ЗЭЭЛИЙН ХЭРЭГЛЭЭНД ДОНТОЖ ӨРИЙН ДӨНГӨНД ОРСОН, МОЛИГО АМАРХАН ҮМХДЭГ ХҮН СҮРГИЙГ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГОД ЖИНХЭНЭ МЭДЛЭГҮҮД СААД БОЛЖ БАЙНА !

Зээлийн хэрэглээ бол жинхэнэ боолчлолд хүргэх шулуун дардан зам !

"...хүний бие эрхтэнд эм тан өвчин тусахаас илүү удаан үйлчилдэг шиг хүний бие махбодь оюун ухаан эвдрэхээсээ илүү удаан хугацаанд засарч өндийдөг. Яг үүн шиг авьяастануудыг төрүүлж гаргаж ирэх эсвэл тэднийг дэмжин бадраахаас хавчин унтраах нь илүү амархан байдаг. Учир нь энэ чиглэлд юу ч хийхгүй гараа хамхин суух нь яг ийм амар хялбархан, эхэн үедээ бол зарим хүмүүст бүр үзэн ядмаар хоосон эрх чөлөө шиг байдаг ч аажмаар энэ муу ёрын байдал нь бүх нийтэд таалагдаж ингэж байх нь бүр аятайхан ч юм шиг болж хувирдаг юм аа"

Римийн түүхч Тацит

Одоо газар сайгүй боловсролын тогтолцоог америкжуулах үйл явц ид өрнөж байна. Харийнханд янз бүрийн замаар худалдагдсан улстөрчид, тэдний долдой гар хөл түшмэдүүд тэднээс илүү сайн байсан /1990-ээд онд манай хүүхэд залуусын мэдлэг боловсрол барууны үе тэнгийнхнээсээ илүү өргөн, гүн гүнзгий байсныг эргэн санагтун! Харин тэд яагаад баян тансаг байсан нь тэдний ерөнхий мэдлэг боловсролтой бараг холбоогүй, огт өөр "нууцлаг" шалтаануудтай байсан юм!/ үндэстний боловсролын тогтолцоогоо одоояг америкийнх шиг стандарттай болгох хэрэгтэй хэмээн муйхарлаж эвдэн бусниулж байна. Учир нь үүнийг тэдний албан тушаалдаа үлдэж байх нэг гол нөхцөл нь болгосон байдаг байна.

ЗХУлс-Оросын алдарт математикч, МГУ-ын Математикийн институт, Парижийн Дофин Их сургуульд уригдан ажиллаж байсан доктор профессор Владимир Арнольд ингэж баталж байна:

Америкийн "улстөрийн товчоо" нь болох санхүүгийн элитүүд ба тэдний дуулгавартай гар хөлүүд болсон улстөрчид нь зориуд санаатайгаар жирийн америк иргэдээ маш доогуур мэдлэг боловсролтой, мөн маш доогуур ёс суртахуун, соёлын түвшинтэй болгож тэднийг шинэ маягийн /өрийн/ боолчлолын системдээ байнга барьж байхыг хичээж байдаг ажээ. Яагаад гэвэл жинхэнэ өндөр мэдлэг боловсрол бол зээлээрхэрэглэгчдийн донтсон өнгө мөнгөний нийгэм буюу шинэ маягийн боолын нийгмийг байгуулах гэсэн тэдний туйлын хүсэл цаад зорилготой нь зөрчилдөж байдаг байна.

Хүүтэй зээлийн өрөнд унасан, энэ бүхнийхээ цаад учрыг мэдэхгүй байгаа - сануулаад байхад ойлгодоггүй хүн сүрэг бол угтаа ямар ч эрх чөлөөгүй жинхэнэ боолууд билээ!

Хэрэв хүмүүс жинхэнэ ёсоор өндөр мэдлэг боловсролтой, үндэстний уламжлалт дотоод ёс суртахуунтай, өндөр хувийн соёлтой болчих юм бол тэд маркетинг - реклам гэгч харийн түрэмгий ятгалганд ховсдуулж байнга шинэ эд барааг зогсоо зайгүй зээлээр ч хамаагүй худалдан авдаггүй бөгөөд харин улам өндөр мэдлэг боловсрол уу, жинхэнэ ёс суртахуунт амьдрал соёл иргэншил үрүү тэмүүлж зөвхөн материалаг хэрэглээгээ хангахын төлөө бус харин Хүний дотоод оюунт сэтгэлийн ёс суртахууны хэрэгцээгээ хангахын төлөө амьдардаг болдог. Харин ийм өндөр боловсролтой, дээд ёс суртахуунтай байх нь өнөөгийн зөвхөн зээлийн хэрэглээнд донтож өрийн гүн гүнзгий ангалд унасан америкийн нийгмийн мөн чанартай нь харшилддаг байна. Энэ нь элдвийн молиго амархаан үмхдэг, ямар ч аргаар хамаагүй мөнгө л хийж түүгээрээ эцэс төгсгөлгүй ууж идэж эдэлж хэрэглэх донгоос өөр бараг юу ч мэддэггүй, өөр юу ч сонирхдогүй хүн сүргийн нийгмийг бий болгож хүүтэй өрийн боолчлолд барьж байх гэсэн банкируудынх нь туйлын хүсэл тачаал - цаад зорилготой нь зөрчилддөг ажээ!

Жишээлбэл, саяхан Калифорнийн хэсэг эрдэмтэн сэхээтнүүд Америкт хүссэн бүх хүмүүсийг их дээд сургуулиудад элсүүлэн авахын эсрэг тэмцэж байсан боловч амжилт олоогүй ажээ. Тэд нар жишээ нь тооны машин эсвэл компьютер ашиглахгүйгээр 111-ыг 3-т хувааж чадахгүй байгаа тийм хүмүүсийг их дээд сургуульд элсүүлэн авахгүй байхыг, тэднээс сургалтын төлбөрийг нь авч боловсрол олгож байна гэжтэднийг ичгүүр сонжуургүй хууран мэхлэхгүй байхыг эрх баригчдаасаа шаардаж байсан юм.

Тэд физикийн мэдлэгийн хувьд ердийн ус шингэн, хатуу, хийн төлөвт байж болдгийг мэддэггүй ойлгодоггүй, ийм наад захын мэдлэггүй хүмүүсийг их дээд сургуульд элсүүлэн авахгүй байхыг Калифорни мужийн хууль тогтоогчдоос шаардаж тэмцэж байсан юм. Гэвч тэд америкийн нийгмийн бизнес - ямар ч аргаар хамаагүй мөнгө л хийж байх гэсэн цаад зорилгод нь дийлдсэн юм.

АНУлсын холбооны хууль тогтоомжийн их дээд сургуулиудад элсүүлэх хууль дүрэмд нь элсэгчдийн хувийн бэлтгэлийг шалгах иймэрхүү ямар ч нөхцөл хязгаарлалтууд байдаггүй байна. Зөвхөн сургалтын төлбөрөө л төл, гүйцээ! гэдэг уриан доор энэ бүх зүйл болж байдаг аж.

Нэгэн жишээ: Ер нь Америкийн боловсролын агуулга хөтөлбөрт энгийн бутархайг хуваах үйлдэл гэсэн ойлголт, сургалт байдаггүй байна. Үүнд итгэхийн аргагүй байгаа биз дээ! Хэдэн жилийн өмнө Америкийн Математикийн нийгэмлэгийн албан ёсны сэтгүүлд бичихдээ 1,5-ыг 1/3-т хуваах гэсэн бодлогыг АНУлсын ихэнх муж улсын математикийн багш нар бодож чаддаггүй, тэдний зөвхөн 1-2% нь үүнийг бодож чаддаг, ер нь америкийн боловсролын агуулга хөтөлбөрт энгийн бутархай гэсэн ойлголт огт байдаггүй, суралцагсдад үүнийг тайлбарлаж ойлгуулдаггүй, тэдэнд яаж хуваахыг зааж сургадаггүй гэж нотолж бичсэн байсан юм. Ийм учраас одоо тэдний хэн нь ч 111-ыг 3-т хувааж чаддаггүй байна. Учир нь үүнд тэр хүмүүсийг бүүр эхнээсээ сургаагүй байдаг байна! Энэ бол жирийн олонхийг зориудаар санаатайгаармохоодуу тэнэгдүү болгож байгаагийн ганцхан жишээ юм. Хэрвээ энэ өнгө мөнгөний нийгмийн бүх зүйлийг сайн ажиглаж ойлгож ухаарах юм бол энгийн үнэнд нийцэх зүйлийг олоход үнэхээр бэрх байдаг билээ! Зөвхөн гадна талынх нь хиймэл гял цал байдлын ард чухам юу нуугдаж байдгийг төсөөлөхөд ч бэрх юм аа...

Энэ талаар Нью-Йоркын "Джеральд Трибун" сонинд бичихдээ Вашингтонд Конгрессын нэг гишүүн үг хэлэхдээ "Би Небраска мужийн сонгогчдыг, тэднийхээ ашиг сонирхлыг энд төлөөлж байна. Ийм учраас миний өөрийн ойлгохгүй байгаа юмыг тэр хүмүүст зааж сургахыг оролдохыг би хэзээ ч тэвчихгүй.Жишээлбэл, 111-ыг 3-т хуваахыг!" гэж зүтгэж байсан ажээ. Өөр нэг конгрессын гишүүн нь хэлэхдээ "Та нарын энэ "ус хийн төлөвт бас байдаг" гэж баталж байгаа физикийн хичээлийн хөтөлбөр чинь зөвхөн маш өндөр мэдлэгтэй, жишээлбэл, сүүлийн үед манайд бас тааралдах болсон Москвагийн нөгөө тэр 57-р элит сургуулийн суралцагчид л ойлгож чадах, зөвхөн тэдэнд зориулсан эд байх. Харин манай харууд бол амтгүй, үнэргүй, өнгөгүй энэхүү усны хийн төлөв гэгчийг чинь хэзээ ч ойлгож чадахгүй, тэдний оюун ухааны чадавхи нь үүнд хүрэхгүй, иймээс наад хөтөлбөр чинь арьсны өнгөөр ялгаварлан гадуурхсан эд байна" гэж мугуйдалж байсан тухай бичиж байжээ.

Энэ бүхэн бол бидний одоо хүрэхээр явж байгаа нөгөө "барууны боловсролын" стандарт гэгч мөн бөгөөд харийнханд худалдагдсан улстөрчид, муйхар түшмэдүүдийн "барууны өндөр боловсрол" гэж сургаар шүтэн шогширч харийн эздийнхээ даалгаврыг доллар аван зүтгүүлж байгаагийн зөвхөн нэг жишээ юм. Одоо америк бүргэдийн ардчилсан саварт базуулсан байгаа дэлхийн олон оронд хуучны өндөр түвшний боловсролын тогтолцоогоо "шинэчлэх", "бүтцийн өөрчлөлт хийх" гэх мэтийн жирийн хүмүүст ойлгомжгүй зальжин уриа лозунг нэр хаяг, халхавчийн доор нураан устгах үйл явц ид явж байна!!!


Хэдэн жилийн өмнө нисэх онгоц үйлдвэрлэдэг АНУлсын Боинг компанийн төлөөлөгчид энэ профессорт хандаж ингэж ярьж байсан байна. Тэд нар өнөөгийн Барууны тэр дотроо Америкийн боловсролын системийн зорилгыг түүнд тайлбарлахдаа "Манай компани одоо Америкт бага, дунд, их дээд сургуульд төгссөн гэх хэнийг ч Боинг компанидаа шинэ онгоц үйлдвэрлэх, хуучин онгоц засварлах ажилд хөлслөн авч чадахгүй болчихоод байна. Учир нь тэдний мэдлэг нь хүрэхгүй, шаардлага хангахгүй байгаа. Одоо Боинг компани зөвхөн гадаадын цагаачдыг хөлслөн авч ажиллуулах дээр түр тогтнож байна. Голдуу ОХУ, Хятад, Энэтхэгийн цагаачдыг хөлслөн авч байгаа. Танайд боловсролын системээ америк-английн ер нь барууны стандартад шилжүүлэх гэж байгаа тухай бид сонингоос олж уншсаан. Бидний хийсэн тооцоогоор бол 30 жилийн дараа танай боловсролын систем яг өнөөгийн манай ийм түвшинд очино. Тэгэхээр манай компанид хөлслөн авах хүмүүс үлдэхгүй болж Боинг мэтийн өндөр технологийн үйлдвэрлэлүүд нуран унах нь ээ. Өнөөгийн Америкийн өндөр технологийн тогтолцоо нь зөвхөн дэлхийн бусад улс оронд уламжлалт тогтолцоогоор өндөр боловсрол олсон хүмүүсийг Америкийн компаниуд доллараар хөлслөн ажиллуулж байгаа дээр л одоохондоо тогтнож байгаа юм" гэж баталцгааж байсан байна...

Шинэчлэлт гэж яг чухам юуг хэлээд байгаа юм бол, хэрэв тэр шинэчлэлээ үнэхээр хийх шаардлагатай байгаа юм бол ядаж урьд өмнө нь хүрсэн байсан түвшнээ муутгахгүйгээр энэ шинэчлэлтээ зөв зүгт зөв хийх ёстой бус уу?...

Гэвч одоо манайд "шинэчлэл" "шийдэл уриан доор чухам юу хийж байгаа билээ?!...

http://bolor.info/