Орчин үед бүсгүйчүүд мөнгөтэй л бол өөрийгөө яаж л бол яаж засч, “залруулах” болсоор уджээ. Өндөр хөгжилтэй улс орнуудын хувьд нүд шүд хөх өгзөг гээд

бүхий л зүйлээ өөгүй болгоход боломжийн үнэтэй байдаг болохоор аль хэдийнээ энгийн хэрэглээ мэт болсон. Гэхдээ сайн зүйлийн хажуугаар саар зүйл байсаар л байна. Бүсгүйчүүддээ сэрэмжлүүлэг болгох үүднээс энэ мэдээг бэлдлээ.

19 настай Линда 2013 оны 8 сард хөх томруулах мэс ажилбарт орно хэмээн гарахдаа хэний ч харааг булаахаар сайхан охин байсныг доорх зургуудаас харж болно. Гэхдээ тэрээр гэртээ эрүүл саруул буцаж ирсэнгүй. Учир нь тэрээр хөх томруулах мэс ажилбар дууссаны дараахан гэнэт ухаангүй болж комонд оржээ.

Эрүүл саруул сайхан охиныхоо мэс заслын мөнгөний талыг нь өгсөндөө түүний аав одоо ч өөрийгөө буруутгасаар байна. Охин нь одоо 19-хөн настай ч гэсэн өөрөө хөдөлж үг хэлж чадахгүй “ургамал” болон хувирсан байна. Эмч нар Линдаг зүгээр болох найдвар байхгүй хэмээн хэлдэг ч түүний ээж нь охиноо гуурсаар хооллодог болсон нь сайны дохио хэмээн итгэж арчилсаар л ...

Эцэг эх нь эрүүл саруул охин нь гэнэт комонд орж, тархи болон зүрхний ажиллагаа нь доголдсонд эмч нарыг буруутгасан юм. Гэтэл эмч нар Линдааг хүүхдээ төрүүлэхдээ наркозонд орж байснаас болж зүрх, уушгины асуудалтайгаа үнэнээр нь бичээгүйгээс бүх зүйл болсон гэжээ. Хэрвээ Линда эрүүл мэндийн байдлаа бүгдийг үнэнээр нь бичсэн бол өөр байдлаар хагалгааг хийх байсан талаар эмч нар нь хэлж охиныг зөрүүлэн буруутгасан юм.

Одоо эмч нар эцэг эх нь бие биенээ буруутгасан ч эрүүл саруул, цовоо сэргэлэн байсан сайхан бүсгүй хөөрхөн хүүгээ асрах нь битгий хэл өөрийгөө ч асарч чадахгүй байдалд хүрчээ. Түүний түүх чамд нэгийг бодогдуулсан гэдэгт итгэлтэй байна.