Нэгэн цагт Үндэсний удирдагч, Авлигын загалмайлсан эцэг, Шинэ цагийн дарангуйлагч хэмээн сайн муугаар цоллуулж бараг л Монголын “хаан” гэгдэж байсан Н.Энхбаяр одоо “аавын”-д морилчихоод байж байна. Гэхдээ “баас хатавч өмхийгөө тавихгүй” гэгчээр түүний эрх мэдэл, нөлөө өнөөдөр ч монголын улс төрд өнгө нэмсээр байна. Түүнийг шүтэн бишрэгчид болон түүнээс айгчид аль аль нь бий.


Шоронгоос МАХН гэдэг намаа удирдаж ерөнхийлөгчид хүнээ ч нэр дэвшүүлсэн. Хэрэв тэрээр шоронд ороогүй байсан бол ерөнхийлөгчид өрсөлдөх нь ойлгомжтой байсан. Гэвч бүх зүйл түүний хүссэнээр болсонгүй. Тэрээр ерөнхийлөгчид өөрийн үнэнч “боол” Н.Удвалыг сойлоо. Түүнтэй хамтарч ажиллаж байсан хүний хувьд хэлэхэд тэрээр ард түмэн, улс орон гэхээсээ илүү албан тушаал, эрх мэдэлд туйлын шуналтай хүн. Түүнийхээ төлөө үхэн хатан тэмцдэг. Энэ чанар нь өнөөдөр түүнийг эрүүл мэндийн сайдын суудалд хүргэжээ. Эмэгтэй хүнд баймгүй тэсвэр хатуужил, тууштай зан чанар энэ хүнд бий. Н.Удвалын хажууд АН, МАН-ын эмэгтэй гишүүд бол памперстай охидууд. Хамгийн гол нь түүнд эх оронч, монголоо гэсэн сэтгэл дутуу.

Тэр одоо өөрийг нь сайдын суудалд суулгасан “загалмайлсан” эцэгтээ өрөө төлөх гээд зүтгэж байна. Шуудхан хэлэхэд энэ хүн сонгуульд ялахгүй ч ерөөсөө ерөнхийлөгч байж чадах хүн биш. Нэг талаар энэ сонгуульд Н.Удвал ялахын төлөө биш харин улс төрийн тоглоомонд жижиг үүрэг гүйцэтгэх “утсан хүүхэлдэй” болж оролцож байна. Ард түмэн ч үүнийг сайн мэдэж байна. Нөгөө талаар ерөөсөө Н.Удвал сонгуульд нэр дэвшиж байна гэдэг бол Монголын улс төрийн дампуурлын дээд илрэл.

Н.Удвал дээхэн үед нэг азаар эрүүл мэндийн дэд сайдын суудалд сууж байсан гэдэг. Тэр үеийн талаар түүнийг салбарынхаа талаар юу ч мэддэггүй, мэдлэг чадваргүй нь харагдсан хэмээн өнөөдөр ч ярьдаг. Энэ удаа тэрээд дэд биш сайд болсон ч олигтой зүйл өнөөдрийг хүртэл хийсэнгүй. Зөвхөн Н.Энхбаярынхаа эрүүл мэндийн төлөө зүтгэж, ард түмний хүүхэд эмнэлгийн оронд хорвоог орхисоор л байна. Үүнийг тэрээр үл тооно. Ийм л байдаг, ингэж л байдаг гэсэн байдлаар л хандаж байна. Хэрэв надад хариуцлага тооцох гээд байвал засгаас гарна л гэнэ дээ. Тэгэхээр энэ муу эрх баригчид ер нь яадаг юм гэсэн байдлаар л хандаж байна.

Халдварт ДОХ өвчин улам л газар авч байхад энэ хүн ямар ч арга хэмжээ авсангүй. Одоо Монгол эрүүл мэндийн яам сайдгүй. Сайд нь Н.Энхбаярынхаа төлөө ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байна. Ард түмэн ДОХ-оор үхнэ үү байна уу үнэдээ Н.Удвалд хамаагүй. Тэр зөвхөн эзнийхээ төлөө л зүтгэнэ. Н.Удвал бол Н.Энхбаярын эрх шар охин. Тэр ийм л байсан, цаашдаа ч ийм л байна. Түүнд ганцхан Н.Энхбаяр л хэрэгтэй.