Эбэ “идэх уухын донтнууд эмээл хазааргүй юм шиг аашилдаг. Хууль үйлчилдэг, эс үйлчилдэг давхаргын хямрал дэлбэртлээ даамжирсан үе бас байсан юм шүү. Одоо тийм адгийн ёс зүй бүрэн алга болоогүй ч хорхойтсон баавгай шиг аашилдаг байсан нөхдүүд үүр үүрэндээ шургасан. Төрийн албыг үнэлдэг, түүнийгээ ид бах болгодог байдал эцэс болж байна. Эцэс болох ч ёстой. Мөнгөний өмнө хууль мөхөсддөг байсан. Одоо хуулийн өмнө мөнгө мөхөсдөж эхэлж байна. Гэхдээ мөнгө хүчтэй байна. Хүмүүс харж байна. Олон түмэн ам амандаа муугийн жишээ болгон ярьж байна.” хэмээн хаврын чуулганы нээлт дээр цогтой халуун үгээ хэлсэн билээ.


Гэтэл өнөөх эмээл хазааргүй юм шиг аашилдаг идэж уухын донтонууд нь өөрийнх нь “хүүхдүүд” дотор төр засгийн зөөлөн сэнтийд шурган муур аятай хумсаа нуунгаа хорхойтсон баавгай шиг аашилж суусан байна шүү. Алтанхуягын 17 тэрбумын асуудлыг АТГ шалгаж үзээд эрүүгийн хэрэг үүсгэн шалгах үндэслэлтэй байна хэмээн прокуророос эрүүгийн хэрэг үүсгэн шалгах хүсэлт тавьжээ. Харин Баярцогтийн гадаадад данстай, дансанд мөнгө байршуулсан гурван найз нь хэн болох, өөрийгөө яагаад хятад гэж мэдүүлсэн болох зэрэг асуудлуудыг АТГ шалгаж байгаа бөгөөд хараахан хариу өгөөгүй байна. Ийнхүү “Ичээндээ шургаагүй хорхойтсон баавгайнууд” эхнээсээ илчлэгдэж АТГ-т шалгагдаж эхэллээ

www.eorbus.mn