Ирээдүйн онгоцны загвар (Rt.com)

Ирээдүйд, Оросын зэвсэгт хүчин 400 Армата танкийг сум хэрэгслийнх нь хамт дэлхийн хаана ч тээвэрлэж чадах хүнд тээврийн агаарын нисэх хөлгийн флоттой болно. Гэхдээ шинэ тээврийн хөлөг нь гиперсоник буюу дуунаас хэт хурдан аварга нисэх онгоц байх бололтой бөгөөд дэлхийн хаана ч цэргийн үйл ажиллагаа явуулах чадвартай юм.

Москва дахь Цэрэг-Аж үйлдвэрийн хорооны шинэ тусгай загварын тодорхойлолтын дагуу ПАК ТА нэртэй тээврийн нисэх онгоц нь дуунаас хэт хурдан (1 цагт 2000 км хурдтай) нисч, ингэхдээ гайхалтай нь 200 тонн ачааг тээвэрлэх юм. ПАК ТА 7000 км-ийн зай туулах чадвартай байх гэнэ.

Ирээдүйн онгоцны загвар (Rt.com)

Ирээдүйн онгоцны загвар (Rt.com)


Аварга ПАК ТТ хөлөг бүтээх хөтөлбөр 2024 он гэхэд 80 шинэ тээврийн нисэх онгоцтой болно гэж төлөвлөж байна. Энэ нь ирэх 10 жилд ОХУ-ын Төв командлал дэлхийн хаана ч, хэзээ ч тулаанд бэлэн хуяг техникийг байруулж чадна гэсэн үг юм.

Эх сурвалж: RT.COM

- See more at: http://gashuun.mn/1768#sthash.EFaTRcdv.dpuf