Түүхчид, угсаатны зүйн судлаачид энэ үндэстэн, ард түмнүүдийн гарал үүсэл, заримынх нь хаашаа устаж яаж алга болсныг олон зууны туршид судалж, танин мэдэх гэж оролдсоор байгаа ч түүх нь өнөө хүртэл өөрийн нууцаа хадгалсаар байгаа 20 үндэстэн. Энд хазарууд гэж оруулсан байгаа ч өнөөгийн афганистан дахь монгол угсааны хазаруудын тухай биш бололтой.

  • 1
    1. Оросууд
    Үнэхээр оросуудын гарал үүсэл нууцаа хадгалсаар иржээ. Эрдэмтэд оросуудын гарал үүсэл, тэдний өвгийн тухай нэгдсэн нэг саналд хүрэлгүй “орос” гэдэг үг нь хаанаас гаралтайг ч тайлж чадаагүй байгаа гэнэ. Маргааны үүсвэр нь тэдний гарал үүсэл.. Оросуудын өвгийг норманууд, скифүүд, сармат венед, өмнөд сибирийн усуничүүд ч гэдэг янз янзын тайлбар бий.
  • 2
    2. Майя
    Майячууд хаанаас бий болж хаашаа алга болсныг хэн ч мэдэхгүй, янз бүрийн таамаг л бий. Зарим эрдэмтэн тэдний гарлыг домогт атлантууд гэж байхад нөгөө хэсэг нь тэдний өвөг нь египетүүд гэдэг. Майячууд газар эзэмших, одон орны талаар аугаа хүмүүс байж. Тэдний бүтээсэн хуанлийг Төв Америкийн бусад ард түмэн ч хэрэглэж байсан. Тэд бас бичээсийг нууцлах аргыг ч хэрэглэж байсан гэнэ. Майячуудын соёл иргэншил нь асар хөгжилтэй байсан ч түүхийн явцад үгүй болсон ард түмэн.
  • 3
    3. Лапландчууд
    Лапландчуудыг саамууд, лопариуд гэх нь бий. Энэ угсаатан 500-аас илүү жилийн настай. Харин тэд хаанаас гарч ирсэн бэ гэдгийг эрдэмтэд өнөө болтол тайлж чадаагүй л байна. Нэг зарим нь монголжуу гаралтай гэж байхад нөгөөдүүл нь европынх гэж байна. Саамуудын хэл нь фин-угор төрөлд хамаарна гэж байгаа ч саам хэл нь дотроо бас ялгаатай. Энэ нь саамчуудын өөр хоорондоо харилцахад бэрхшээл учруулдаг.
  • 4
    4. Пруссүүд
    Пруссүүд бас л хаанаас гаралтай нь өнөө болтол нууц. Анх IX зуунд худалдаачдын бичмэлд Brusi нэрээр гарч ирсэн бол польш, немцийн баримтуудад харагдаж эхэлж. Хэл шинжээчид энэтхэг европын олон хэлэнд санскрит хэлний “purus” гэдэг нь “хүн” гэсэн үг гэдэг. Прусс эхэнд ч үнэхээр ийм утгаар байдаг. 1709-1711 оны аймшигт тахал Прусст хамгийн сүүлчийн прусс хүнийг авч одсон байна. Бүр XYII зуунд пруссын түүхэнд Пруссын хатан хаант улс, пруссчлал гэдэг ойлголт бий болжээ.
  • 5
    5. Казакууд
    Казакууд бас хаанаас бий болсон нь өнөө хүртэл нэг тийшээ болоогүй нууцлаг. Тэдний эх орон нь Умард Кавказ, Азовын тэнгис орчим, баруун Туркестан. Тэд скиф, алан, черкес, хазар, готуудаас эхтэй. Ингэж таамаглагчид өөр өөрийн баримт гаргаж ирдэг. Казакууд өнөөдөр бага үндэстнүүдийн нэгдэл байгаа ч өөрсдөө болохоор тусдаа ард түмэн гэдэг.
  • 6
    6. Парсууд
    Өмнөд Азийн иран гаралтай угсаатны үр удам. Өнөөдөр сайндаа л 130 мянга орчим хүн байгаа. Тэд “дуугүй байх цамхаг” нэртэй өөрсдийн сүмтэй, тэр нь байгалийн гамшгаас хамгаалах, үхэгсдийг оршуулах ёслолд үйлчилдэг. Парсуудыг амьдрах газар хайн тэнүүчилсэн еврейчүүдтэй харьцуулдаг. Энэтхэг дэх “Ираны лиг” ХХ зууны эхээр яг л еврейн сионизм шиг парсуудыг эх орондоо эргэн ирэхийг уриалж байсан удаа бий.
  • 7
    7. Гуцулүүд
    “Гуцул” гэдэг үг өнөө ч маргаан дагуулсаар. Зарим эрдэмтэн энэ үгийг молдавын дээрэмчин гэсэн “гоц” буюу “гуц” гэдэг үгнээс гаралтай гэдэг бол нөгөө хэсэг нь “малчин” гэдгийг илэрхийлсэн “гочул” гэдэг үгнээс гаралтай гэдэг. Гуцулүүд өөрсдийгөө “украины горцууд” гэнэ. Үзмэрчийг гуцулүүд мольфара гээд бас цагаан хар гэж байна. Эд нь тэндээ асар их нэр хүндтэй.
  • 8
    8. Хеттүүд
    Эртний дэлхий дахинд Хеттийн гүрэн хамгийн их нөлөөтэй, хүчтэй гүрэн байжээ. Энд л анхны үндсэн хууль бий болж, хоёр толгойтой бүргэдийг бэлгэдэл болгон байлдааны тэрэг ашиглаж байж. Энэ бүхнийг тэдний хөршүүдийн эх сурвалжуудаас мэдэх атлаа хеттүүд хаашаа алга болсныг бас мэдэхгүй. Иоганн Леман өөрийн “Хеттүүд: Мянган бурхны орон” номдоо тэднийг умард руу нүүдэллэсэн гэсэн байдаг ч бас л таамаг.
  • 9
    9. Шумерууд
    Шумерууд бол эртний дэлхийн хамгийн сонирхолтой, бас хамгийн тайлагдашгүй ард түмэн. Хаанаас бий болсныг нь байтугай ямар хэлтэй байсныг нь ч мэдэхгүй. Өөрийнхөө цаг үед хамгийн их нүүдэллэж эхлээд Ойрхи дорнодод дугуй бүтээн ашиглаж, бичиг үсэг ашиглаж математик, одон орны ойлголт нь өнөөгийнхнийг гайхшруулсаар байгаа.
  • 10
    10. Этрускүүд
    Хүн төрөлхтний түүхэн гэнэт гарч ирсэн шигээ дараа нь бас сураггүй алга болсон эртний ард түмэн. Археологчдын хэлж байгаагаар бол этрускүүд Апеннинй хойгийн баруун хойд нутагт суурьшиж өөрийн гэсэн соёл иргэншил бий болгож байж. Эд л Италийн газр нутгийг бий болгож, анхны хотыг нь байгуулж. Ром тоог этрускүүдийнх гэж түүхчид үздэг. Харин ийм соёлт ард түмэн хааша алга болов гэдэг нь тайлагдашгүй. Тэднийг дорнодод нүүдэллэн славян гаралтны өвөг болсон гэж хэлдэг эрдэмтэн бий.
  • 11
    11. Армянчууд
    Армянчуудын гарал бас тодорхойгүй, харин таамаг бол олон. Эртний Урарту улсын ард түмнээс армянчууд гаралтай гэдэг. Гэтэл генийн кодоороо таарахгүй байдаг. Грекийн таамаглалаар бол дорнод Хеттийн хаант улсын нутаг дахь Хайсуудаас гаралтай гэдэг. Гэхдээ л эрдэмтэд армянчуудын гарал үүслийн талаар эцсийн хариу өгөөгүй байгаа.
  • 12
    12. Цыганууд
    Хэл судлал, гарвал зүйн судалгаагаар бол цыгануудын өвөг 1000 орчим хүн эрт цагт Энэтхэгээс гарсан гэдэг. Өнөөдөр дэлхий дахинд 10 сая цыган байна. Дундад зуунд Европчууд цыгануудыг египетүүд гэдэг байж. Үнэхээр ч Gitanes гэдэг үг нь египет гаралтай үг.
    Египетийн бурхан Тарогийн соёлын сүүлчийн дурсгал Тарогийн газрын зураг дээр үнэхээр Европт цыгануудыг дүрсэлсэн нь бий. Тэднийг “фараонуудын омог” гэдэг байжээ. Цыганууд талийгаач нараа занданшуулдаг нь өнөө ч хэвээр.
  • 13
    13. Еврейчүүд
    Өнөө байгаа ард түмнүүдээс хамгийн нууцлаг үндэстэн. Урт хугацааны туршид еврейчүүдийг өөрийн гарал угсаатай биш нийлмэл, бий болсон үндэстэн гэж үзэж ирсэн. Шинжлэх ухаанд өнөө хүртэл еврей бол шашны нийгэмлэг, нийгмйин давхарга гэсэн ойлголт байгаа.
    Еврейчүүдийн гарал үүслийн талаар таамаг олон. YIII зууны сүүлчээр угсаатны гарал нэгтэй 12 үндэстнээс тав зургаа нь оргүй алга болсон гэнэ. Хаашаа алга болсон нь бүү мэд. Скифүүд, киммерүүдээс фин, швейцари, швед, норвеги, ирланд, валли, франц, бельги, голланд, даниуд ер нь европын бараг ард түмэн үүссэн гэсэн хувилбар бий. Гэтэл бас ойрхи дорнодод хамгийн ойр ашкеназуудаас гаралтай гэсэн таамаг ч байдаг.
  • 14
    14. Гуанчи
    Эд бол Тенерифийн уугуулууд. Гэтэл хөлөг онгоц, далайгаар аялах мэдлэггүй тэд яаж Канарын арлуудад хүрч амьдарсан нь өнөө болтол нууц. Тэдний эртний хүний төрх, Тенефир арал дээрх яг л майячуудынх шиг тэгш өнцөгт цац суварга зэрэг нь маргаан дагуулсаар. Тэр бүхнийг ямар зорилгоор хэзээ яаж босгосон нь нууц хэвээр.
  • 15
    15. Хазарууд
    Хазаруудын тухай хөрш ард түмнүүд нь олонтаа бичиж байсан ч гаргалгаа хийсэн нь нэг ч үгүй. Түүхэнд хаанаас гарч ирээд, бас хааша алга болсныг нь өнөө болтол археологчид нотлох баримт олоогүй. Тэр бүү хэл хазарууд ямар хэлээр ярьдаг байсан нь ч нууц. Таамаг олон байдаг ч тодорхой хариулт байхгүй.
  • 16
    16. Баскууд
    Орчин үеийн мөн л нэг тайлагдашгүй нууц бол баскуудын гарал үүсэл, хэл. Баскуудын эускара хэл гэдэг нь энэтхэг европын хэлний өмнө байсан, өнөөгийн ямар ч хэлтэй хамааралгүй хэл. 2012 онд National Geographic Society-ийн явуулсан судалгаагаар гарвал зүй судлаачид баскуудын гени нь хөрш ард түмнүүдийнхээ гениэс огт өөр гэдгийг тогтоосон байдаг.
  • 17
    17. Халдейчууд
    Эд бол манай эриний өмнөх II зууны сүүлч, I зууны эхэээр Өмнөд болон Дундад Месопотамийн нутагт амьдарч байсан ард түмэн. Манай эриний өмнөх 626-538 онд Халдейн династийг Вавилон захирч Шинэ Вавилоны хаант улсыг байгуулж. Эртний Грек, Ромд халдейчуудыг вавилон гаралтай тахилч, мэргэч хараалчид гэдэг байжээ.
  • 18
    18. Сарматууд
    Бас л түүх судар нь мэдэгддэгүй нууцлаг ард түмэн. Геродат тэднийг “гүрвэл толгойтнууд” гэсэн байдаг. Ломоносов харин славян гаралтай гэсэн бол польшийн шляхтууд өөрсдийгөө тэдний удам гэдэг. Зарим эрдэмтэн сарматуудыг орос гэнэ.
    Эдний дунд хүний гавлыг зохиомлоор хавчиж сунасан өндөг шиг хэлбэрт оруулдаг уламжлал хэвээр байдаг.
  • 19
    19. Калашууд
    Пакистаны умардад Гиндукуш ууланд амьдардаг цөөн хүнтэй ард түмэн. Азийн ард түмнүүдээс хамгийн цагаан арьстай энэ хүмүүсийн гарал бас л бөөн маргаан дагуулдаг. Калашууд өөрсдийгөө Македончуудын үр удам гэнэ. Хэл нь болохоор ерөнхийдөө санскрит хэлний бүтэцтэй. Калашууд лалын шашинтай гэдэг ч олонхи нь бурхны шашинтай.
  • 20
    20. Филистимүүд
    Филистия гэдэг нь өнөөгийн Палестин гэдэг үгийн үүсэл. Ойрхи Дорнодод хетүүд, филистимүүд л төмөр хайлуулж, төмрийн зууныг эхлүүлсэн. Библид эднийг Кафтор арлаас гаралтай гэдэг ч зарим эрдэмтэн пеласгамчуудтай холбон тайлбарладаг. Археологийн олдвор, египетийн гар бичмэлүүд мөн л маргаан дагуулдаг. Тэгээд филистимүүд хаашаа устаж алга болсон нь мөн л тодорхойгүй. Газар дундын болон дорнодын ард түмнүүдэд л уусч үгүй болсон байх гэдэг.
    assa.mn