад жилийн турш Монголын vндэсний тvvхийн музей, Өмнөд Солонгосын тvvхийн музей хэрэгжvvлж байна. Өндөр өртөгтэй энэ төслийн санхvvгийн зардлыг Солонгосын тал хариуцдаг.

Солонгосчууд дээрх төслийг санаачлахдаа Монголын шинэ чулуун зэвсгийн дурсгалыг судлах сонирхолтой байсан боловч тодорхой шалтгааны улмаас талын нvvдэлчин гvрэн Хvннvгийн тvvх, соёлыг судлах болжээ. Юн Хёнвон гэгч эрдэмтний тайлбарласнаар 1997 онд ШУА-ийн тvvхийн хvрээлэнтэй хамтран Дорнод Монголын шинэ чулуун зэвсгийн дурсгалуудыг судалсан боловч тэдгээрээс Солонгосын шинэ чулуун зэвсгийн vеийнхтэй адил ваар сав илрээгvй тул харьцуулан судлах боломжгvй болсон гэнэ. Юн Хёнвон гуайн өгvvлснээс vзвэл солонгосчууд одоогоос 9000 жилийн өмнө оршиж байсан Хан-гvк гvрний хэв маягийн чулуун зэвсгийн дурсгалыг олох сонирхолтой Монголд ирсэн бололтой. Vvний дараа солонгосчууд Дорнод Монголд буй Хvннvгийн археологийн дурсгалыг судлах нь vр дvнтэй гэж vзсэн байна.

“Мон-Сол” төсөл Монголын тvvхийг дангаар судлах биш, харин Монгол, Солонгосын тvvхийн дурсгалуудыг харьцуулах, хоёр улсын тvvхийг холбох зорилго тавьж байна. Тус төслийн тайлангуудаас vзвэл солонгосчууд Монголд явуулсан малтлагаар Солонгосоос олдсонтой ижил олдворуудаа ч олж байгаа бололтой. Улаанбаатарын нэгэн номын дэлгvvрт энэ талаар бичсэн номыг борлуулж байна билээ. “Мон-Сол” төслийн 10 жилийн ойн симпиозумын эмхэтгэлд өгvvлснээр Монгол, Солонгосоос олдсон ижил дурсгалууд голдуу Хятадын Хан улсаас гаралтай эд зvйлс байсан гэнэ. Ямар ч байсан тус төслийхөн Монголоос олдсон дурсгалуудаар БНСУ, Монголд vзэсгэлэн гаргаж, зарим олдворуудыг БНСУ-д аваачин сэргээн засаж байна. Судалгаанаас гадна “Мон-Сол” төслийн Монголын талд оногдох vр дvн нь Монголын vндэсний тvvхийн музейд эд материалын тусламж vзvvлж, төсөлд оролцсон Монголын судлаачдыг цалинжуулдаг болсон явдал. Энэ төсөлд ороод авбал Монголын хэдэн тvvхч хэсэгтээ л ажилтай болж, багагvй цалин хангамжтай болно. Ямар боловч солонгосчууд албан ба албан бус янз бvрийн хамтын ажиллагаагаар дамжуулан Монгол-Солонгосын түүхэн асуудалд манай судлаачдаас дэмжлэг авч дөнгөдөг болжээ.

Солонгос-Монголын нийтлэг тvvхийн сурталчилгаа тvvх судлаачдын хvрээллээс олон нийтийн зvг эрчимтэй хальж эхэлж байна. Монголынг нэрт нийтлэлч гуншинтай нэгэн [Баабар] 2009 онд Өмнөд Солонгост “Алтай овгийн хэлтнvvдийн соёлын нөхөрлөл” нэрийн дор зохиогдсон хуралд уншсан илтгэлээ “Өдрийн сонинд” нийтлvvлжээ. Тvvний бичсэн нийтлэлд монгол, солонгос хоёр ард тvмэн алтай овгийн хэлтэй тул яалт ч vгvй гарал нэгтэй vндэстнvvд гэж үзжээ. Уг нь энэ хvн бvрэн нотлогдоогvй баримтыг шүүх хэмжээний солонгос, манж хэлэнд гаргуун хэл судлаач огт биш.

Хэлний асуудал нь бодит байдал дээр энэ мэт их мэдэгчдийн ярьдагаас арай өөр гэдгийг үүгээр дурдах нь зөв юм. Юуны өмнө, алтай хэлний бvлэг байдаг эсэхэд сvvлийн vеийн судлаачид улам бүр эргэлздэг болжээ. Vvнийг vл хэрэгсэн алтай язгуурын хэл vнэхээр байдаг гэж бодъё. Гэвч, солонгос хэл тvvнд багтддаг эсэхийг өнөөдөр хэн ч нотлоогvй. Харин, таамаглал бол бий. Алтай язгуурын хэлний хамгийн алдартай судлаачдын нэг Н.Поппе солонгос хэлийг алтай язгуурын хэл гэж vзэж болох ч, нотолгоо алга гэж бичжээ.

Тэгээд ч, дэлхийн солонгос хэл судлаач эрдэмтэд солонгос хэлний гарал vvслийг өнөөг хvртэл ноттой тогтоож чадаагvй. Эрдэмтэд солонгос хэлний vvсэл гарлын талаар хэд хэдэн таамаг дэвшvvлдэг. Эхний таамаг солонгос хэлийг Зvvн өмнөд ази, Номхон далайн арлуудын малай, индонези, полинези vндэстний ярилцдаг австронези хэлнээс гаралтай гэж vздэг байна. Энэ таамгийг дэмжигчид солонгос, австронези хэлний хоорондын vгсийн сан, дvрмийн ижил төстэй байдлыг vндэс болгодог. Жишээ нь, солонгос хэлний тоо илэрхийлсэн vгнvvд, хvний биеийн хэсгийн нэрс зэрэг vгийн генетик гарвалыг илтгэх нэлээд vгс авсронези хэлнийхтэй ижил байдаг гэнэ. Тэд антропологийн баримтаар өөрийн санааг давхар дэмждэг. Дараагийн нэг тvгээмэл vзлээр бол солонгос хэл нь өнчин хэл. Яагаад гэвэл солонгос хэл нь өнөөдөр тогтоогдоод буй аль нэг хэлний бvлэгт багтах шалгуурыг хангадаггvй ажээ. Ингээд судлаачид солонгос хэлийг аль бvлэгт хамааруулахаа мэддэггvй. Зарим судлаачид Солонгос хэлийг vгсийн сангийн болон дvрмийн хэд хэдэн ижил төст шинжээр Япон хэлтэй ойр гээд, япон, солонгос хэлийг хамтад нь ангилах саналтай байдаг. Харин, Японы колоничлолд байсан Өмнөд Солонгосын эрдэмтэд vvнд эгдvvцдэг.

Солонгосын эртний тvvхийн талаар англи хэл дээр гарсан ном материалуудыг уншиж байхад ямар ч байсан өнөөгийн Солонгосын хойгт дор хаяж 300.000 жилийн өмнө буюу хуучин чулуун зэвсийн vед хvн амьдарч байжээ. 10.000-8000 жилийн өмнөх vе болоход шинэ чулуун зэвсгийн оршин суугчид өөрийн өвөрмөгц хийц бvхий ваар савны соёл бий болгосон. Солонгосын шинэ чулуун зэвсгийн соёл Монголынхтой холбоогvй байсан бололтой. Одоогоос 3500 жилийн өмнө Солонгост Хятадаас хvрэл зэвсгийн соёл нэвтэрсэн байна. Харин, Солонгосын хойгт анхны төрт улсыг хэн, хэдийд байгуулсан тухай асуудал нь учиргvй маргаантай болоод явдаг. Vvний цаадах улс төрийн шалтгааныг дээр өгvvлсэн.

Гэвч, асуудал явсаар солонгосчууд одоо Монголын тvvх нь Солонгосын тvvхийн хэсэг юм шvv гэдгийг монголчууд бидэнд зааж, ойлгуулах хэмжээнд хүрчээ. Тэр бvv хэл, Монголд ирж буй солонгосчууд танай тvvх, газар нутаг бидний тvvхийн хэсэг шүү гэж монголчуудад сануулах мэт аашлах болсон байна. Саяхан хэсэг солонгосчууд Дорнод аймагт эртний Солонгосын нийслэлийг “олж”, тэр газар нь ёслол vйлдээд буцлаа. Мөн, Говь-Алтай аймгийн Гуулингийн тал хэмээх газар эртний Солонгос улсын чухал газар байсан нь тогтоогдсон байна. Монголчууд Солонгосыг Гуулин улс гэж нэрлэдэг байсан. Иймд, Гуулингийн тал нь “Солонгосын тал” гэсэн утгатай. Гуулингийн тал нутгаа vзэхээр хэсэг солонгосчууд очиж ёслол vйлдсэн гэнэ. Солонгосчууд эртний Монголын тvvхээр тогтохгvй, бас шинэ vеийн Монголын тvvхэн дэх алдартай солонгос хvний тvvхэн гавъяаг сурталчилж байна. Хэдхэн жилийн өмнө Улаанбаатар хотоос өмнө орших Зайсан толгойн өвөрт Олноо өргөгдсөн Монгол Улсын хаан, 8 дугаар Богд Жавзандамба хутагтыг эмчилж байсан гэх солонгос эмчийн дурсгалд зориулан хөшөө босгожээ. Харин тэр хvн хэн байсныг баримтаар мөшгөн vзвэл 1919 онд Хятадын гамин цэрэг Монголыг эзлэхэд гамин цэргийн албанд байсан солонгос гаралтай нэгэн байв.

Өнөөгийн Монголын тvvх судлал эмгэнэлтэй байна. Монголын тvvхийг манайхан өөрсдөө гадны улсын сонирхолд ямар нэг байдлаар нийцvvлэн бичсээр байна. Харин энэ удаа захиалж бичvvлдэг эзэн улс өөрчлөгджээ. Эндээс харахад өнөөдрийн Монголын тvvхчид ба социализмын vеийн Монголын тvvхчдийн хооронд ялгаа байхгvй гэж хэлж болохоор. Уг нь тvvх бол өөрөө мэдлэг ухааны их ертөнц. Энэ мэдлэг ухааныг эзэмшээд монгол vндэстнийг оюун санааны дэвшилд хөтлөх ёстой хvмvvс нь Монголын тvvхчид. Бид зөвхөн бодит тvvхээс л “Монголчууд хэн бэ?”, “Монголчууд хаана алдаж байна вэ?” гэдэг асуултад хариулах бололцоотой. Ингэвээс бид алдаагаа засна, ирээдvйгээ ухаантай төлөвлөнө.

Е.Өрнө

http://gashuun.mn