Монгол Улс газар нутгийн хэмжээгээр Азидаа зургаа, дэлхийд 19-д ордог тусгаар улс. Далайд гарцгүй хоёр дахь том улс.Тусгаар орнуудаас нэг хүнд ногддог нутаг дэвсгэрийн хэмжээгээр дэлхийд тэргүүлдэг. Монголын говь дэлхийд тав дахь, Азийн хамгийн том цөл.Монголчуудын оюуны чадамжийн дундаж үзүүлэлт IQ нэгжээр 98 бөгөөд энэ нь Австрали, Дани, Франц, АНУ-ынхтай ижил, Финланд, Орос, Израиль, Грек зэрэг орныхоос илүү. Гаруда буюу хангарьд шувуу Улаанбаатар хотын сүлд бөгөөд Богд уулыг хамгаалагч гэгддэг. Энэ жоохон мэдээллийг уншаад Монголын өргөн уудам, онгон дагшин байгаль болон иргэдийнх нь талаар бяцхан мэдээлэлтэй болсон байх. Энэ удаад Монголыг магтахыг хүссэнгүй. Хүний нутагт эзэн мэт аашилдаг гадаадынхны талаар тэр тусмаа Монголын газар нутагт нууц даалгавартай ирдэг БНХАУ-ын иргэдийн талаар Хун И миний бие бичихийг хүсэв.
/Хятадын “Beijing news” сонины сэтгүүлч Хун И2013.8.23-ны нийтлэл/.
БНХАУ нь 1980 оноос эхлэн улс орондоо илүүдсэн “хоолны сав”-нуудыг гадаад руу цөлөх төрийн оролцоотойгоор нарийн чанд зохион байгуулалттайгаар явуулж эхэлсэн. Монгол бол Хятадын хар санааны бай болсон гэхэд хилсдэхгүй. 1991 онд Монголын гааль дээр тус оронд удаан хугацаагаар амьдрахыг хүссэн Ван Ун гэгчийн мэдээлэл байдаг гэнэ. Тэр Монголд иргэншил хүссэн анхны Хятад иргэн гэлцдэг, бусад нь хууль бусаар гэсэн үг. 1991 оноос хойш Хятадын ажилгүй иргэд бага сагаар орж ирсээр байгаад өнөөдрийн Монгол тоо томшгүй, тоологдох аргагүй хятад иргэнтэй болсон. Дуслыг хураавал далай гэгчийн үлгэр шиг.
5
БНХАУ-ын Засгийн газар харийн оронд амин зуулга, амьдрах орон зай хайж яваа иргэдээ зүгээр ч нэг явуулдаггүй гэнэ. Харийн оронд очихоор нэгэнт сэтгэл шийдсэн иргэддээ эхний ээлжинд 7000 ам.доллартай тэнцэх хэмжээний мөнгийг нэг удаа зээлээр олгодог уламжилтай. Энэхүү тусламж нь хүний нутагт анх очоод өлбөрч үхэхээс авардаг нэг ёсны Засгийн газраас нь өгч буй “гэрээс” гэлтэй. Хятадаас жил бүр 20 сая орчим иргэн гадаадын улс орнуудад очиж ажил хийхээр явдаг бөгөөд тэр болгонд 7000 ам.долларын тусламж өгдөг байна. Тийм учраас “Ангараг дээр хүртэл Хятад иргэн байна” гэсэн явган яриа байдаг гол учир нь тэр. Гадаадыг зорьж буй иргэдийн ах дүү төрөл садных нь эд хөрөнгийг барьцаалан 7000 ам.доллартай тэнцэх мөнгийг нэг удаа зээлээр олгодог. Зээл авсан Хятад иргэн таван жилийн дотор эх нутагтаа ирсэн тохиодолд 7000 ам.доллароо хоёр дахин үржүүлэн буцааж олгодог байна. Бараг л буцаж очихгүй дээ. 20 жил эх орон руугаа очихгүй байвал энэхүү өрийг нь хэрэгсгүй болгодог гэнэ.
6
1991 онд Монгол улсад малын түүхий эд, арьс шир, ноос ноолуур авдаг “Цайз” зах нээгдэж, тэнд ажиллахыг хүссэн 10 гаруй хятад ченжийг ажиллуулж эхэлсэн гэдэг. Ганцхан жилийн дотор тэрхүү 10 иргэн 20, 30, 40, 1000 болон үржиж, нэг мэдэхэд л хятадуудыг барж идэхээ больсон. Тухайн үед монголчууд хятад ченжүүдийг маш баян хүмүүс хэмээн боддог байсан нь алдаа байсан юм. Яг үнэндээ тэд ар гэр, хамаг зүйлээ барьцаанд тавиад засгийн газраасаа 7000 ам.доллар зээлээд авчихсан, нутагтаа бол хийх ажилгүй жийгдсэн амьтад.
6
Нэгэнт төрөөсөө мөнгө зээлчихсэн учраас хятадууд хүний нутагт ямар ч хатуу бэрхшээл амссан эргэж эх орон руугаа явалгүй яаж ийж байгаад тэндээ тэсэн тогтож, эхлээд шанаган тогооны хоолны газар дараа нь ресторан байгуулаад эхэлдэг аж. Жишээ нь, Монгол Улсад орж ирээд малын арьс нэхий авч шанаган тогооны хоолны газар байгуулж байсан Хятад нар өнөөдөр бүгд Монголд уул уурхайтай томоохон баячууд болон хувирчээ. Анх ажлын байр санал болгосон монголчууд өмнө нь ямар байсан нэг байрандаа зогссоор. Монгол улсад суугаа гадаад иргэдийн тоо 84348, түүний дотор нэг улсын иргэн 36123-аас хэтрэхгүй байх гэсэн тоо байдаг гэнэ. Монголд оршин сууж байгаа иргэдийн тоогоор толгой цохидог нь мэдээж БНХАУ-ын иргэд. БНХАУ-ын 27496 иргэн хувийн хэргээр Монголд оршин сууж байгаа бөгөөд үүнээс 23000 иргэн нь хөдөлмөр эрхэлж байгаа гэнэ. Тэд ихэвчлэн томоохон уул уурхай болон барилгын салбарт ажиллаж байгаа гэсэн судалгаа байдаг аж.
6
Нутагтаа адлагдаж бараг л байх газаргүй болсон иргэдээ засгийн газраасаа 7000 ам.доллар зээлж Монголд ирээд л хууль хүчний байгууллагынхныг хахуульдан янз бүрийн бизнес эрхэлж хэдхэн сарын дотор хөл дээрээ бүрэн тогтоод эцэстээ монголчуудыг зарцлаад эхэлдэг аж. Хятадын засгийн газар нь түр хугацаагаар барилгын ажил хийхээр явж байгаа хүмүүст бол 7000 ам.долларын зээл олгодоггүй гэнэ. Хятадын засгийн газар мэдлэг боловсрол багатай иргэдээ гэдэс цатгалан явуулахын тулд 7000 мянган ам.долларын зээллэг олгож гадагш нь цөлөхийн зэрэгцээ дунд боловсролтой иргэддээ зориулан дотооддоо “хэнд ч хэрэггүй” ажлын байрнуудыг ч асар олноор нь бий болгож тав арван юанийн цалинтай болгодог юм. Жишээ нь, гадаадынхан голдуу ордог зоогийн газруудад үйлчлүүлэгчдэд амны цаас өгөх, хоол болсныг зарлах, орж ирж буй хүмүүстэй мэндлэх, ариун цэврийн өрөө рүү хүргэж өгөх, үйлчлүүлэгчдийн хүүхдийг тусгайлан асрах зэрэг ажлын байрнуудыг асар олноор нь бий болгож, 7000 ам.доллароо нөгөө хэдэд нь өгөхөөр нөөцөлдөг.
6
Халаас сэгсрэх сэргэлэн ухаан.Эдгээр хүмүүст гадаадынхан цайны мөнгө хэлбэрээр мөнгө өгөх нь түгээмэл байдаг учраас нэг ёсондоо дараа болохгүйхэн шиг цэвэрхэн аргаар гадныхны халаасыг сэгсэрдэг гэсэн үг. Түүгээр зогсохгүй Шанхай, Гуанжу, Бээжин зэрэг томоохон хотуудад нүүрлээд буй ажилгүйдлийг бууруулахын тулд их дээд сургуулиудад “Ариун цэврийн өрөө цэвэрлэгч, цонх арчигч, бараа бүтээгдэхүүн савлагч, машин угаагч” зэрэг мэргэжлийн тусгай ангиудыг бий болгосон нь хүн амын хэт их ачаалал дунд алхам алхмаар жийгдэж буй залуу үеэ ажилтай авч үлдэх гэсэн оролдлого юм. Бас мэдлэг бага эзэмшсэн иргэдээ цөлж, номын дуу бага гэлтгүй сонссон хэсэг иргэдээ авч үлдэх ухаан гэж хэлж болохоор.
6
АНУ, Англи Австрали, Шинэ Зеландад хятадууд л ганцхан амьдардаг “Хятад хороолол” гэж байдаг. Улаанбаатарт ч гэсэн хятадуудын хороолол цөөнгүй байдаг аж. Монгол иргэд дээрх орнууд шиг үнэнд итгэдэггүй шиг, хятад хороолол байхгүй гэж итгэсэнд хамаг учир байгаа юм. Хятад хороолол баригдсан бол хамгийн багадаа 50 мянгаас дээш иргэн амьдардаг гэсэн үг. Тэгэхээр хязгааргүй тоо гарч ирж байгаа биз, Монголчуудаа.
6
Б.Дэлгэрцэцэг
shuud.mn