Ийм асуултыг Монголын хөрш улс Орос, Хятад, Казах тавьж байна. Орост бол Ерөнхийлөгч Владимир Путин, Хятадад БНХАУ-ын дарга Ши Зимпинь, Казахт Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев хамгийн гол хүн. Харин Монгол Улсад шийдвэр гаргагч гол хүн хэн бэ гэдэг асуулт гарч ирнэ. 


1991 он болтол Монгол Улсыг Монгол Ардын Хувьсгалт нам удирдаж гол удирдагч нь МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга байлаа. 1991 оны өнгөт хувьсгалын дараа Монголд парламентын сонгууль болов. Ингэхээр энэ улсын хамгийн гол хүн нь Ерөнхий сайд буюу Засгийн газрын тэргүүн нь баймаар. Гэтэл үнэн хэрэгтээ байдал огт өөр. Нэг үгээр хэлбэл, дорно дахинд асуудал өөр. Байдлыг тайлбарлах гэж үзье. Түүхэн матерлизмаас хойш төрсөн хүмүүст ойлгоход бэрх байж болох юм. 

Онолоор бол сонгуульд ялсан нам өөрийн Засгийн газраа байгуулдаг. Ийм ч болохоор Ерөнхий сайд нь намын дарга байдаг. Эндээс л асуудал эхэлнэ. Хэрэв намын дарга нь Иосиф Сталин шиг хүн байвал яах вэ. Тэр Уинстон Черчиль шиг Ерөнхий сайд болж чадах уу. Амьдралд аль зүйл өөрөөр эргэхийг хэлж барах вэ дээ. Ийм хатуу удирдагчийн үе хэдийнээ өнгөрсөн. Хоёрдугаарт, бүх хүн ухаантай, боловсролтой болсон. Бүгд л эдийн засагч, түүхч... гээд. Гуравдугаарт намууд янз бүр. Жишээлэхэд, МАХН бол марксист-ленинист төрхтэй, удирдагч нь бүхнийг гартаа барьж байхыг эрмэлздэг. 

Монголын өөр нэг том нам нь олон удирдагчийн нэгдэл болсон Монголын Ардчилсан нам. Сонгуульд дангаараа ялж чадахгүй олон намаас Ардчилсан нам үүссэн. Өнөөгийн Ерөнхий сайд Н.Алтанхуяг МСДН-ын гишүүн байсан. Нөгөөтэйгүүр АН-д олон фракц бүлэглэл байгаа учраас  урдахаа санагалзан хүчийг нь сулруулдаг. Ийм ч болохоор улстөрчид намаа яг л бээлий шиг сольж байдаг. Ардчилсан нам тус улсын Ерөнхий сайд байсан хүний тоогоороо Гиннесийн дээд амжилтын номд бичигдэнэ. Тэгэхээр АН-аас гарсан Ерөнхий сайдууд нь ихэвчлэн бэлгэ тэмдгийн чанартай. 

Гэтэл нөгөө талд МАХН аль хэдийнээ нэр, агуулга бодлого чиглэлээ өөрчилчихөөд байгаа. Одоо энэ нам Монгол Ардын нам болоод СоцИнтерний гишүүн болж үндсэндээ Социал демократ нам болсон. Энэ халдвар АН-ын бүхий л фракцад бас бий. МАН бас үндсэндээ төвийг сахиж, тэндээс гарсан Ерөнхий сайд өрсөлдөгч МАХН-ын Ерөнхий сайдыг бодвол илүү хүчирхэг байдаг юм. 
Оросууд, казахууд, хятадууд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай асуудаг. Монгол Улсын Ерөнхийлөгч ердөө л бэлгэ тэмдгийн чанартай хүн. Өнөөгийн Монголын удирдагчид энэ албан тушаалд санаархдаг ч үнэндээ бүгд Ерөнхийлөгч болж чадахгүй. Болж чадаагүйнх нь улс төрийн карьер дуусч байна гэсэн үг. 
Энэ улсын Ерөнхийлөгчийн албан тушаал улс төрийн зүтгэлтний хувьд карьерын төгсгөл. Тэр өөрийнхөө намаас тусгаарлагддаг. Өөрөөр хэлбэл, хууль ёсоор намын бат илэрхийлэхээ өгөх ёстой. Гэхдээ дөрвөн жил Ерөнхийлөгчийн албаа хашаад мултарвал, дараа нь дахиад хоёр дахиа нэр дэвшихийн тулд өөрийнхөө намд эргэж очно. 

Харин нам нь хүлээж авах уу. Авахгүй бол яах вэ. Тэгвэл тэр хүний улс төрийн карьер дөрвөн жилийн өмнө дуусч байгаа нь тэр. Үүнийг туулсан хүн бол Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат. Тэр үеийн МАХН түүнийг түлхэхэд шартай нэр дэвшигч өрсөлдөгч Монголын Ардчилсан намд очиж байж гэмээнэ хоёр дахиа сонгогдож, Ерөнхийлөгчийн алба хашсан. Хоёр дахь Ерөнхийлөгчид ямар ч асуудал байгаагүй болохоор найман жил энэ албыг хашиж чадсан. Гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын хувьд улс төрийн гамшиг тохиосон гэж болно. Ганцхан сонгуулийн хугацаанд ажилласан цор ганц Ерөнхийлөгч. Өнөөгийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ч асуудалгүйгээр хоёр дахиа сонгогдоод байгаа. 
Парламентын спикерийн хувьд яриад байх юмгүй. Ер нь, ойлгомжгүй албан тушаал. УИХ-ын нэг дарга карьераа алдахгүйн тулд жаахан ухаан зарсан гэх юм уу даа. Спикерээс буугаад тэр Боловсролын дэд сайд болоод тэр карьер нь дуусмагц Улсын их сургуулийн ректор болох шив дээ. 

Тэгэхээр тэвчээр муутай оросууд, хятадууд, казахууд Монголд хэн хамгийн гол хүн юм бэ гэсэн асуултдаа хариулт хүлээж байна. 
Хариулт нь маш энгийн. Монголд бүгд гол хүн. Тухайлбал, Монголын Эль Дорадо болсон говь нутагт эрдэнэс хайхаар ирээд итгэмжлэл олж, Засгийн газар юм уу, Ерөнхийлөгчийн анхаарлын төвд орж чадсан хаанахын ч юм нэг баян хөрөнгө оруулагч ч байж болно. 
Яг үнэнийг хэлбэл  Монголд гол хүн олон. Монгол асуудал ихтэй  орон. Гол нь, Монголын улс төр бизнесийн бүлэглэлүүдийн тэнцвэрийг олох явдал чухал. 
Гэхдээ тийм ч амар биш шүү хэмээн http://asiarussia.ru сайтад бичжээ. 

Эх сурвалж: www.assa.mn